Кофи Аннан

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 2001
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар, дэлхийн энхтайвны үйл хэрэгт НҮБ-ийн оруулсан хувь нэмрийн төлөө
Кофи Аннан
НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1997 оны 1 сарын 1 – 2006 оны 12 сарын 31
DeputyЛуи Фрешетт (1997–2006)
Марк Маллок Браун (2006)
ӨмнөхБутрос Бутрос-Гали
ДараахБан Ки-Мүн
Хувийн мэдээлэл
Төрсөн1938 оны 4 сарын 8
Кумаси, Алтан Эрэг
Үндэсний харьяалалГана
Эхнэр, НөхөрТити Алакия (салсан)
Нане Мариа Аннан
Алма матерКваме Нкрума Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
Макалестер Коллеж
Олон Улс Судлалын Хүрээлэн
Массачусетсын Технологийн Хүрээлэн

Кофи Атта Аннан (англи-Kofi Atta Annan, * 1938 оны 4 сарын 8-нд Кумаси, Алтан Эрэг; † 2018 оны 8 сарын 18-нд Берн, Швейцар)нь НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оны 1 сараас 2006 оны арванхоёрдугаар сарыг дуустал ажилласан, Гана улсын дипломат юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Гана улсын Кумаси хотноо 1938 онд төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд суржээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. 1961 - 1962 онд Швейцар улсын Олон Улс Судлалын Хүрээлэн (IUHEI)-д суралцав. 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтанаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон Сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр (MBA) зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан.

1987 - 1990 онд НҮБ-ын Хүний нөөцийн бодлого, аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар, 1990 - 1992 онд НҮБ-ын Бодлого төлөвлөлт, Төсөв санхүү, Хяналт хариуцсан нарийн бичгийн даргаар, 1993 - 1995 онуудад НҮБ-ын Энхтайвны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллав.

Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ.

1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Херцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энхийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнуудын дотроос сонгогдсон анхны НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж үүрэгт ажилдаа орсон юм.

2001 онд энхийг сахиулах үйлст оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, НҮБ-тэй хамтдаа Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.

2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн.

Тэрээр 2003 онд АНУ тэргүүтэй эвслийн орнууд Ирак руу цөмрөн орохыг эсэргүүцэж, хөндлөнгөөс оролцох ямар ч үндэслэл байхгүй гэж мэдэгдэж байжээ.

2004 онд тэрээр Киприйн мөргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөөг санал болгосон ч уг төлөвлөгөө батлагдаагүй.

2006 оны арванхоёрдугаар сарын 31-нд түүний оронд Бан Ги Мун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сольсон.

Кофи Аннан нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэг гэдгээрээ алдартай. Түүний хүчин чармайлтын ачаар НҮБ-ын олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, дэлхий дахинд номлол, үйл ажиллагаа амжилттай явагдаж байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Анан 2002 онд Монгол улсад айлчилж байсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичнгийн даргын албан тушаалын дараа[засварлах | кодоор засварлах]

2012 оны хоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сири дэх цэргийн мөргөлдөөнийг зохицуулах НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай элчээр Кофи Аннаныг томилсон. Аннан мөргөлдөөнийг шийдвэрлэх "зургаан зүйлт төлөвлөгөө" төлөвлөгөөгөө боловсруулж ажилласан боловч ажил нь бүтэлгүйтсэний дараа буюу 2012 оны 8-р сарын 31-нд Аннан НҮБ-ын Сири дэх тусгай төлөөлөгчийн албан тушаалаасаа огцорчээ.

Аннан 2018 оны 8-р сарын 18-нд 80 насандаа Швейцарийн Берн хотод өвчний улмаас таалал төгсөв. Тэрээр нас барах хүртлээ Женевийн ойролцоо хэдэн жил амьдарсан. 2018 оны 9-р сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг эх оронд нь Гана улсын нийслэл Аккра хотод оршуулжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Тэрээр эхнэр болох швед үндэстэй, өмгөөлөгч мэргэжилтэй Нане Мариа Аннантайгаа 3 хүүхэдтэйгээ амьдарч байсан.

Өмнө нь Тити Алакиятай гэрлэж байгаад салсан.

Эзэмшсэн хэл[засварлах | кодоор засварлах]

Англи хэл, Франц хэл, Кру хэл, Акан болон африкийн бусад хэлүүд.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кофи Аннан – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Lefevere, Patricia (1998-12-11). "Annan: `Peace is never a perfect achievement' - United Nations Secretary General Kofi Annan". National Catholic Reporter. Archived from the original on 2012-07-13. Retrieved 9 сарын 9. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
Өмнөх
Бутрос Бутрос-Гали
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
1997 - 2006
Дараах
Бан Ки-Мүн