Луи ван Гаал

Луи ван Гаал

Ван Гаал хэвлэлийн хуралд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАлоизиус Паулус Мариа ван Гаал
Төрсөн огноо1951 оны 8 сарын 8 (1951-08-08) (72 настай)
Төрсөн газарНидерланд, Амстердам
Өндөр1.85 метр[1]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багНидерланд (дасгалжуулагч)
Өсвөрийн баг
Де Мер
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1972–1973Аякс0(0)
1973–1977Антверпен41(7)
1977–1978Телстар25(1)
1978–1986Спарта Роттердам248(26)
1986–1987АЗ17(0)
Нийт331(34)
Дасгалжуулсан багууд
1986–1988АЗ (туслах)
1988–1991Аякс (туслах)
1991–1997Аякс
1997–2000Барселона
2000–2002Нидерланд
2002–2003Барселона
2005–2009АЗ
2009–2011Бавари Мюнхен
2012–2014Нидерланд
2014–Манчестер Юнайтед
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Алоизиус Паулус Мариа „Луи“ ван Гаал (нид. Aloysius Paulus Maria „Louis“ van Gaal, 1951 оны наймдугаар сарын 8-нд Амстердам хотод төрсөн) — Нидерландын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтедын дасгалжуулагч юм.[2]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэр 2009 оны долоодугаар сарын 1-нд Бавари Мюнхенийг дасгалжуулагчаар томилогдоод[3][4] наймдугаар сарын 28-нд Реал Мадридын жигүүр Арьен Роббеныг татаж байв.[5][6][7]

Шилдэг мэргэжилтэнгээ Нидерландын шигшээ 2012 оны долоодугаар сарын 6-нд дахин урив. Урьд 2002 оны ДАШТ-ий эрх алдсан Ван Гаал Данни Блинд, Патрик Клюйверт нарын туслахуудтайгаа[8] 2014 оны ДАШТ-ий эрхээ итгэлтэй (9 хожил, 1 тэнцээ) авсан ч холбоо 2012 оны ЕАШТ дуустал Берт ван Марвейкт хариуцуулсан түүхтэй. Улмаар 2014 оны долоодугаар сарын 6-нд ДАШТ-ий шөвгийн наймд тэр Коста Рикаг торгуулийн цохилтоор ялахдаа (0:0) Ван Гаал Силлессенээ нөөц Крулаар сэлгэж магтагдсан ч хагас шигшээд Аргентинтай тэнцэж (0:0) торгуулиар ялагдахад буруутгагдав. III байрын төлөө зохион байгуулагч Бразилыг ялсан (3:0).

Манчестер Юнайтед Дэвид Мойесийн оронд 29 сая фунтээр цалинжуулахаар Ван Гаалыг томилсоноо 2014 оны тавдугаар сарын 19-нд зарласан бөгөөд Райан Гиггз, Франс Хук болон Марсел Бут туслахаар ажиллахаар болов.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Аякс
Барселона
АЗ
Бавариа
Нидерланд
Хувийн
  • Шилдэг дасгалжуулагч - World Soccer: 1995
  • Нидерландын шилдэг дасгалжуулагч - Ринус Михелс (2): 2007, 2009

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ronay, Barney (19 May 2014). "Louis van Gaal: an aristocrat of the game". Irish Times. Retrieved 20 May 2014.
  2. "Manchester United: Louis van Gaal confirmed as new manager". BBC. 19 May 2014. Retrieved 19 May 2014.
  3. "Alkmaar approve switch: Van Gaal poised to take Bayern helm". FC Bayern. 13 May 2009. Retrieved 13 May 2009.
  4. "Bayern appoint Van Gaal as coach". BBC. 13 May 2009. Retrieved 13 May 2009.
  5. "Arjen Robben signs for Bayern Munich". USA Today. 28 August 2009. Retrieved 26 May 2010.
  6. "Van Gaal delighted with Robben". Virginmedia.com. 29 August 2009. Archived from the original on 21 Есдүгээр сар 2009. Retrieved 26 May 2010.
  7. James, Ryland (15 May 2009). "Bayern expect top marks from football professor Van Gaal". The Sydney Morning Herald. Retrieved 23 May 2009.
  8. "Van Gaal returns to Dutch hot-seat". FIFA. 6 July 2012. Retrieved 6 July 2012.

Холбоос[засварлах | кодоор засварлах]