Люк Перри

Люк Перри
Перри 2018 оны Сан-Диего Комик Коны үеэр
ТөрсөнIII Кой Лютер Перри
1966 оны 10 сарын 11 (1966-10-11)
АНУ, Охайо, Мансфилд
Нас барсанMarch 4, 2019(2019-03-04) (52 насалсан)
АНУ, Калифорни, Бөрбанк
Мэргэжил
  • Жүжигчин
  • дуу оруулагч
Идэвхтэй жил1981–2019
Эхнэр (нөхөр)Рэчел Шарп (г. 1993; сал. 2003)

Мэргэжлийнхээ хүрээнд Люк Перри (Англи: Luke Perry) хэмээх нэрээр алдаршсан III Кой Лютер Перри (Англи: Coy Luther Perry III, 1966 оны 10 сарын 11 – 2019 оны 3 сарын 4) нь Америкийн жүжигчин, дуу оруулагч байв. Тэрбээр 1990-1995, 1998-2000 онд Фокс телевизийн Беверли Хиллз, 90210 цувралын Дайлан Маккэйн дүрийг бүтээж, өсвөр насныхны айдол болон алдаршжээ. Тэрбээр мөн CW телевизийн Ривердэйл цуврал киноны Фрэд Эндрюсийн дүрийг бүтээсэн. Түүнчлэн Гэмт хэрэгтний сэтгэхүй, Хууль ба дэг журам: Тусгай хохирогчдын нэгж, Симпсоныхон, Вилл Грэйс хоёр зэрэг цуврал кинонууд, мөн Цус сорогчийн яргачин Баффи (1992), 8 хором (1994), Тав дахь элемент (1997) зэрэг кинонуудад дүр бүтээсэн. Хамгийн сүүлд Холливүүдэд нэг удаа (2019) кинонд дүрээ мөнхөлсөн нь түүнийг нас барсны дараа нээлтээ хийсэн юм.