Монголор нийгэмлэг

1899 онд Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны түшмэл Фон Грот, Манжийн засгийн Улиастай дахь төлөөлөгч Аянтай хэлэлцээр хийж Түшээт хан, Цэцэн хан аймгуудын нутагт алт ухаж ашиглах 25 жилийн хугацаатай концессийн эрх авсан байна. Үүний үндсэн дээр Түшээт хан, Цэцэн хан аймгийн Уурхайн хэргийг захирах ерөнхий газар байгуулсан нь 1900 оноос “Монголор” хэмээх нийгэмлэг болон өргөжсөн аж. Уг нийгэмлэгт Орос, Бельги, Франц улс хөрөнгө оруулсан бөгөөд төв нь Петроград хотод байрлаж байжээ. Нийгэмлэг манай орны Ерөө, Хараа, Бороо зэрэг нутгуудаар алт олборлох ажлыг өргөнөөр зохион байгуулсан байдаг. Хэдийгээр уг нийгэмлэг 10 мянга хүртэл ажилчинтай байсан ч монголчууд тун цөөн байв. Мөн тус нийгэмлэг 1900-1915 онуудад 15 орчим тонн алт авч ашигласан гэх тоо байдаг ч Монголын ард түмний амьдралд нааштай ямар нэг үүрэг гүйцэтгээгүй юм. Улмаар Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан “Монголор” нийгэмлэгийн хөрөнгийг Монгол Улсын хөрөнгө болгох тухай шийдвэрийг хүргүүлсэн байдаг.

1897 оны үед Манжийн дорно зүгт нэртэй түшмэл Лихунчаны гэж хүн, Оросод айлчилсан байдаг. Энэ үеэр II-р Николай хааныг хаан ширээнд өргөмжилсөн өргөн том ёслол болж байсан. Тэр ёслолд оролцоод Оросын Гадаад явдлын яамны сайдтай сэм уулзалдаж энэ Монгол бол Манжийн харъяанд байгаа. Монголын газар нутаг Чин улсын мэдэлд байдаг. Тэнд алтны их нөөцтэй. Тэр их нөөцийг хамтарч ашиглавал яасан юм хэмээн "ам хэлэлцээ" хийсэн байдаг.

Үүнийхээ дараа ам хэлэлцээрээ ажил болгохоор хоёр талаас хөөцөлдсөн. Зөвхөн Орос, Хятад хоёр алтны уурхай нээгээд ажиллуулахад хүндрэлтэй. Тийм учраас олон улсын нийгэмлэг байгуулбал яасан юм бэ гэж зөвлөлджээ. Ингээд энэ асуудлыг Виттей сайд хөөцөлдөх болоод 1901 онд гэхэд Франц, Голланд, Бельги гэх мэтийн нэлээд олон орон оролцсон "Монголор" хэмээх олон улсын нийгэмлэг байгуулагдсан байна. Нэг сая алтан рубль Бээжинд байгаа Орос, Хятадын банкинд шилжүүлж энэ мөнгийг Ли Хон Жейн өөрийнхөө дураар зарцуулах эрхтэй болсон. Энэ үеэр хуучин Америкийн элчин сайдын яаманд орчуулагчийн ажил хийж байсан Понгрот гэж хүн 30 гаруй насны Бельги залуу Лихунчаны нарийн бичгээр ажиллаж байж. Тэгээд Лихунчаны түүнийгээ дуудаад "чи Ар Монголд очиж алтны уурхай нээх ажлыг хариуц" гээд хэрэв хэрэгцээтэй гэвэл 10.000 орчим ядуу хятадуудыг би явуулж болох байна. Аль болох тэндээсээ хүч ав" гэж хэлээд явуулсан ажээ. Тэгж явуулахдаа Манж хааны зарлигаар Монголд Сэлэнгийн нутаг алт олборлох 25 жилийн хугацаатай зарлиг зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэхдээ Ар Монгол манжийн харъяанд байгаа ч гэсэн хаантай, төртэй улс юм. Богдоос зөвшөөрөл авах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Ингээд фон Грот сүйх тэргээр хүрээнд ирсэн байна. Ирээд Богдоос яаж зөвшөөрөл авах гэдэг асуудал тулгарсан. Тэр үеэр Оросын консул Шишмайлов гэж халзан толгойтой хүн хүрээнд байсан. Тэднийд буугаад тэр хүнээс Богдын зөвшөөрөл авч өг гэж гуйсан байдаг. Тэгээд Шишмарев Богд хаанд бараалхаж Лихунчаны Монголд Манжийн хааны зөвшөөрлөөр 25 жил алт ашиглах зөвшөөрөлтэй учир Ар Монголд ирээд байна, та хүлээж авна уу гэж мөргөж гуйсан байдаг. Хариуд нь Богд шадар хүмүүстэйгээ хэлэлцэж байгаад хариу өгье гээд Түшээт хан, Сэцэн хан аймгийн ноёдыг дуудаж, "ийм хүн ирээд байна. Танай аймгуудын нутагталт ухна гэнэ. /Ер нь монголчууд газар дэлхийгээ хөндөх дургүй тэр битгий хэл Богдын өөрийнх нь зарлиг байдаг. Заавал Богд хааны Засгийн газар Шанзуу яамнаас зөвшөөрөл авч, гүрэм ном уншиж байж авах тухай/ Газар нутгийг харийн хүнд хамаагүй өгч болохгүй гэсэн. Цаадуул нь мөн зөвшөөрөөгүй. Ярианы эцэст Грот гэдгийг Богд хаан хүлээж авахгүй болжээ. Гэвч хэсэг хугацааны дараа Шишмайров дахин Богдод хүсэлт тавин таван гүнгийн хурлаар хэлэлцүүлж өгөөч гээд ахиухан хэмжээний алтан зоос хахууль маягаар өгөх гэсэн байна. Тэгтэл хөөж гаргаад, ийм дээрээ тулаад ирэхээр Манжийн хаан зарлигаа гаргасан юм. Ажлаа эхлэхэд буруудах юм байхгүй гээд Ерөөд очиж алтныхаа ажлыг эхэлсэн байдаг. Тэр үеэр Түшээт хан цэрэг дагуулж очоод Богд хааны зарлиггүй газар нутаг ухлаа гээд даруйхан эндээс зайлахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэж хэлээд буцсан байдаг. Ингээд Богд хаан хүчингүйдээд Манжийн хаанаас дахин, дахин улаан бийрээр цохисон нугалбар бичиг ирж 1901 оноос алтны уурхай нээх ажил эхэлсэн байна.

