Ляо улсын судар

(Ляо улсын түүх-с чиглүүлэгдэв)

Ляо улсын судар[1] буюу Ляо Ши (хятадаар: 辽史) нь Монголын Юань Улсын Тогоонтөмөр хааны Жи жэнгийн 4 дүгээр онд Тогтох тэргүүтэй Судар бичгийн хүрээлэнгийн түшмэдийн бичсэн түүхийн сурвалж бичиг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ляо Улс буюу Кидан угсаатны байгуулсан улсын X-XII зууны хооронд Хятадын зүүн хойд нутагт оршиж байсан түүхийг багтаасан албан түүх юм. Ляо Улс 1125 онд мөхсөний дараа оронд нь гарч ирсэн Алтан улсын хаад, ноёдын зүгээс тус улсын түүхийг бичих явдалыг эрс таслан хориглосон. Харин Чингис хааны болон түүний үр садын үед хийсэн дайнаар Алтан улсыг мөхөөж, улмаар Сүн улсыг мөхөөсөн явдал нь Ляо улсын 200 гаруй жилийн түүхийг бичихэд аятай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хубилай хааны зарлигаар 1260-1262 оны орчимд бичигдэхээр болсон ч Ли Таний бослого, Аригбөх хааны тэмцэл, Сүн улстай хийж байсан дайн зэргээс үүдэж энэ ажил тасалдсан. Хамгийн гол нь бичилцэж байсан түшмэлин зарим нь Ли Таний бослогод нэр холбогдон цаазлуулж, зарим хэсэг нь өвчнөөр нас нөгчиснөөр тасалдаж зогссон.

Харин Тогоонтөмөр хааны үед 1343-1344 оны хооронд санаачилгатайгаар Ляо улсын түүх, Алтан улсын түүх, Сүн улсын түүх гэсэн гурван улсын түүхийг нөхөж бичсэний нэг нь юм.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Бэнжи: Уг тэмдэглэл бүлэгт 30 дэвтэртэй. Үүнд эзэн хаадын он дараалалын түүх, намтарыг тэмдэглэсэн байдаг.

Жи: Ойллого бүлэгт 32 дэвтэртэй. Цэрэг дайны хэрэг явдал, түшмэд, түүх бичлэг, хууль цааз, цаг тооны бичиг, хоол хүнсний талаар багтаасан байдаг.

Бяо:Илтгэл бүлэгт 8 дэвтэртэй. Дэлхий дахинд болсон үйл явдал, хунтайж хан хөвүүд, гүнж, хатад татвар, гадаад дотоод сайд түшмэл нарын намтар зэргийг илтгэж харуулсан байгаа.

Лиежуань: Олон шастир хэмээх бүлэгт 45 дэвтэртэй. Үүнд тухайн үеийн алдар цолтой сайд, жанжин, бичгийн хүмүүс, урвасан ноёд, сайн хүн зэргийн олон хүний намтарыг үе үеэр нь бичсэн байдаг.

Нийтдээ 115 дэвтэр буюу ботиос бүрдэнэ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. ХАДААСАН БАЛГАС