Манан

МананГазрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр нөлөөгөөр манан үүснэ. Ингэснээр газар орчим усан дусал, мөсөн талстууд үүсэн хуримтлагдаж агаарын тунгалагжилт болон алсын барааг бууруулдаг. Энэ нь 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар гэж нэрлэнэ. Температур ба чийгийн ялгаа бүхий хоёр өөр агаарын болон усны масс шилжилтийн үед манан үүсдэг. Жишээ нь, далайн хүйтэн урсгалаар хүрээлэгдсэн тропикийн цөлийн эрэг болон дулаан, хүйтэн урсгал ийлэх Хойд Америкийн зүүн хойд эрэг орчим ийм манан их татна.[1]

Манан бол үүлтэй адил агаар адиабатаар өргөгдсөн хөрч байгаа бус шүүдэр цэгтээ хүртэл хөрсөнөөс болж үүсдэг. Энэ нь хэд хэдэн замаар явагдах ба үүнээс хамаарч манан олон төрөл байна.

Төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийд нь хөрөлтийн (цацрагийн, адвекцийн) ба ууршилтын манан гэж ангилна.

Адвекцийн манан[засварлах | кодоор засварлах]

Хүйтэн газар дулаан агаар шилжин ирснээс болж үүсдэг. Намар, өвөл ажиглагдах ба нэлээд өндрийг хамардаг. Далай тэнгисийн эрэг орчмоор тэнгисийн дулаан агаар ирсэн үед энэ төрлийн манан үүснэ.[2]

Цацрагийн манан[засварлах | кодоор засварлах]

Шөнө гадарга орчмын агаар урт долгионт цацраг ихээр алдсанаас болж үүсдэг. Дулаан улиралд салхи багатай, цэлмэг цаг агаартай үед ажиглагдана. Хэрэв агаар их чийглэг байвал 10 метрээс цааш харагдахгүй. [3]

Ууршилтын манан[засварлах | кодоор засварлах]

Намар, өвөл дулаан уснаас ууршилт явагдах үед дээрх гадарга нь хүйтэн байх учир энэ төрлийн манан үүснэ. Бороо орсны дараах манан ч энэ замаар үүсэх ба дулаан цагт ууршиж амархан сарнидаг.[4]

Түүнчлэн[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 159.
  2. Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 160.
  3. Cox, Robert E. Applying Fog Forecasting Techniques using AWIPS and the Internet (Memento 29. Аравдугаар сар 2007 цахим архивт). National Weather Service, 2007. nwas.org
  4. Climate education update: News and information about climate change for teachers and students (Memento 27. Тавдугаар сар 2010 цахим архивт). Atmospheric Radiation Measurement. Climate Research Facility. U.S. Department of Energy. education.arm.gov

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Манан – Викимедиа дуу дүрсний сан