Монголорын харъяаны 20-иод уурхай байсан бөгөөд багцаалж хэлэхэд Ерөөгийн сав газар, ай савын дагуу нэлээд олон уурхай хүдэр голын сав нутаг наашаагаа ноён уулын хавьцаа байсан байна. Харин олсон олборлосон алтныхаа 20 хувийг Богдын санд өгөх ёстой гэсэн гэрээ хийжээ. Энэ нь хориод жил үргэлжилсэн бөгөөд 600 сая Мексик ам.долларын ашиг олсон гэдэг.

Сүүлдээ 1920 он болж ардын хувьсгалын эхэн үед Оросод иргэний дайн, дээрэм, тонуул их гарч хаагдсан түүхтэй. Ер нь түүхэндээ бол олон улсын хэмжээнд олон уурхай нээж зохион байгуулалттайгаар Монголын газар нутгийг дээрэмдсэн үйл явдал "Монголор"-оос өөр байгаагүй. Үүнтэй холбоотой үйл явдал нэлээд олон гарч байжээ. Уурхай нээнэ гэдэг бол шороо малтаад болчихдог ажил биш. Алтыг шигшихээс эхлээд техник хэрэгсэл нэлээд хэрэг болно. Нөгөө талаар нууран дээр хөвж, алтыг тунгаадаг усан онгоц зэрэг техник хэрэгсэл шаардагдсан байна. 10.000 хятад, 6000 орос, буриадууд ирж "Монголор"-ын уурхайд ажиллаж байжээ. Тэглээ гээд ажил урагштай биш техник хэрэгсэл муугаас болоод ялангуяа хятадууд шөнө нууцаар алт хулгайлж , угаах явдал гарч Грот нэг хүн дагуулан Америк явж, Калифоренийн уурхайгаас тоног төхөөрөмж ачуулсан гэдэг. Түүнийг Монгол руу авчирахад нэлээд хүнд ажил байжээ. Далайгаар хятадын боомтонд буулгаад, тэндээс хоёр чиглэлээр ачуулсан. Нэг нь Улаан-Үүд рүү. Тухайн үөд төмөр зам гэж байсан биш, Ерөө голын мөсөн дээгүүр том чаргаар зөөсөн яриа байдаг. Нөгөө хэсгийг нь урдаас чичан тэрэг хөлсөлж заримыг нь тэмээн жингээр ачуулсан боловч замдаа дээрэмдүүлээд, дутуу хагас авчирчээ. Одоо хүртэл Ерөөгийн их ой хөвчид "Монголор"-ын алтны уурхайн үлдэгдэл сэг, хүрзний тал зэрэг элэгдсэн зүйлүүд нэлээд байдаг байна.

Олборлосон алт[засварлах | кодоор засварлах]

1912 онд 81 пуд 34 фунт
1913 онд 34 пуд 32 фунт
1914 онд 17 пуд 32 фунт гэвч энэ мэдээ эргэлзээ төрүүлдэг. Учир нь уг компаний ажлын талаар мэдээ сайтай байх ёстой нь эргэлзээгүй. Өргөөд байх "Торгово-промышленный союз" -ын мэдээлж байгаагаар 1912 онд 82 биш 120 пуд алт угааж түүнээс гадна ажилчид нь 30 пудыг хулгайлаад Хятадад худалдсан байдаг. " Торгово-промышленный союз" -ын мэдээгээр 1907 -1913 онуудад Монголоор нийтдээ 470 пуд алт угаасан байдаг. 1912 оноос Ерөө, Хараагийн алтны уурхайн нөөц багассанаас болоод алт олборлолт ихээхэн буурсан гэдэг. Монголор нийгэмлэг 1901-1919 оны хооронд 900 пvv буюу 14.67 тонн олборлож байжээ.

“Монголор” нэртэй нийгэмлэг ажиллаж 1900-1905 онд 588 кг , 1906-1915 онд 8095 кг , 1915-1919 онд 984 кг тус тус олборлон түүний өчүүхэн хэсгийг татвар хэлбэрээр манай оронд өгсөн байна. Эцэстээ дампуурч, фон Грот нь Америк руу зугтан алга болсон гэдэг.

Бүрэлдэхүүн уурхайнууд[засварлах | кодоор засварлах]

Энэ нийгэмлэгийн төв нь Оросын Петроград хотод байрладаг байв. Монголор хувь нийлүүлсэн алтны уурхайгаас гадна Оросын зарим худалдаачдын түрээслэсэн алтны уурхайнууд тухайн үеийн Түшээт хан Сэцэн хан аймгийн нутгийн гол хэсэг болох Хараа, Туул, Ерөө гол орчмын нутгуудад ажиллаж байв. Монголорын харъяа алтны уурхайнууд нь:

  1. Тэрэлж голын алтны уурхай
  2. Хүдрийн голын алтны уурхай
  3. Цагаан горхийн алтны уурхай
  4. Ялбагийн алтны уурхай
  5. Могойн голын алтны уурхай
  6. Ерөө голын алтны уурхай
  7. Хараа голын алтны уурхай
  8. Зүрхүзүү алтны уурхай
  9. Бугантын алтны уурхай
  10. Нарийн харганатын алтны уурхай
  11. Түнэл голын алтны уурхай
  12. Зуун модны алтны уурхай
  13. Цагаан чулуутын алтны уурхай
  14. Их харганатын алтны уурхай
  15. Бороогийн алтны уурхай гэх 15 уурхай үйл ажиллагаагаа явуулж байжээ. Эдгээр уурхайд нийтдээ 2500 гаруй Хятад, 250 Орос, 70 монгол ажилчид ажиллаж байлаа. 1906-1907 оны зааг дээр Түшээт хан, Сэцэн хан аймгийн ардууд Монгол орны байгалийн баялагийг зүй бусаар ашиглаж Монгол аж төрөх ёсонд харшилж байна хэмээн бослого гаргаж эдгээр уурхайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байв.Монголор алтны уурхайн Монголын засгийн газартай гэрээ байгуулж олсон ашгийнхаа 100 хувийн 16,5 хувь буюу цөөхөн цаасыг монголын талд өгдөг байжээ.Тухайн үеийн Монгол орны дорой буурай нөхцөл байдлыг ашиглан 20 жилийн хугацаатай Монголд алт олборлох, алтны уурхай нээх гэрээг 19 зүйл бүхий нөхцлөөр Оросын засгийн газар байгуулж чадсан юм.Энэ гэрээ бичгийнхээ 4-р зүйлд Алт малтахад элдэв зүйлийн ашиг олох нь манай Монгол улсад хамаагүй гагцхүү олсон алт бүрэн 100 хувиас 20 хувийг биеэр эсвэл дүйцэх үнийн цөлхөв цаасыг Монгол улсын санд сар бүр өгмүй. Дутааж үл болно хэмээжээ.

