Ноён (шатар)

Шатрын дүрсүүд
Ноён
Бэрс
Тэрэг
Тэмээ
Морь
Хүү

Ноён (Англи: King, ♔♚) нь шатрын дүрсүүдийн нэг юм.

Анхны байрлал[засварлах | кодоор засварлах]

Ноёны анхны байрлал
  • Цагаан ноён нь шатрын хөлгийн e1, хар ноён нь e8 нүдэнд байрлаж тоглолтыг эхлүүлнэ.
  • Ноёныг K гэж тэмдэглэдэг.
  • Шатрын гол зорилго нь өрсөлдөгчийн ноёныг Мадлах явдал юм.


Нүүдэл[засварлах | кодоор засварлах]

  • Босоо, хөндлөн, ташуу бүх чиглэлд 1 нүдээр ахих боломжтой.
  • Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
  • Айлын талын дүрсүүдийн хөлд бууж чадахгүй.
Ноёны нүүдэл
Бүх чиглэлд 1 нүд ахиж чадна.
Ноёны нүүдэл 1
Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
Ноёны нүүдэл 2
× тэмдэгтэй нүдэнд бууж чадахгүй.


  • Айлын дүрс байгаа нүдэнд бууж чадах бөгөөд энэ тохиолдолд айлын дүрсийг иднэ.
Ноёноор идэх 1
Идэхийн өмнөх байдал
Ноёноор идэх 2
Идсэний дараах байдал (KxRf5)


Сэлгээ[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Сэлгээ (шатар)

Сэлгээ гэдэг нь ноён, тэрэг хоёроо зэрэг хөдөлгөж чадах нүүдэл юм. Сэлгээ нь тоглогчдод нэг удаагийн өрөгт 1 л удаа хэрэглэж болох эрх бөгөөд ерөнхийдөө хамгаалалтыг зорилгоо болгосон нүүдэл болно.

Ноёны тал руу сэлгэх: O-O
Ноёны тал руу сэлгэх
Богино сэлгээ (short castling) гэж нэрлэнэ.
Зүгээр сэлгээ гэвэл богино сэлгээг илэрхийлнэ.
Тэмдэглэгээ: 0-0


Бэрсийн тал руу сэлгэх: O-O-O
Бэрсийн тал руу сэлгэх
Урт сэлгээ (long castling) гэж нэрлэнэ.
Тэмдэглэгээ: 0-0-0


Үнэлгээ[засварлах | кодоор засварлах]

Шатар дахь ноёны үнэ цэнэ нь бусад дүрстэй харьцуулшгүй их юм.

  Ноён Бэрс Тэрэг Тэмээ Морь Хүү
Дүрсүүдийн үнэлгээ 9 5 3 3 1
  • Давуу байдалтай, дүрсийн тоо олон байсан ч гэсэн ноёноо мадлуулбал ялагдана.

Шаг, дуг, цод, мад[засварлах | кодоор засварлах]

Шалах жишээ
Хар ноён шалуулсан байна.
Гэхдээ хар дугуйгаар тэмдэглэсэн нүднүүд рүү зугтах боломжтой.
Шаг
Өөрийн нүүдлээр эсрэг талын ноёныг идэж болохуйц байрлалд аваачихыг шаг гэнэ. Гэхдээ хүүгээр шалахыг цод, тэмээгээр шалахыг дуг гэдэг.
Тэмдэглэгээ: +
Ноёноо шалуулсан тохиолдолд ноёноо заавал шалаанаас гаргах ёстой.


Шалуулсан тохиолдолд дараах 3 аргын аль нэгийг сонгож шалаанаас гарна.
  1. Ноёноо аюулгүй нүд рүү зайлуулах
  2. Өөрийн дүрсээр шалааг хаах
  3. Шалсан дүрсийг идэх


Мад
Зугтах боломжгүй шалааг мад гэнэ.
Тэмдэглэгээ: #
Аль нэг тал нь эсрэг талын ноёноо мадлаж чадвал өрөг дуусна.
Ноёноо мадлуулахад айлын нүүдлээс гадна өөрийн талын дүрсүүд ч гай болох тохиолдол бий.
Мадын жишээ 1
Qc8#
Мадын жишээ 2
Bd5#


Мад ба жид[засварлах | кодоор засварлах]

  • Шатарт ноёноо айлын дүрсүүдийн хөлд нүүхийг хориглодог.
  • Өөрийн ноёноо төдийгүй айлын ноёныг ийм байдалд оруулж болохгүй. Тэр тохиолдолд хүчээр хичнээн давуу байсан ч тэнцдэг. Үүнийг жид гэнэ.
Мадын жишээ


Мад

  • Хар тал нүүх ёстой
  • Шалуулсан байгаа.
  • Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.


Жидийн жишээ

Жид

  • Хар тал нүүх ёстой.
  • Шалуулаагүй.
  • Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.