Мустафа Хаджи

Мустафа Хаджи
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Мустафа Хаджи
Төрсөн огноо 1971 оны 11 сарын 16
Төрсөн газар Ифране, Марокко
Биеийн өндөр 1.80
Тоглодог байрлал Хагас хамгаалагч
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1991–1996
1996–1997
1997–1999
1999–2001
2001–2004
2004
2004–2005
2005–2007
2007–2010
Нанси
Спортинг Лисбон
Депортиво
Ковентри Сити
Астон Вилла
Эспаньол
Ал Айн
Саарбрюкен
Фола Эш
134 (31)
27   (3)
31   (2)
62 (13)
35   (2)
16   (1)
15   (5)
54 (10)
42 (24)
Үндэсний шигшээ
1993-2004 Марокко Марокко
63 (13)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 9 сарын 13

Мустафа Хаджи (Араб: مصطفى حاجي) (b 1971 оны 11 сарын 16-нд Ифранед төрсөн) нь Мароккогийн хөлбөмбөгчин юм.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Мус хэмээн дуудагддаг Хаджигийн гэр бүлийнхэн түүнийг бага байхад Франц руу цагаачлан, эхлээд Сент-Этьенн, дараа нь Монсю, сүүд нь Крюцвалдад суурьшжээ.

Клубийн замнал[засварлах | кодоор засварлах]

Хаджи Крюцвалдад байхдаа хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Анхны гэрээгээ Нанси багтай байгуулж, эхний жилээ өсвөрийн багт нь тоглож байгаад 2 дахь жилээсээ тус клубын үндсэн багт тоглох болов.

Нансигаас шилжсэний дараа Спортинг Лисбон, Депортиво багуудад тоглож байсан. 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Норвегийн багт оруулсан гайхамшигтай гоолын дараа ихэд алдаршиж, мөн ондоо Африкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. Жилийн дараа тэрээр Ковентри Ситид тоглохоор болж, Британи даяар алдаршсан.

Хаджи нь хагас хамгаалагчиийн байрлалд тоглодог байсан боловч гоол оруулах чадвар өндөртэй, алхамт, гүйлтийн ур чадвар сайтай тамирчин байв. Ковентри 2001 онд зиндаа буурахад тэрээр өмнөх улиралд хаалганд нь 3 гоол оруулсан, нэг хотын өрсөлдөгч баг болох Астон Вилла руу шилжив. Гэвч тэнд хааяа л талбайд гарч, Саутхэмптон[1], Эвертонтой хийсэн лигийн тойргийн тоглолт[2], Вартекстай хийсэн УЕФА цомын тэмцээнд[3] гоол хийсний дараа Испанийн Эспаньол багт үнэгүй шилжсэн. Тэндээ 2004 оны 6 сар хүртэл тогложээ[4].

Түүний дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын Ал Айн багт 1 жил тоглоод Европт эргэн ирж, Германы Саарбрюкен багтай 2005 онд 2 жилийн гэрээ байгуулсан[5]. Гэрээний хугацаагаа дуусгаад 2007 оны 7 сард Люксембургийн нэгдүгээр дивизион болох БГЛ Лигийн Фола Эш багт[6] тоглож байгаад 2010 оны 7 сард зодог тайлжээ.

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

1990-ээд оны дундуур Мустафад Францын өсвөрийн шигшээ багаас санал ирж байсан боловч тэр Мароккогийн нэрийн өмнөөс тоглохоор шийджээ.

1994 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хаджи Мароккогийн хэсгийн 3 тоглолтод гурвууланд нь оролцохдоо 2 удаад нь сэлгээгээр талбайд гарсан. Нидерландын багтай хийсэн, хэсгийн сүүлийн тоглолтод Хаджи сэлгээгээр орж ирээд бөмбөгөнд эхний хүрэлтээрээ Хассан Надерыг гоолын дамжуулалтаар хангасан. Гэсэн хэдий ч Мароккогийн баг 3 тоглолтдоо бүгдэд нь ялагдан хасагджээ. 4 жилийн дараа ДАШТ-д Норвегийн багтай 2:2-оор тэнцэхэд Хаджи гоол хийсэн.

Тэрээр дээрхээс гадна ДАШТ-ийн урьдчилсан шатны 13 тоглолтод эх орноо төлөөлөн оролцжээ.[7]

Бусад[засварлах | кодоор засварлах]

Хаджи 2010 оны ДАШТийн үеэр ФИФА-гаас Африкийг төлөөлөх элчин сайдаар томилогдон ажиллажээ. Түүнчлэн Мароккогийн ядуурлыг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулах талаар ажиллаж байгаа юм.

Мустафа Хаджи нь мөн Рацизмд улаан хуудас үзүүлье хэмээх буяны ажиллагаанд оролцдог.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Дүү Юссуф Хаджи нь мөн Мароккогийн шигшээ багийн тамирчин бөгөөд өдгөө Францын Нанси багт тоглодог бол өөр нэг дүү Брахим Хаджи нь чөлөөт агент болно. Мөн хүү Самир Хаджи нь Нанси багт авга ахтайгаа хамт тоглодог.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Angel strike sinks Saints". BBC. 24 September 2001. Retrieved 13 November 2009.
  2. "Schmeichel strike in vain". BBC. 20 October 2001. Retrieved 13 November 2009.
  3. "Villa leave it too late". BBC. 27 September 2001. Retrieved 13 November 2009.
  4. "Mustapha Hadji is Africa's new king". Archived from the original on 2011-05-21. Retrieved 2010-09-13.
  5. Mustapha Hadji kommt zum 1. FCS
  6. "Abschied aus Esch". Archived from the original on 2012-07-17. Retrieved 2010-09-13.
  7. Record at FIFA Tournaments - FIFA