Олноо өргөдсөн Монгол Улсын уул уурхайн бодлого[засварлах | кодоор засварлах]

1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол улс санхүүгийн хувьд хүндхэн сорилт туулсан юм. Монгол улсын Засгийн газар уг сорилтыг давахын тулд Хаант Орос улсаас зээллэг авахын зэрэгцээ дотоод неец бололцоогоо ашиглах, орлогын Yндсэн эх сурвалж болох гааль, татварт голлон анхаарсан ч тэдгээрээс тевлерех херенге менге тус улсын санхуугийн зардлыг нехеж дийлэхгүй байлаа. Иймд орлогын еер эх сурвалж нэмэн олж засаг захиргаа, цэрэг, орон нутгийн олон зардлыг санхүүжүүлэх шаардлагатай тулгарчээ.

Манж Чин гYрний эрхшээлд гадаад ертенцеес бүрэн тусгаарлагдаж ирсэн Монгол орон тухайн цагийнхаа аж үйлдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухааны хегжлеес хол хоцорсоны улмаас санхүүгийн талаар хел дээрээ босоход дорвитой нелее үзүүлэхүйц аж ахуйн салбар Yндсэндээ байсангүй. Харин 1900 оноос Манж Чин улсын хааны зевшеерлеер Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт үйл ажиллагаа явуулсан «Монголор» нийгэмлэгийн алт олборлолтод татвар оногдуулах нь богино хугацаанд багагүй херенге менге босгох арга зам байв.

Монголын эрх нелее бүхий хүмүүс ч газрын хэвлийн баялаг, ялангуяа алтыг олборлож, санхүүгийн нэг эх Үүсвэрээ болгохыг нилээд эртнээс телевлеж байсан бололтой. Тухайлбал, 1911 онд Гадаад Монголын ноёд, лам нар тусгаар тогтнолын тэмцэлдээ Хаант Орос улсаас тусламж эрсэн бичгийг дагалдуулж илгээсэн 21 ЗYЙл бYхий би-чигтээ «...Манай Монгол Их улсыг тYшиж бага улс болон еертее тогтнож болох бол-бол нууц болзоо гэрээ бичиг байгуулж хэн алиныг бат итгэмжийг илруулж болох ба ...тэр гэрээнд Монголын газар яахин Оро-сын худалдаа ^йлгээ, темер зам хийх ертее байгуулах, алт менге зоорь нээлгэх...зэрэг ЗYЙлийг хэлэлцэж тогтоох» санал тавьж байв [МХТТЭ 2010: 22].

Тиймээс Монгол улсын Засгийн газар байгуулагдсан цагаасаа ашигт малтмалын асуудлыг чухлаар авч Yзсэн байна. Халхын Хурээний БYх Хэргийг ТYP Еренхийлэн Шийтгэх Газрын 1911 оны 12 дугаар сарын 12-ны едрийн шийдвэрээр их телев Манж Чин улсын алба нэвтруулэх YYPЭгтэй олон замын ертее, харуулаас зохихыг Yлдээж. бусдыг буулгахдаа «зуун хоёр аймгаас хэлт-гий суулгасан алт гаргах газар» зэрэг чухал хэрэглэгдэх харуул болон ертеедийг хэвээр Yлдээхээр тогтоожээ [МАТYЭЧТТТТ 1982: 116-117]. Ийн Монголын Засгийн газар нутаг орныхоо баялгийг хяналтандаа оруулж, хамгаалах арга хэмжээг эн тYPYYнд авчээ.

1912 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан VIII Богд ЖавзYандамбыг хаан ширээнд залж, Засгийн газрыг 5 яамтайгаар байгуулав. Дотоод хэргийг бYгд захиран шийтгэгч яаманд аливаа дотоод засгийн Yндсэнд холбогдох хэргийг эрхлэн захирч, ...улсын шастир, ху-уль <^йл, гэрээ бичиг, ерх амын данс, га-зар орны зургийг хадгалж зах хязгаар нутаг Yндсэнд холбогдох хэрэг, ертеений засгийг эрхлэх» эрх, YYPЭг оногдсон байна [Батбаяр 2011: 33]. YYгээр тус яам дотоод бодлогыг нэгтгэн зангидаж явуулах болсны дотор ху-уль ЗYЙл, гэрээ бичигт холбогдох буюу газ-рын хэвлийн баялгийг ашиглах, ашиглуу-лах асуудал багтжээ. Гэхдээ уул уурхайн за-рим чухал гэрээг боловсруулж байгуулахад Дотоод, Гадаад болон Сангийн хэрэг эрхлэх яамд хамтран оролцож байлаа.

1912 оны суулээр БYгд Еренхийлэн За-хирах Яам байгуулагдсаны дараа газрын хэвлийн баялгийн асуудлыг Гадаад хэргийг бYгд эрхлэн шийтгэгч яаманд шилжYYлжсэн нь Монгол улсад уул уурхай эрхлэгчдийн дийлэнх гадаад хYMYYC байсантай холбоо-той. Ийнхуу Монголын тереес газрын хэв-лийн баялгийн талаарх асуудлыг Засгийн газрыг ахлах Дотоод яам, улмаар дэд буюу Гадаад яаманд хариуцуулан уг салбарт бага^й анхаарал хандуулж байв.

