Жаргалтхаан сум

Жаргалтхаан сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠤᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хэнтий
Сумын төвЖаргалт
Газар нутаг
  Нийт2,752 км2 (1,063 миль2)
Хүн ам
 (2020)
  Нийт 2,259
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

ЖаргалтхаанХэнтий аймгийн сум. Хуучнаар Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу. 2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн, Жаргалтхаан сумын суурин хүн ам - 1,831[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 12-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010)
1 Гичгэнэ 373
2 Баянцогт 287
3 Баян-Эрдэнэ 283
4 Чулуут 356
5 Төвийн 532

Түүх[засварлах | кодоор засварлах]

1206 онд Их Монгол Улс байгуулагдсанаар Монгол оронд овог аймаг, отог засаг захиргааны шинэчлэл болов. Хааны улсын зүүн хэсгийн мянгатын жанжин Даши болон түүний хүү Төмөр харъяат иргэн, 1 мянган цэрэгтэй тус нутгийг захирч байжээ. Энэ үед тус бүс нутгийг Хааны цагаан мянганы отог гэдэг байв. Зарим хэсэг нь Хааны Аварга Ордод харъяалагддаг байжээ.

XVII зуунаас Монгол орон Манж Чин улсын мэдэлд орсноор тус нутгийг захирах ноён, албат болбоос Манжийн цол хэргэмтэй болжээ. Улмаар ардын засаг бэхжих хүртэл Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу нэртэй байв.

Ардын засгийн газрын 1923 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Монгол улсын засаг захиргааны өөрчлөлт болж, хошуудыг сонгох сонгууль явагдах үед Хан Хэнтий уулын аймгийн хуучин хошуудын түр захиргаадыг арван, тавин, сум, хошуу хэмээн зохион байгуулж, Баатар бэйлийн хошууг тус нутгийн нэгэн хэсэг нутаг болох Хэрлэн Баян Улаан уулсын салбар Баянзүрх уулын нэрээр Баянзүрхийн хошуу гэж шинээр нэрлэсэн байна. 1931 онд тус сумын төвийн хоймрын Жаргалтхаан уулын нэрээр Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named стат2010
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named баг2010