Михаил Саакашвили

Михаил Саакашвили
მიხეილ სააკაშვილი (Гүрж)
Міхеіл Саакашвілі (Украин)
Гүрж улсГүрж Гүржийн 3 дахь ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2008 оны 1 сарын 20 – 2013 оны 11 сарын 17
Ерөнхий СайдЛадо Гургенидзе
Григоль Мгалоблишвили
Ника Гилаури
Вано Мерабишвили
Бидзина Иванишвили
ӨмнөхНино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч)
ДараахГиорги Барамидзе
Албан тушаал хашсан
2004 оны 1 сарын 25 – 2007 оны 11 сарын 25
Ерөнхий СайдЗураб Жваниа
Өөрөө (Үүрэг гүйцэтгэгч)
Зураб Ногайдели
Гиорги Барамидзе (Үүрэг гүйцэтгэгч)
Ладо Гургенидзе
ӨмнөхНино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч)
ДараахНино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч)
Одесса мужийн захирагч
Албан тушаал хашсан
2015 оны 5 сарын 30 – 2016 оны 11 сарын 9[1]
ӨмнөхИгорь Палициа
ДараахМаксим Степанов[2]
Гүржийн Хууль зүйн сайд
Албан тушаал хашсан
2000 оны 10 сарын 12 – 2001 оны 9 сарын 19
ЕрөнхийлөгчЭдуард Шеварднадзе
Ерөнхий СайдГиорги Арсенишвили
ӨмнөхЖон Хецуриани
ДараахРоланд Гилигашвили
Гүржийн ерөнхий сайд
Үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2005 оны 2 сарын 3 – 2005 оны 2 сарын 17
ЕрөнхийлөгчӨөрөө
ӨмнөхЗураб Жваниа
ДараахЗураб Ногайдели
Гүржийн парламентын гишүүн
Албан тушаал хашсан
2001 оны 11 сарын 6 – 2002 оны 11 сарын 22
Албан тушаал хашсан
1995 оны 11 сарын 25 – 2001 оны 3 сарын 2
Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний дарга
Албан тушаал хашсан
2017 оны 1 сарын 13 – 2019 оны 3 сарын 24
ӨмнөхДавит Бакрадзе
ДараахГриголь Вашадзе
Албан тушаал хашсан
2012 – 2014 оны 9 сар
ӨмнөхВано Мерабишвили
ДараахДавит Бакрадзе
Албан тушаал хашсан
2001 оны 10 сар – 2004
ӨмнөхНам байгуулагдсан
ДараахНино Буржанадзе
Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний хүндэт дарга
Албан тушаалаа авсан
2019 оны 3 сарын 24
ӨмнөхАлбан тушаал бий болсон
Хувийн мэдээлэл
Төрсөн1967 оны 12 сарын 21 (1967-12-21) (56 настай)
ЗХУ, ЗСБНГүрж Улс, Тбилиси
(одоогийн Гүрж)
ИргэншилЗХУ (1967–1991)
Гүрж (1991–2015)
Украин (2015–2017; 2019–present)
Харьяалалгүй (2017–2019)[3][4]
Улс төрийн намШинэ Хүчний Хөдөлгөөн[5] (2017–одоо)
Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөн (2001–одоо)
Гүржийн Иргэдийн Холбоо (1995–2001)
ӨндөрЗагвар:Infobox person/height
Эхнэр, НөхөрСандра Роэлофс (г. 1994)[6]
Хүүхэд2
Алма матерКиевийн үндэсний их сургууль
Коламбиа их сургууль
Жорж Вашингтон их сургууль
Олон улсын хүний эрхийн хүрээлэн
Гарын үсэг
Вэб сайтsaakashvilimikheil.com

Михаи́л Николоз Саакашви́ли (гүрж. მიხეილ ნიკოლოზის ძე სააკაშვილი, Украин: Міхеіл Саакашвілі, 1967 оны 12 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Гүржийн ЗСБНУ-ын Тбилиси хотод төрсөн) Гүрж болон Украины улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 5 дугаар сараас Украины шинэчлэлийн Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх хорооны тэргүүн.

2004-2013 онуудад Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдож ажилласан. 2003 оны 11 сард Гүржийн төрийн тэргүүн Э.Шеварднадзег төрийн эрхээс буулгасан «Сарнайн хувьсгал»-ын удирдагчдын нэг. Өдгөө Украины Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын дарга.

Гүржийн Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд 2014 онд Саакашвили улс орноо орхисон. Гүржийн эрх баригчид Саакашвилийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг эрэн сурвалжиж эхэлсэн боловч М.Саакашвили үүнийг улс төржүүлсэн хэрэг гэж тайлбарладаг байсан.

Саакашвили 2014 онд Украинд төрийн эрх солигдоход Евромайдан хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байсан.

2015 онд Украины Одесс тойргийн Төрийн Захиргааны даргаар, Украины төрийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийн хяналтын Зөвлөлийн тэргүүн, Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн зөвлөх болсон юм. Энэ үед түүнд Ерөнхийлөгч Порошенко Украины иргэншил олгож, Саакашвили Гүржийн иргэншлээс татгалзсан байна.

2016 онд албан тушаалуудаасаа халагдаж, Ерөнхийлөгч Порошенкогийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн юм. 2017 онд түүний Украины иргэншлийг Ерөнхийлөгч Порошенко хураан авч 2018 оны 2 дугаар сард Украины нутгаас албадан гаргажээ.

Украинаас хөөгдсөний дараа эхнэрийнхээ нутаг Нидерландад хэсэг амьдарсан. 2019 оны 5 дугаар сарын 28-нд Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский Саакашвилид Украины иргэншлийг эргүүлэн олгож тэрбээр маргааш нь Украинд буцаж ирсэн юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The President signed a decree on dismissal of Odessa Regional State Administration, president.gov.ua (9 November 2016).
    Poroshenko signs Odesa governor Saakashvili's resignation, UNIAN (10 November 2016).
  2. Poroshenko appoints contest winner Stepanov as head of Odesa Regional State Administration, Interfax-Ukraine (12 January 2017).
  3. "Former President Saakashvili Loses Georgian Citizenship". Georgia Today on the Web. Archived from the original on 2020-10-27. Retrieved 2021-04-27.
  4. "Saakashvili May Be Forced To Seek Asylum in United States, Legislator Says". RadioFreeEurope/RadioLiberty.
  5. Poll shows seven parties would qualify for Ukrainian Rada if elections were held early, KyivPost (14 December 2016).
    Saakashvili announced the title of his party – the “Movement of new forces” (Memento 10. Тавдугаар сар 2017 цахим архивт), Ukrop News 24 (19 November 2016).
  6. Saakashvili’s wife rejects seat in Georgian parliament, Kyiv Post (7 November 2016).