Наранбулаг сум

Наранбулаг сум
ᠨᠠᠷᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Flag of Наранбулаг сум
Наранбулаг сум is located in Mongolia
Наранбулаг сум
Наранбулаг сум
Солбицол: 49°22′N 92°33′E / 49.367°N 92.550°E / 49.367; 92.550Солбицол: 49°22′N 92°33′E / 49.367°N 92.550°E / 49.367; 92.550
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвНаранбулаг
Газар нутаг
  Нийт5,300 км2 (2,000 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,366
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85110

Наранбулаг нь Увс аймгийн сум юм. Наранбулаг сумын төв нь аймгийн төвөөсөө 90 км оршдог. Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан Үзүүр гэсэн 4 багаас бүрдэнэ. Алдар баг нь Монголын хамгийн том баг юм.

Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс болох Тогтохын шил Наранбулаг сумын нутагт оршино. Тогтохын шилийн Хүрмийн овоо далайн төвшнөөс дээш 2357 метр.

Мөн Наранбулаг сум нь Манай улсын том нууруудын хоёр нь болох Увс, Хяргас нууртай хиллэх бөгөөд хоёр нуурын дундуур Ханхөхий нурууны төгсгөл болох Тогтохын шилээр тусгаарлахдсан байдаг. Монголын том хоёр нуурыг нэгэн зэрэг дээрээс нь тольдох ховорхон завшаан нь Хүрмийн овоо хайрхан дээрээс тохиох болно. Энэ нутагт аялал, зугаалгаар явхад маш гоё байгалийн сайхныг үзэж хархаас түүхийн ач холбогдолтой хүн чулуун хөшөө, хадны сүг зураг хэзээ үеийнх гэдгийн судалж тогтоогоогүй чулуужсан морины туурайны том бага мөрнүүд байдаг юм.

Хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Сумо бөхийн их аварга (Екозуна) Ган-Эрдэнэ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]