Карл Урбан

Карл Урбан
Karl Urban
Карл Урбан 2012 онд
Карл Урбан 2012 онд
Бүтэн нэр Карл-Хайнц Урбан
Иргэншил Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Төрсөн огноо 1972 оны 6 сарын 7[1]
Төрсөн газар ВеллингтонШинэ Зеланд
Танил үе 1991—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Карл-Хайнц Урбан (Англи: Karl-Heinz Urban, 1972 оны зургаадугаар сарын 7-нд Веллингтон хотод төрсөн) — Шинэ Зеландын кино болон телевизийн жүжигчин бөгөөд британы «Дредд»-ийн гэсгээгч Дредд, «Бөгжний эзэн» гурамсаны Эомер, «Санваартан»-ы Хар малгайт, «Зена — дайны гүнж» цувралын Цезарийн дүрээр эчнээ танигдсан.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Арьс ширний дэлгүүрийн германы цагаач эзэн, кино хангамжийн үйлдвэрт ажилладаг эцэг эхтэйгээ Веллингтонд амьдардаг Урбан найман настайдаа нэгэн цуврал багахан дүр бүтээгээд амжжээ. Веллингтоны коллежийг 1986–1990 онд дүүргээд Викториагийн нэрэмжит Веллингтоны их сургуульд 1 жил суралцаад урлагийн бакалаврын зэрэг горилсон юм. Орон нутгийн телевизийн сурталчилгаанд тоглохын сацуу тайзны бүтээлүүдэд тоглож, мэргэшсэн тэрээр их хөлийн Окленд шилжсэн даруйдаа хэд хэдэн цувралд («Махчин загасны хүрээлэн» цагдаагийн цувралд хар тамхинд донтогчийн дүр) уригджээ. 1996 онд Америк, Шинэ Зеландын хамтран бүтээсэн Геракл: Домогт аян цувралын Цезарь, Купидоны дүрд Урбан яв цав тохирсоноор олонд танигдаж эхэлсэн түүхтэй.

Харин олон улс, Холливудад түүнийг таниулсан бүтээл 2002 оны «Сүнстэй хөлөг».

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

2004 оны есдүгээр сарын 16-нд нүүр хувиргагч ажилтай Натали Вионжитой (Natalie Wihongi) гэрлэсэн. Хоёр хүүтэй — Хантер (2000 оны арваннэгдүгээр сарын 1-нд төрсөн) болон Индиана (2005 оны нэгдүгээр сард төрсөн).

Онцлох уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Он Бүтээл Уугуул хэлээр Дүр Тодорхойлогдсон шагнал
19961998 Геракл: Домогт аян Hercules: The Legendary Journeys Гай Юлий Цезарь / Купидон
19962001 Зена — дайны гүнж Xena: Warrior Princess Гай Юлий Цезарь / Купидон / Брат Майл (s1e19)
2002 Сүнстэй хөлөг Ghost Ship Мандер
2002 Бөгжний эзэн: Хоёр цамхаг The Lord of the Rings: The Two Towers Эомер Радио, өргөн нэвтрүүлэг, кино шүүмжийн холбоо — шилдэг дүр хуваарилалт — хүртсэн
АНУ-ын кино шүүмжийн үндэсний хороо — шилдэг дүр хуваарилалт — хүртсэн
ГилдУСК-ны шилдэг дүрийн гүйцэтгэл — хүртсэн
2003 Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь The Lord of the Rings: The Return of the King Эомер
2004 Риддикийн он тоолол The Chronicles of Riddick Ваако
2004 Борны ноёрхол The Bourne Supremacy Кирилл
2010 РЭД Red Уильям Купер
2011 Санваартан Dredd Хар малгайт
2012 Дредд Priest Гэсгээгч Дредд
2013 Риддик Riddick Ваако

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Карл-Хайнц Урбан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Miami Herald: Search Results". 7 June 2009.