Монгол улс уг зорилтыг еерийн хYч неецеер хэрэгжYYлэх боломжгYЙ байсны дээр Хаант Орос улсын улс тер, эдийн за-сгийн ашиг сонирхолтой зерчилдсен нь гол нелеег YЗYYлжээ. Хаант Орос улс Монгол улсын нутаг дахь алт олборлолтын асу-удлыг тус оронд эдийн засгийн нелеегее тогтоох зорилтын хYрээнд шийдвэрлэ-хийг зорьж байв. YYнийг Оросын терийн ЗYтгэлтэн С. Ю. Витте Монголд гадныхан алт олборлох явдлыг яавч хYлээн зевшеерч болохгYЙ хэмээн Гадаад хэргийн яамны сайд Н. М. Муравьевт бичсэн захидалдаа тэмдэ-глэснээс харж болно [Урангуа 2010: 46]. Хаант Орос улсын Засгийн газар Монгол дахь алт олборлолтоо бусад улсад алдал^й. лавшруулахыг эртнээс хичээж иржээ. Тухайлбал, «Монголор» нийгэмлэг 1904 оны байдлаар 666889 рублийн ертэй болж YЙл ажиллагаа нь доголдоход Хаант Орос улсын Засгийн газар тус нийгэмлэгийн YЙл ажил-лагааг зогсоох^йн тулд 50000 рублийн зээллэг егч байсан [Туяа, Баттемер 2012: 62] нь Орос улс хэдийгээр Японтой дайтаж байсан ч Монгол дахь алт олборлолтод та-вих анхаарлаа сулруулаагуйг харуулна.

Эл нехцелд тусгаар тогтносон Монгол улс хувьд газрын хэвлийн баялгийг ашиглах талаар бие даасан бодлого явуулж, «Монго-лор» нийгэмлэг, бусад алт олборлогчидтой гэрээ хэлцэл байгуулах нь тулгамдсан асу-удал болжээ. Тухайн уед ганц «Монголор» нийгэмлэг жилдээ 120 пуд алт олборлож байснаас узэхэд тухайн асуудал денгеж байгуулагдсан Монгол улсын санхуугийн хувьд нэн чухал бегеед хойшлуулшгуй зо-рилт байсан нь тодорхой. Гэрээ хэлцэл хийх нь улс терийн талаар ч багагуй ач холбог-долтой байлаа.

Энэ бух шалтгаанаар Монгол улсын Засгийн газар «Монголор» нийгэмлэг болон бусад алт олборлогчидтой гэрээ байгуулах, уурхайн тоог нэмэгдуулэх, алт олборлолтоос татвар авч санхуудээ нэмэрлэх бодлогыг явуулав.

1911 оны эцсээр Монголын Засгийн газар тусгай шийдвэр гаргаж, «Монголор» ний-гэмлэгт уйл ажиллагаагаа ургэлжуулэхийг зевшеерсен [Туяа, Баттемер 2012: 79] бегеед чингэхдээ Дотоод яамны тэргуун сайд Г. Цэрэнчимэд тус нийгэмлэгээр 50 мянган рубль телуулж харуулуудын нутагт алт олборлох эрхийг олгожээ [Котвичийн 1972: 174]. Тэрээр мен «Монголор» нийгэм-лэгийн гэрээг хянаж, туунээс авах татварыг ахиулах саналаа Оросын консул, нийгэмлэ-гийн захиргаанд тавьсан [Содбаатар 2013: 92] нь Монгол улсын Засгийн газар дотоод бодлогоо явуулахдаа бие даах шугам барим-талж байсныг илтгэнэ [Сандаг 1971: 278].

Эл уйл ажиллагаа нь Монголд улс тер, эдийн засгийн нелеегее бэхжуулэх гэсэн Хаант Оросын бодлогод харшилсан учир Нийслэл Хурээн дэх Орос улсын консулаас «Дан ганц Орос улстай гэрээ» байгуулахыг Дотоод яамны тэргуун сайд Г. Цэрэнчимэдэд эртнээс тулгаж [Котвичийн 1972: 78], улмаар «...гурав дахь этгээдэд концесс егех аваас Орост найртай бус хандсан хэрэг» гэж узнэ хэмээн сурдуулж байв [Содбаатар 2013: 93].

Туунчлэн Да лам Цэрэнчимэдийн «Монголор» нийгэмлэгийн алт олборлол-тын талаар гаргасан шийдвэрийг консул В. Ф. Люба цуцлахыг оролдсоноос тэдний харилцаа мууджээ [Котвичийн 1972: 174]. Тэдний зерчлийг ашиглан Ф. Москвитин зэрэг хумуус Баруун Монголд алт олбор-лохоор эрх мэдэл бухий хумуустэй хэлцэл хийсэн боловч Оросын харьяат худалдаа,

уйлдвэрлэл эрхлэгч нарт давуу байдал бий болохоос болгоомжилж зевшеереегуй байна. Харин М. Лушников гэгч консул В. Ф. Любатай ерселдеж байсан Хиаг-тын комиссар А. Д. Хитровоор зуучлуулан Сайн ноён хан аймгийн нутагт алт олборлох эрхийг Монголын талаас авч чаджээ. Чингэж Оросын консул В. Ф. Люба «Монголор» нийгэмлэгийн эрх ашгийг, тууний ерселдегч А. Д. Хитрово Оросын харьяат хувиараа алт олборлогчдын эрх ашгийг хамгаалж, Монгол улсын алт олборлол-тын талаар бодлого, уйл ажиллагаанд тус тусын эрх ашгийг эн тэргуунд тавьж байв. Тэгвэл Монгол улсын Засгийн газар хэдий санхуугийн хунд байдалд байсан ч Оросын алт олборлогчдод нехцел болзол тавих, за-рим саналаас татгалзах зэргээр тэдэнд давуу байдал егехгуйг хичээж, эрх тэгш харилцаа уусгэхийг эрмэлзэж байжээ. YYний зэрэг-цээгээр Нийслэл ХYрээн дэх "Монголор" нийгэмлэгийн телеелел болох фон Грот Чингийн Yеийн хэлэлцээрийг хэвээр барим-талж [Котвичийн 1972: 127], нийгэмлэгийн алтны уурхайн Yйл ажилллагааг зогсооно хэмээн мэдэгдсэн [Туяа, Баттемер 2012: 84] нь нехцел байдлыг улам хYндрYYлж байв. Гэвч Оросын Засгийн газар «Монголор»-ын хувьцааг худалдан авсан [Урангуа 2010: 64] нь хэлэлцээ цааш Yргэлжилж, YP ДYHД хYрэхэд нелеелсен бололтой. Фон Грот «Монголор» нийгэмлэгийн алтны уурхайн ажлаас огцрох хYCЭлтээ гарган Петербург буцжээ [Ширэндэв 1999: 56].

