Монголын төмөр зам

Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-тэй бүү андуураарай.

Монголын төмөр зам нь 2008 онд байгуулагдсан, Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компани юм.

Үйл ажиллагаа ба бүтэц[засварлах | кодоор засварлах]

Монголын төмөр зам компанийн үндсэн ажиллагааг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

  • Төмөр замын дэд бүтцийн засвар, ашиглалт, шинээр барих
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйлчилгээ
  • Зүтгүүрийн засвар үйлчилгээ, ашиглалт, түрээслэлт
  • Төмөр замын түүхий эдийн худалдан авалт, түүнээс бий болсон хөрөнгийг зохицуулаx
  • Гадаад худалдаа, хуулиар хориглоогүй бизнес эрхлэх[1]

Тус компани “Шинэ төмөр зам” төсөл, Хөдлөх бүрэлдэхүүний түрээс, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж, “Тяньжиний тээвэр логистикийн төв” төсөл гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монголын төмөр зам (Memento 6. Тавдугаар сар 2020 цахим архивт): Компанийн танилцуулга