Нагаржунай

Нагаржунай (санскр. नागार्जुन, IAST: Nāgārjuna — «мөнгөн могой»; хятад. 龍樹, Lóngshù Луншу; япон. 龍樹, Рю: дзю; солонгос. 용수, Ёнъсу; телугу నాగార్జునా:- МЭ-ний 150-с МЭ-ний 250) -г олон нийт Гаутама Буддагаас хойшхи эртний Энэтхэгийн хамгийн чухал Бурханы шашныг гүн ухаантны нэг гэж үздэг.[1]Нагаржунай нь Будда Шагжмууныг залгамжлагчдын 14 дэх үеийн их багш юм. Тэрээр Их Хөлгөний Буддын шашны Мадхъямака сургуулийн үүсгэн байгуулагч юм..[2] Европчууд нигилистүүд буюу үгүйсгэх үзэлтнүүд хэмээн нэрийдсэн буддын философийн энэ урсгалын нэрийг монгол хэлнээ "дундад үзэл", "төв үзэл" гэж хоёр янзаар орчуулж ирсэн. Мадхъямакаг үндэслэгчийнхээ хувьд тэрээр бурханы сургаалын хоёр дахь хүрдийг эргүүлсэн, "Дэд Бурхан будда" хэмээн хүндлэгддэг байжээ. Буддагийн сургаал номлолууд дотор "Намайг жинхэнэ утгаар нирваанд очсоны дараа 400 жил өнгөрмөгц миний сургаалыг Нага нэрт хуврага түгээн дэлгэрүүлж Буддагийн суудалд заларна" гэж лүндэгнэсэн тухай домог ихэд түгжээ. Сүмбэ хамба Ишбалжир түүнийг Манзушир бурханы газарт буусан дүр, бодьсадва хэмээн үзсэн байдаг. Бодьсадва бол Будда Шагжмуун, ирээдүйн будда Майдар хоёрын дундахь гол бурхан шүтээн юм..[3]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Нагаржунайн амьдралын талаар үнэн зөв, баримттай мэдээлэл маш бага байдаг..[4] Зарим бичвэрт Нагаржунайг Өмнөд Энэтхэгт төрсөн гэж үздэг. Зарим судлаачид Нагаржунайг Сатавахана гүрний хааны зөвлөхөөр ажиллаж байсан гэж бичжээ. Амаравати дахь археологийн нотлох баримт нь үүнийг үнэн болохыг нотлодог ба хаан нь МЭ-ний 167-196 оны хооронд захирч байсан Шри Сатакарни юм..[5] Тэрээр хатныхаа хамт Нагаржунайд шавь орж, бүхий л зам мөрөө даатган, аливаа үйл хэргээ асуун зөвлөгөө авдаг байв. Үүн дээр үндэслэн Нагаржунайн амьдралыг МЭ-ний 150-аас МЭ-ний 250-ны хооронд орчим байсан гэж үздэг. Эцэг нь хуврага, эх нь сурвалжит язгууртан айлын охин байсан ба есөн наснаас эхлэн хийдэд шавилан сууж, сахил санаваар хүртсэн.

Нагаржунай байсхийгээд л даяанчилдаг, олон ч удаа хэрэн бадарчилсан хүн аж. Энэ зуур хүний амьдралын элдэв явдалд бишгүйдээ л орооцолдсон гэдэг. Зарим эх сурвалжаас үзвэл, тэр эр эмийн ёсны арга ухаан, бие махбодын чалхаа сулруулахгүй тухай ч номлол бичсэн бололтой. Өөр бусад эх сурвалжид түүнийг [ид шид], [дом чатга], [алхимид] гаргуун мэргэшсэн лам байсан хэмээн тэмдэглэсэн нь ч бий..[6]

Ертөнцийг үзэх үзэл[засварлах | кодоор засварлах]

Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодитой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий. Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг. Танин мэдэхгүй, гэгээрэхүй, сурч боловсрохуйн талаархи түүний үзэл бодлын гол нь мэдлэг бол хүнд тээр дарамт учруулахаас цаашгүй тул танин мэдэхүйн эрс ондоон зам хайх хэрэгтэй гэдэгт зангигдаж байв..[7]. Түүний бүтээл зохиолуудаас үзэхэд Нагаржунай нь Шравакагийн гүн ухаан болон Nх хөлгөний уламжлалыг маш цэвэр таниж мэдсэн байна. Гэсэн хэдий ч Нагаржунай-н харъяаллыг тодорхойлох маш хэцүүв Учир нь түүний талаархи маш олон материалууд нь алдагдсан. Түүний үзэгдлийн хоосон чанарт хийсэн шинжилгээнээс авч үзвэл, Нагаржунай нь хэд хэдэн үзэл баримтлалуудаар свабаваг шүүмжилсэн байна. Нагаржунай-гийн логик шинжилгээ нь үндсэн дөрвөн санаан дээр үндэслэдэг.

Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодитой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий. Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг. Бурханы шашинд бүх зүйлийг хоосон гэж үздэггүй хоосон чанартай гэж үздэг. Хоосон чанар бол байхгүй буюу хоосон гэсэн утга огт бус, хэрэв тэгж бодвоос тасархайн үзэл гэж нэрийдсэн буруу үзэл руу унах болно. Бүх зүйлийг байгаа гэж үзвэл мөнхөд барих гэсэн буруу үзэл руу унаж байгаа болно. Хоосон чанар гэдэг бол нөгөө талаар дан ганц нэг зүйлээс юм бүтээгүй, бүх зүйл хоорондоо харилцан хамаарал шүтэн барилдлагатай гэсэн үг юм гэж тэрээр үзжээ. Мөн хэрэв бүх зүйлийг дүүрэн гэж үздэг бол дээрх тодорхойлолтоор 2 хязгаарын нэг болох мөнхөд барих буруу үзэл руу унаж байгаа болно.