Энэ нь Монгол улсын Засгийн газар алт олборлолтын талаар бие даасан бодлого явуулахад дехем болсон ч алт олборлуу-лах эрх олгох, олборлолтоос авах татварыг ахиулж улсын орлогоо нэмэгдуулэх гэсэн Монголын бодлого, зорилт хаант Орос улсын шахалтад оржээ. Тодруулбал, Орос улс Монголын засаг захиргаа, цэргийн зардлаа дийлэх^й байдлыг ашиглан 100 мянган ру-блийг алтны уурхайгаас хураах татварын орлогоор 10 жилийн хугацаанд барагдуулах гэрээг 1912 оны 4 ДYгээр сарын 25-нд бай-гуулжээ [Лонжид 2011: 320]. YYгээр тус улс Монголын алтны татварын орлогыг зээлийн телбереер дамжуулан хянах боломжтой болов. Энэ гэрээний дараа Монгол улсын За-сгийн газар, Хаант Оросын элчин консулын хооронд «Монголор» нийгэмлэгийн тухай хэлэлцээр Yргэлжилжээ.

Монгол улсын Дотоод, Гадаад, Сангийн хамаг хэргийг бYгд захиран шийтгэгч

яамны сайд нар Оросын консултай хэдэнтээ хэлэлцсэний дYнд 1912 оны 5 сард тохиролцоонд хYрч [МУYТА. ФА-3. Д-1. Хн-20], Монголын Засгийн газар, Орос улсын консул хооронд «Монголорын алтны уурхайн хэрэг Орос консул лугаа зввлвлдвж шийтгэн тогтоосон гэрээ бичгийн хорин хоёр ЗYйл» гэрээ байгуулагдсан байна. Энэ нь Монгол улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хаант Орос улстай анхны томоохон гэрээг байгуулж чадсан хэрэг болох бегеед гэрээгээр «Монголор» нийгэмлэгийн Монгол улс дахь газрын хэвлийн баялгийн олборлолтын YЙл ажиллагааг зохицуулах болжээ.

Монгол улсын Засгийн газрын сайд Цэрэнчимэд, Ханддорж, Чагдаржав нарын ЗYтгэлтнYYДийн хYчин чармайлтаар уг ба-римт бичигт Монголын терийн газрын хэв-лийн баялгийг ашиглахад баримтлах бодло-го, зорилт тусгалаа олсон байна. Эн TYPYYHД тэмдэглэх ЗYЙл бол газрын хэвлийн баялгийг хайх, неец тогтоох, нээж ашиглахад Монгол улсын холбогдох яамдын зевшеерелтэйгээр явуулах ба олборлосон алтнаас гэрээнд за-асан хувийг тус улсын санд тушаах, хэрэв уг гэрээг зерчсен бол нутгаасаа албадан гаргах хYртэл арга хэмжээг авах зэргээр эрх ЗYЙн Yндсийг бYPДYYлсэн явдал болно.

1912 оны 11 сарын 3-нд Орос-Монголын Найрамдлын гэрээ бичиг байгуулагдаж, хоёр улсын харилцааны Yндсэн зарчмыг тогтоож егсен билээ. Уг гэрээгээр Орос улс нь Монголын бие даасан байдлыг бататгахад туслан дэмжих ба тус улсын нутагт эдийн засгийн онц эрхийг олж авчээ. Тодруулбал, тус гэрээ, тууний хавсралтаар худалдаа, YЙлдвэрлэл эрхлэх, гаалиас челеелегдех болон ой мод, ан агнуур зэрэг баялгийг ашиглах тухайд Орос улсын харьяат нар давуу эрх эдлэх болсон юм [Батсайхан 2002: 262-267].

Харин тус гэрээгээр Монгол улсын Засгийн газар Оросын харьяат нарт газ-рын хэвлийн баялаг ашиглахад давуу эрх олгосон^й. Энэ нь дээр дурдсан 22 ЗYЙл баримт бичигтэй холбоотой. Тус гэрээгэ-эр Монгол улс газрын хэвлийн баялгийг олборлолтод баримтлах байр суурь, зар-чмаа тодорхойлж, туунийг Оросын тал зевшеерсен тул тус улсын харьяат бусад уул уурхай олборлогчид ч уг баримт бич-гийн хYрээнд гэрээ байгуулж ажиллах эрх ЗYЙн Yндэс бYPДCЭн тул «Орос-Монголын Найрамдлын гэрээ бичиг»-т газрын хэвлийн баялгийн асуудал тусгагдаагYЙ болно.

1912 онд байгуулсан эл хоёр гэрээг шинжилвээс, Монгол улсын Засгийн газар нь тус улсын газрын хэвлийн баялгийг давуу эрхээр ашиглах гэсэн Хаант Оросын зорилгод зохих няцаалт егсен байна. Чингэснээр Монгол улс нутаг дэвсгэртээ гадаад олон орны уул уурхай эрхлэгчдэд нээлттэй, тэгш боломж нехцел олгох бодлогоо хамгаалж Yлджээ.

YYний дараа Монгол улсын Засгийн га-зар дотоод, гадаадын уул уурхай эрхлэгчид-тэй гэрээ байгуулан нутагтаа ажиллуулах болсон билээ. Ингэхдээ Монголын тереес тусгайлан дурэм гаргаж, уул уурхай эрхлэг-чидтэй байгуулах гэрээний нийтлэг асууд-луудыг зохицуулах бодлого баримталсан юм.

