Жоаким Ноа

Жоаким Симон Ноа[1] (Англи: Joakim Simon Noah, 1985 оны хоёрдугаар сарын 25-нд Нью-Йорк хотод төрсөн) — Америк-Францын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Чикаго Буллз багийн төвийн тоглогч юм. Ноа Флоридагийн их сургуулийн багт тоглож байгаад драфтлагдаж №9-өөр одоогийн багтаа иржээ.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

2013-2014 онд Буллз баг түлхүүр тоглогч Деррик Роузоо бэртлээр алдсан хүнд нөхцөлд Ноагийн тоглолт бүрт 11.3 бөмбөг авалт, 5.4 дамжуулалт, 1.5 хаалт хийсэн тоглолтын ачаар хасагдах шатанд шалгарсан юм. Багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг НБА-гаас Шилдэг хамгаалан тоглогчоор шалгаруулжээ.

Ноа Америкт төрсөн бөгөөд эцэг нь Францын теннисчин Янник Ноа, эх нь Шведийн сайхан бүсгүй Сецилье Роде нар ажээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "NBA.com Joakim Noah Draft 2007 Profile". NBA.com. Retrieved July 4, 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]