Сургааль үг[засварлах | кодоор засварлах]

  • Энэ орчлонд өнөө цагийн үр шим, айсуй сайн цагийг хүсэн хүлээх тэмүүлэл хоёр мөнхөд зөрчилддөг.
  • Ачтай тустай зүйлийн тухай мэдэж авуутаа л, хичнээн тааламжгүй бэрх зам туулах байлаа ч, мөнөөх зүйлийг өөрийн болгохоор чармай. Ухаантай хүн яг л ийм маягаар өвчнөө илааршуулах гэж гашуун эмийг уудаг билээ.
  • Үхэл зайлшгүй. Үхэж буй хүний зовлон шаналал бол түүний үйлдсэн нүглийн хэмжээ юм. Үүнийг мэдээд, газар дээрх зугаа цэнгэлийн төлөө муу үйл хийх ёсгүйг ухаарч ав.
  • Үхлийн өмнө хүн эгээ л салхин дор тавьсан дэнлүү мэт.
  • Зугаа цэнгэлд эд мөнгөө зарцуулсанаар чи эндхийн л амар жаргаланг олно. Буян өргөлд зориулбаас, үхлийн дараахь хойд төрлийн амаржлыг олно. Зовлон гэдэг бол эсвэл цэнгэж зугаацах бололцоогүйгээс, эсвэл үрж зарцуулах эдгүйгээс үүдэгч болой. Харин амар амгалан гэж юу сан билээ?
  • Цагаа ололгүй, буруу хооллосон хүн өвчин тусч, зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд, хүч чадал, баяр хөөрийг олж авдагчлан, -аливааг мэдэхгүй хүн мөхлөө зүглэж, үнэхээрийн бат мэдлэгтэй хүн дээдийн гэгээрэл, амирлангуйг олно.
  • Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг өөрт болой.
  • Үнэнийг эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөгдөх зүйл ч гэх юм уу, оюун ухааны бүтээгдэхүүнтэй адилтгах нь буруу. Үнэн гэдэг бол өрөөл бусдад л зориулагдан бүтээгдсэн сайн сайхан бөгөөд шударга бусаар явагч хэн бүхний хувьд тэвчишгүй худал зүйл бөлгөө..[8]
  • Дүрс бол хоосон чанар, хоосон чанар бол дүрс, дүрсээс ангид хоосон чанар үгүй, хоосон чанараас ангид дүрс үгүй.
  • Шарибудра, тэр мэт юмс үзэгдэл бүгд тодорхой шинж чанаргүй хоосон: үүсэх ч үгүй, устах ч үгүй, хиртэх ч үгүй, цэвэрших ч үгүй, дундрах ч үгүй, дүүрэх ч үгүй, бөлгөө.Шарибудра, тийм учир хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй, бодол үгүй, үйлдэл үгүй, сэтгэл үгүй, нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй,ухаан үгүй. Дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүрэлцэхүүн үгүй, юмс үгүй болой. Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон, сэтгэхүйн орон хүртэл бүгд үгүй.
  • Бүх зүйл (дхарма) оршихуйн мөн чанар, эс оршихуйн хоосон чанар дээр оршино. Бүх зүйл (дхарма) эс оршихуйн мөн чанар, оршихуйн хоосон чанар дээр үл оршино. Бүх зүйл (дхарма) мөн чанар ба хоосон чанар 2-ууланд орших ба эс оршино. Бүх зүйл (дхарма) мөн чанар ба хоосон чанаргүй ч орших ба эс оршино..[9]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. N., Garfield, J. L., N., & N. (1995). The fundamental wisdom of the middle way: Nāgārjuna's Mūlamadhyamakakārikā. New York: Oxford University Press.
  2. X., Manzo, T., & Cheng, S. (2009). Infinite compassion, endless wisdom: The practice of the Bodhisattva path. Los Angeles: Buddha's Light Pub.
  3. Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч
  4. Li, J., & Dalia, A. A. (2002). Lives of great monks and nuns. Berkeley, CA: Numata Center for Buddhist Translation and Research.
  5. Hāndā, O. C. (1994). Buddhist art & antiquities of Himachal Pradesh: Upto 8th century A.D. New Delhi: Indus Publ.
  6. Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч
  7. Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч
  8. Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч
  9. Dumoulin, H., Heisig, J. W., & Knitter, P. F. (1988). Zen Buddhism: A history. New York: Macmillan.

.[1] .[2] .[3] .[4] .[5] .[6]

  1. Г., А. (n.d.). 2×2=6 буюу Суут жаран сэтгэгч
  2. N., Garfield, J. L., N., & N. (1995). The fundamental wisdom of the middle way: Nāgārjuna's Mūlamadhyamakakārikā. New York: Oxford University Press.
  3. X., Manzo, T., & Cheng, S. (2009). Infinite compassion, endless wisdom: The practice of the Bodhisattva path. Los Angeles: Buddha's Light Pub.
  4. Li, J., & Dalia, A. A. (2002). Lives of great monks and nuns. Berkeley, CA: Numata Center for Buddhist Translation and Research...
  5. Hāndā, O. C. (1994). Buddhist art & antiquities of Himachal Pradesh: Upto 8th century A.D. New Delhi: Indus Publ.
  6. Dumoulin, H., Heisig, J. W., & Knitter, P. F. (1988). Zen Buddhism: A history. New York: Macmillan.