Монгол улсын Гадаад яамнаас хязгаарын доторхи «Олон зуйлийн уурхай нээн шийтгуулэх дYрэм»-ийг боловсруулан Богд хаанд айлтгаж 1913 оны 9 сарын 19-нд батлуулжээ [МУТТА. ФА-4. Д-1. Хн-2326]. Уг дYрмийг емнех 22 ЗYЙлийн гэрээг Yндэс болгон боловсруулсан ч агуулгыг ергетгеж, улам лавшруулж егчээ.

ДYрмийн 1-р ЗYЙлд «Тус улсын ба Орос улс жич бусад аль ч улсын хYн манай Монгол улсын харьяат газар уурхай нээсYгэй» [МУYТА. ФА-4. Д-1. Хн-2326] хэмээн зааж, нээлттэй зарчмаар дотоод, гадаадын херенге бYхий хYMYYCт газрын хэвлийн баялгийг ашиглуулах зорилт тавьжээ. Тухайн Yед Монгол улс Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг улсад ноот бичиг илгээн харилцаа тогтоож, гэрээ байгуулан худалдаа, YЙлдвэрийг нь нутагтаа нэвтруулэхийг эрмэлзэж байв. Гадаад улс орны компаниуд, херенгетнYYД ч Монголын баялгаас хYртэхийг сонирхож байсан учир энэхYY хоёр талын ашиг сонирхлыг бодит ажил хэрэг болгох нь улс тер, эдийн засгийн ач холбогдолтой байлаа. Чухам ууний учир дурэмд нээлттэй зарчмыг тусгасан бегеед энэ нь гадаад улсуудын херенге хYчийг уул уурхайд татах, хоёр хершийн улс тер, санхYYгийн дарамт шахалтыг сааруулах гэсэн Монгол терийн алсыг харсан бодлого байжээ.

Нээлттэй зарчмын зэрэгцээгээр Монгол улсад уул уурхай эрхлэгчдэд YЙл ажиллагаа явуулах тэгш нехцлийг бYPДYYлэхэд ч мен анхаарчээ.

Харин «Монголор» нийгэмлэг алтны татвар дээр Монгол улстай байгуулсан гэрээний дагуу давуу эрх эдэлж, Оросын харьяат нар «Найрамдлын гэрээ»-нд заасан

ёсоор алтны гаалийн татвараас челеелегдеж байв. Эдгээрээс бусдаар газрын хэвлийн баялгийг ашиглах зевшеерел авах, хайх, неец тогтоох, олборлох, тYрээс, татвар телех, гэрээнд нэмэлт, засвар оруулах, дуусгавар болгох зэрэг асуудлаар уул уурхай эрхлэгчдэд тэгш нехцел, шаардлага тавьжээ. YYний ДYHД Монгол улсын нутаг дэвсгэрт уул уурхай эрхлэгчдийн Yйл ажиллагааг эрх зYЙн нэгдмэл харилцаагаар зохицуулах боломж бYрдсэн байна.

ДYрэм батлагдсанаас хойш Монголд М. Лушников, И. Д. Синицын, К. В. Титов, Ф. Б. Голиков, А. Петров, А. Позднеев, О. Сулеймейнов зэрэг Оросын харьяат нар дангаар болон хамтарч уурхай нээж ажил-луулахдаа Yндсэндээ уг дYрмийн хYрээнд гэрээ байгуулжээ. ИйнхYY Монгол улсаас «Монголор» нийгэмлэгтэй гэрээ байгуулах YЙл явцад тус улсын газрын хэвлийн баял-гийн талаарх бодлого, ашиглахад мердегдех ДYрэм хэмжээ зохих хэмжээнд боловсорсон байна.

Монгол улсын тусгаар тогтнолыг хав-чиж байсан Хятад, Орос улсууд 1913 оны 11 сарын 5-нд Монголын талаар тунхаг бичиг гарган Дундад Иргэн улсын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэхийг харилцан баталж, Гадаад Монголын хязгаар доторхи дотоод засаг ба худалдаа, уйлдвэрийн хэргээ эрхлэх эрхийг зевшеерчээ. Мен 1912 оны Найрамдлын гэрээ, туYний хавсралт хэлэл-цээрийг Хятад хYлээн зевшеерсен байна.

Тус хэлэлцээрийн дараа талууд нот со-лилцсон бегеед хоёр талын нот бичгийн 2-р ЗYЙлд Гадаад Монголын засгийг засах ба газар дэлхий, гадаадтай холбогдох хэр-гийг Дундад улсаас Орос улсын Засгийн газартай зевлех, мен Гадаад Монгол тэр хэрэгт зевлелдех эрхийг зевшеерсен байна [Батсайхан 2002: 271-273]. ИйнхYY баримт бичигт газар нутагт холбогдох аливаа асу-удлыг бие даан шийдвэрлэх Монголын эр-хийг устгах хоёр хершийн бодлого илрэлээ олжээ.

Тунхагт заасан эрх хэмжээг Монгол улс 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр аргаг'рт хYлээн зевшеерсен юм. Хиагтын гэрээний 3-р ЗYЙлд «Автономит Монгол га-даад улсуудтай газар нутгийн талаар олон улсын хоорондох гэрээ хэлэлцээр байгуу-лах эрхгYЙ» хэмээгээд YYнд холбогдох хэ-рэгт 1913 оны Орос, Хятад улсын хооронд солилцсон нот бичгийн 2-р ЗYЙлийг ба-римтлахаар заажээ [Батсайхан 2002: 224]. Тодруулбал, Автономит Монголын газар

нутагтай холбоотой гэрээ хэлцлийг олон улетай байгуулах эрхийг хасч, худалдаа ба Yйлдвэрийн талаар гадаад улетай гэрээ хэ-лэлцээр байгуулах эрхийг Yлдээжээ.

1913 оны тунхаг болон Хиагтын гэрээний «газар дэлхий», «үйлдвэр» гэх ойлголтуудад уул уурхай хамаарахгүй. Гэрээнд «газар дэлхий» гэдгээр Автономит Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарыг илэр-хийлж, <^йлдвэр» Yгэнд тYYхий эд болов-сруулах ба аж Yйлдвэрийн салбарыг багта-асан гэж болно. вереер хэлбэл, Хиагтын гэрээнд Гадаад Монголын нутаг дэвсгэр дэх уул уурхайн буюу газрын хэвлийн баялгийг олборлох асуудал тусаагYЙ байна.

