Марафон

Стокхольмын марафон. 2009 он.
Марафон
Монгол нэрийдэл
кирилл үсгээр
монгол1 марафон
2 гүймэг
3 холын явган уралдаан
англиmarathon /ˈmærəθən/
грекΜαραθών (Marathṓn)

42 километр 195 метр (26 бээр 385 яард) буюу хамгийн хол зайд гүйж уралдахыг марафон гүйлт гэдэг.

Марафон 1896 оноос орчин цагийн олимпийн наадмын нэгэн төрөл болж орсон. 40 км, 42.75 гэх мэт өөрчлөгдөж байгаад 1924 онд одоогийнхоо зайг тогтоод дахиж өөрчлөөгүй. Жил бүр дэлхий даяар 800 гаруй марафон уралдаан зохиогддог. Монгол улсад 2009 оноос Улаанбаатар Марафон зохиогдож маш олон оролцогчтойгоор жил бүрийн хавар зохиогдож байна. 2017 оны Улаанбаатар Марафонд хамгийн олон оролцогч буюу 33000 гаруй хүн дэлхийн 17 орноос оролцжээ.

Бусад төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Хэт холын зайн гүйлтийн төрлүүд 100-200км зайг туулж хэд хоногоор уралддаг холын зайн гүйлтийн тэмцээнүүд олон улсад зохиогддог бөгөөд үүнийг албан ёсоор Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос оролцож зохиодоггүй зөвхөн тухайн улсын сонирхогчид нэгдэж тэмцээнийг зохиодог байна.

Дэлхийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

  • Сүүлийн таван удаагийн дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоолт:

Эрэгтэй[засварлах | кодоор засварлах]

Хугацаа Тамирчин Улс Он, сар, өдөр Тэмцээний газар
2:04:55 Пол Тергат КениКени Кени 2003 оны 9 сарын 28 Берлиний марафон
2:04:26 Хайле Гебреселассие ЭтиопЭтиоп Этиоп 2007 оны 9 сарын 30 Берлиний марафон
2:03:59 Хайле Гебреселассие ЭтиопЭтиоп Этиоп 2008 оны 9 сарын 28 Берлиний марафон
2:03:38 Патрик Макау КениКени Кени 2011 оны 9 сарын 25 Берлиний марафон
2:03:23 Уилсон Кипсанг КениКени Кени 2013 оны 9 сарын 29 Берлиний марафон

Эмэгтэй[засварлах | кодоор засварлах]

Хугацаа Тамирчин Улс Он, сар, өдөр Тэмцээний газар
2:20:43 Тегла Лорупе КениКени Кени 1999 оны 9 сарын 26 Берлиний марафон
2:19:46 Такахаши Наоко ЯпонЯпон Япон 2001 оны 9 сарын 30 Берлиний марафон
2:18:47 Катрин Ндереба КениКени Кени 2001 оны 10 сарын 7 Чикагогийн марафон
2:17:18 Пола Рэдклифф Их БританиИх Британи Их Британи 2002 оны 10 сарын 13 Чикагогийн марафон
2:15:25 Пола Рэдклифф Их БританиИх Британи Их Британи 2003 оны 4 сарын 13 Лондоны марафон


Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Марафон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Марафон – Энэ үгийг тайлбар толиос харна уу