Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анх 1992 онд байгуулагджээ.

Зөвлөл 3 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, гишүүд нь Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар байна. Мөн зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхлэх Нарийн Бичгийн Даргатай байна. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог.

ҮАБЗ-ийн одоогийн гишүүд, нарийн бичгийн дарга[засварлах | кодоор засварлах]

ҮАБЗ-ийн Нарийн Бичгийн Дарга нар[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны сайт