Монгол улс газрын хэвлийн баялгийг зевшеерелгYЙ хайх, ашиглах явдалд тавих терийн хяналтыг сайжруулах зорилгоор хариуцлага алдагсдад хYлээлгэх ял шийт-гэлийг чангатгаж байв. YYний тод жишээ нь тус улс «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль ЗYЙлийн бичиг» хэмээх 65 дэв-тэр терелжYYлэн нэгтгэсэн суурь хуулийг баталж [Батбаяр 2011: 7], туунд уул уурхай, эрдэс баялгийн асуудлыг тусгаж егсен яв-дал мен.

Хуулийн 10 дугаар дэвтэрт алт ба менгений зэргийн ордыг тYшмэл гаргаж байцаан барьж байх буюу хянахыг олон харьяат засгуудад уурэг болгон, «...хэрэв тэрхYY ордыг хулгайгаар хайж эрэгчид байх аваас чангалан барьж монгол бол харьяат чуулганы дарга Эрдэнэ шанздубын яаманд хYргэж нягтлан шийтгэ, гадаад хYн бол Гадаад хэргийг 6y^ эрхлэн шийтгэгч яам харьяат захирах сайдуудад хYргэж, еер еерийн телеений тушмэдтэй нийлж нягт-лан шийтгэ» хэмээжээ. Харин монголчууд гадаадын хYнийг элсYYлж YЙлдсэн уг хэргийг илруулж чадаагYЙ, алдаж зугатаалга-сан тушмэлийг огцруулан 100 ташуурдах ба харьяат засгийг нэгэн жилийн пунлуу хасаж, еерее тYшмэл гаргаж тус хэргийг ба-риулахаар заажээ. Хэрэв хэрэг YЙлдэгсдийг зориуд тавьж явуулсан тушмэлийг тушаала-ас огцруулан 100 ташуурдаж, нэг сар денге денгелуулех ба харьяат засгийн 2 жилийн пунлууг хасаж шийтгэхээр заажээ [МХТТЭ 2010: 229]. YYнээс Yзвэл, Монголын тер газрын хэвлийн баялгийг зохих зевшеерелгYЙ хулгайгаар эрж хайх, улмаар олборлох явд-лыг таслан зогсоох ууднээс ашигт малтмал бYхий ордыг хянаж цагдах явдлыг хYчтэй болгож байжээ.

Монгол улсын Засгийн газар газрын хэвлийн баялаг ашиглах явдлыг хил хязгаа-

рыг батжуулах, тус улсад дагаар орогчдыг тевхнуулэхтэй мен уялдуулж байв. Тухайл-бал, Засгийн газрын сайдуудаас Богд хаанд ергесен бичигт: «зуун, баруун, емне ЗYгийн монгол овогтон ...ус мэт дагаар ирсэн...аль болох зохихыг Yзэж, харуулын хуучин ну-таг газраас зааж олгуулан тохинуулж, ...тэд-гээр харьяат газруудын дотор хэрвээ ЗYЙл ЗYЙлийн орд ба эрдэнэ чулууны зэрэг эрхэм хэрэгтэй ЗYЙл буй аваас урьд шийтгэсэн хэр-гийн ёсоор орос, монгол хэн эрж олж чадах хYнд хугацаа ба хувь тогтоох явдлыг хууль ДYрэм хэмжээг мерден дагаж, нэгэн адил шийтгэн олсон ашгийг бурнээ улсын санд тушаалган туслуулах» [МУДХБЗШЯ 2011: 183-184] санал дэвшYYлснийг Богд хаан ёсо-ор болгож байв.

Монгол улсын газрын хэвлийн баял-гийг ашиглах бодлого боловсроход терд ЗYтгэж байсан ЗYтгэлтнYYДийн санал бо-дол чухлаар нелеелсенийг Манлай баатар ДамдинсYрэнгээс улс орныг тевхнYYлэх ба хамгаалах талаар ергесен айтгалд «...цэрэгт хэрэглэгдэх буу, сум, дарь зэргийг YЙлдэхэд хэрэглэх баялгийг нээн ашиглаж, гаднаас зээлэх, гуйх явдал^й» [Жамсран 1991: 45] хэмээснээс илэрхий.

Еренхий сайд Т. Намнансурэнгийн са-наачлага ЗYтгэлээр Монгол улсын терийн байгууламжид Улсын Дээд, Доод хурал хэ-мээх субьектууд 1914 онд буй болсон билээ. Улсын Дээд хурал «... улс терийн чухал хэ-рэгт бодлого гарган зевлен хэлэлцээд айлт-гах, таслан шийтгэх, Доод хуралд тушаан егч хэлэлцуртэх, ^йцэтгэн шийпуулэх» [МТЭЗТ 2006: 166], Доод хурал «...улс терд тустай болох хэрэгт санаа гаргаж зевлен хэ-лэлцээд Дээд хуралд ергех» [МТЭЗТ 2006: 166] эрх, уурэгтэй байв. Иймд тус хурлын байгууллагуудын гишуудээс уул уурхайн талаар дэвшуулж байсан саналууд терийн бодлого, YЙл ажиллагаанд нелее YЗYYлэхYЙц байсан хэмээн Yзэж болно.

Монгол улс газрын баялгийг еерийн хYчээр нээж, ашиглах хYн хYч, техникийн бололцоо^йн улмаас Хаант Орос улстай хамтран ажиллах бодлогыг барьж, мэргэ-жилтэн, техникийн тусламж дэмжлэгийг авахыг эрмэлзэж байлаа. Тухайлбал, 1912 оны CYYлч 1913 оны эхээр Эрхуу хот-ноо Орос-Монголын худалдааны харил-цааг хегжYYлэх тухай асуудал хэлэлцсэн зевлелгеен дээр Гадаад яамны тэргYYн сайд М. Ханддоржоос «Газрын хэвлийд чухам юу байгааг монголчууд бид ер мэддэггYЙ. Тийм болохоор оросын мэргэжилтнYYД Монгол нутагт ашигт малтмал эрж хайх, уурхай бай-гуулахыг бид Yнэхээр хYCЭж байна» хэмээн мэдэгдэж байжээ [Лонжид 2006: 47].

