Лук

Лукийн бичсэн Сайн мэдээ (гре. Τὸ κατὰ Λουκᾶν εὐαγγέλιον, То ката Лоукан евангэлион) нь Синоптик сайн мэдээнүүдийн нэг бөгөөд МЭ 60-63 оны үед бичигдсэн. Дэлгэрэнгүй бичигдсэн 24 бүлэгтэй. Бичигч нь Христэд итгэгч Лук бөгөөд тэрээр Теофил гэгч хүнд бичсэн захидлуудын эхнийх нь юм (удаах нь Үйлс ном болно). Лук нь иудей бус харь үндэстний итгэгч байсан ба тэрээр эмч хүн байв. Лукийн бичсэн сайн мэдээнээс харахад тэрээр өндөр боловсролтой, чадварлаг зохиолч, ажигч гярхай түүхч байсан гэдгийг харж болно. Матай иудей итгэгчдэд зориулж сайн мэдээгээ бичсэн, Марк Ром дахь чуулганд зориулан хураангуй сайн мэдээ бичсэн бол Лук Грек хэлтэй харь үндэстэний итгэгчдэд зориулж, дэс дараатай, дэлгэрэнгүй сайн мэдээг бичихийг зорьжээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.