YYний хамт Орос улс нь Монгол дахь улс тер, эдийн засгийн эрх ашгаа хамгаа-лах, бататгах зорилгоор тус орныг бYхий л талаар судлан шинжлэх ажлыг хийж ирсэн бегеед энэ удаад ч Монголын санхууд хя-налт тавих, шинэчлэлт хийх, тус орны ний-гэм-эдийн засгийн байдлыг судлах зорил-гоор С. А. Козиныг 1913 онд санхуугийн зевлехеер томилж, тэрээр 1914 оны 5дугаар сарын 13-нд Нийслэл ХYрээнд ирж ажилдаа оржээ.

Монгол улсын Засгийн газар С. А. Кози-ныг ажиллуулахдаа «засгийн аливаа хэргийг зохион байгуулах ба улсын херенгийг захи-рах хэрэгт зевлех тYшмэл болохоос гадна, бас улсын засгийн хэргийг шинэтгэн засах ДYрэм хэмжээг зохиолгох» [МХТТЭ 2010: 104]-оор тогтжээ. ТYYнд улсын херенге, тесев орлого, санхуугийн асуудлуудыг цэгцлэх уургийг оногдуулсаны дотор улсын орлогын эх YYCвэрийг нэмэгдYYлэх буюу «дэлхийн хврвнгийг шинжлэх явдлыг YYсгэж Yйлдэх, ...газар орныг байцаан шинжиж дууссаны хойно эдийн засгийн хэргийг сайжруулан засахыг бодож, хууль дYрэм зохиогоод, сайдуудын чуулганд вргвн барьж, ШYYмжлYYлэн батлуулах» [МХТТЭ 2010:105] явдал багтсан байв.

С. А. Козин улсын тесев зохиох, орлогын эх уусвэрийг нэмэх, татвар, гааль, тYрээсийг жигдруулэх талаар цеенгуй ЗYЙл санаачилж байсан ч Монголын эрх баригчдын дэмжлэг дутагдаж байжээ. Харин тэрээр Монголын Засгийн газартай байгуулсан гэрээнд за-асан ёсоор уул уурхайн талаар даацтайхан санал боловсруулаа^й бегеед энэ нь Хаант Оросын YЙлдвэр, санхуугийн эздийн ЗYгээс егч байсан чиг бодлоготой холбоотой байс-ныг YГYЙсгэх аргагYЙ ч уунд цаг хугацаа, санхYYгийн хYчин ЗYЙлийн нелеег тооцож Yзэх нь ЗYЙтэй болов уу [Лонжид 2006: 9697].

Хаант Орос улс ба Монгол улсын За-сгийн газарын хооронд 1914 оны 8 сарын 1-нд байгуулсан Зээлийн гэрээнд «...зээлийн зарим хэсгийг газрын баялгийг ашиглах яв-далд зарцуулахаар тогтсон» [МХТТЭ 2010: 112] ёсоор эхний 600 000 рублийн зээллэ-гээс 150 000 рублийг ашигт малтмал, аж ахуй санхуугийн байдлыг судлахад зар-цуулахаар С. А. Козин тесевлеж, Засгийн газраа мэдуртж байжээ [Лонжид 2006: 38]. Ийнхуу Монгол улс газрын баялгийг аши-

глах, улсын санхYYг нэмэгдYYлэх бодлогыг ажил хэрэг болгоход шаардлагатай херенге менгийг тесевлеж егсен нь зев ЗYЙтэй шийдвэр байв.

Монголд явуулах судалгааны бэлтгэл ажлын хурээнд газрын хэвлийн баялгийг тандах багаж хэрэгслийг Орос улсаас авчру-улсан байна. Энэ тухай Монголын Сангийн яамны 1915 оны 5 сарын 18-ны бичигт «... орос тYшмэл Козиноос газар дэлхийн элдэв ашиг херенгийг шинжлэн Yзэх тухай хэрэг-сэх элдэв багаж хэрэглэлийг Хиагтын газ-раас 16 тэргэнд ачиж нэгэн буриад хYнээр харгалзуулан гаргасан нь тав хонож замын ертеений ачлага эцэгдэж, тэрэг эвдэрч уг эрхэм багаж хэрэглэлийг эвдрYYлэхэд хYPГYYлэн бухий хэмээх тул албаны хYн гаргаж хамт харгалзуулан, ачлага тэргийг сайтгаж тэрхYY багаж хэрэглэлийг эвдрэх хэмхрэхэд хYргэлгYЙ даруйхан хYргYYлэн ирYYлэх»-ийг Дотоод яамнаа мэдэгдэж [Содбаатар 2013: 137], дээрхи бэлтгэл ажил, багаж техееремж авахад 7664 руб. 43 коп. зарцуулсан аж [Лонжид 2006: 48].

ИйнхYY 1911-1919 онд Монгол улс уул уурхайн талаар бие даасан бодлого явуулж, улс тер болон эдийн засгийн ашиг сонирх-лоо олон улсын тавцанд хамгаалах байр су-урийг баримталж байв. Энэ бодлого тус ул-сын нутагт уул уурхай эрхлэгчидтэй гэрээ байгуулах, тэдний YЙл ажиллагааг зохицу-улах эрх ЗYЙн орчинг бYрдYYлэх замаар хэ-рэгжжээ. Чингэхдээ Монгол улс Yндэсний эрх ашгийг эн тэргYYнд тавьж, зохих шаард-лагыг хангасан дотоод, гадаадын компани, хувь хYMYYCт уул уурхай эрхлэх YYд хаалгыг нээж, тэдэнд ажиллах тэгш нехцел, боломж бYPДYYлсэн байна. YYний хамт уул уурхайн YЙл ажиллагаа нь хYн ардын суух нутаг орон, малын бэлчээр, эрхэм шYтлэг бухий газрын дагшин байдлыг алдагдуулахгYЙ байх зарчмыг баримталжээ. ТYYнчлэн Монгол улс газрын хэвлийн баялгаа боловсруулах бодлого явуулаагуй ба тийм ч бололцоо байсангүй.