Нурхач

Тэнгэрийн сүлдэт
Хожуу Алтан улсын хаан
Хаанчлал1616.02.17 – 1626.09.30
(10 жил, 1-р хаан)
Төрсөн огноо1559 оны 2 сарын 21 (1559-02-21)
Өнгөрсөн огноо1626 оны 9 сарын 30
(67 насалсан)
Өнгөрсөн газарЛяодун, Нинъюань
ОршуулсанМүгдэнгийн зүүн бунхан
Өмнөх
УдаахДээд эрдэмт
Их хатан16 хатан, татвар
Хүүхэд16 хүү, 8 охин
ЭцэгТакси
ЭхХитара овогт
Ургийн овогАйсингиоро
Оны цолманж: Абка-и фулинга
монгол: Тэнгэрийн сүлдэт
Тэнгэрийн бошигт
хятад: Тяньминь

Нурхач (1559–1626; 67 насалсан) нь Хожуу Алтан улсыг 1616 онд байгуулсан хаан, зүрчид хүн байв. Нурхач нь Алтан улсыг мөхснөөс 380 гаруй жилийн дараа зүрчидийг дахин нэгтгэж, нэгдсэн улс байгуулж, Мин улсын ноёрхолоос өөрийн улс үндэстэнийг ангижруулж, Ляодунгийн хойгийг эзлэн авчээ. Тэрбээр манж бичиг үсэг, Найман хошууны хууль дүрэм, төр улсын хууль дүрэм зэргийг бүтээсэн нь Манж Дайчин гүрнийг мандан бадрахын суурийг тавьж өгсөн юм.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Төрсөн нэр нь Нургачи (ᠨᡠᡵᡤᠠᠴᡳ; Nurgaci). Айсингиоро овогтон. Монголчууд Нурхач баатар, Хүндлэлт хаан гэж нэрлэж байсан. 1605-1606 оны үед Баяуд отгийн ноён Энгэдэр таван отог Өвөр Халхын элчийг толгойлон, Нурхачийн ордонд дараалан очиж адуу, тэмээ бэлэглэн түүнийг Хүндлэн хаан хэмээх болов.[1] 1616 онд Алтан улсыг байгуулахдаа хятадын оны цолыг хэрэглэх уламжлалаар манжаар Абка-и фулинга (манж: ᠠᠪᡴᠠᡳ
ᡶ᠋ᡠᠯᡳ᠍ᡢᡤᠠ
, abkai fulingga) хятадаар Тяньминь (хятад: 天命, Tiānmìng), монголоор Тэнгэрийн сүлдэт хэмээх цолыг хэрэглэж байв. Түүнийг таалал төгссөний дараа сүмийн цол нь хятадаар Тайзү (хятад: 太祖, Tàizǔ) гэх болов.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Түүний дээд өвөг нь Мэнтэмү гэж байсан. Нурхач 1559 онд Суксуху голын эрэгт Жяньжоу зүрчидийн толгойлогч Гиоро овогт Таксигийн ахмад хүү болон төржээ. Эх нь хитара овогт Агугийн охин байв. Нурхач доороо Шурхач, Мурхач, Ярхач, Баяра зэрэг дүүтэй. 1582 онд эцэг нь Гурэд байхдаа сөргөлдөгч аймгийн Ли Чөнлян, Никан Вайлан ноёнд алагдсны дараагаас Нурхач өөрөө цэрэг цуглуулж, хүчээ бэхжүүлж, 1584-1587 онд Ли Чөнлян, Никан Вайлан нарыг довтлон ялж өш хонзонгоо авсан.

Улс төрийн намтар[засварлах | кодоор засварлах]

Мүгдэн ордон

1593 онд ехэ, хада, ула, хойфа, хорчин, жүсэри, шибэ, гувалца, нэен овог аймгууд холбоолон Гүрэ (одоогийн Шиньбинь) гэсэн газар тулалдаад Нурхач баатрыг дийлээгүй. Нурхач 1599-1618 оны хооронд хада, хойфа, хөлөн, ула зэрэг овгуудыг өөрийн харьяанд оруулжээ.

1616 онд Хэту Ала хотод Нурхач биеэ хаанд өргөмжилж, зүрчидийн газарт Айшин гүрүн буюу монголоор Алтан улс (хятадаар:金國) хэмээх улс байгуулсныг манж хятадын хожмын түүхчид манж хэлээр Амага Айшин гүрүн (ᠠᠮᠠᡤᠠ
ᠠᡳ᠌ᠰᡳᠨ
ᡤᡠᡵᡠᠨ
, хятад хэлээр Hòu jīn guó 後金國) гэж нэрлэх болсон нь 1115-1234 онд оршиж байсан Алтан улсаас ялгахын тулд Хожуу Алтан улс гэж бичих болсон. Нурхач баатар манжийн найман хошуу цэрэг зохион байгуулж 1618 онд Мин улстай байлдах долоон өшийг ил зарласан. 1621 онд Ляоян, Шэньян хотуудыг эзэлж, 1625 онд Шэньян хотыг Мүгдэн хэмээн нэрлэж, шинэ нийслэл хотоо болгожээ. Нурхач нь улс байгуулахад гавъяа байгуулсан хүмүүсээс Аньфиянгу, Эйду, Хурхан, Фиондон, Хохори нарын таван ноёдыг онцгойлж таван сайд болгож байв.

Абка-и фулинга хан чиха зооснууд

1599 онд Эрдэнэ багш, Дахай заргач нараар монгол үсэгт суурилан манж үсэг зохиолгосон. 1606 онд монголчууд түүнийг Хүндлэлт хаан хэмээжээ. Нурхач монголчуудыг цэрэг дайнаар сүрдүүлж, эд мөнгөөр урвуулан татаж байсан ба хорчиныг өөртөө дагуулжээ. Хоёр янз хандаж байв. Түрүү нь "Хятад, солонгос хэл өөр боловч амьдрах маяг нь ижил байдаг. Манж, монгол хоёр бас ийм. Бидний хэл өөр боловч, бидний хувцас, амьдрах маяг ижил билээ" гэсэн бол хожим "Танай монгол мал өсгөж, мах иднэ. Миний ард ургац харж амьдарна. Бид нэг газрынх биш, бид нэг хэлтэн биш" хэмээжээ.

Үхэл, өв[засварлах | кодоор засварлах]

Нинъюаний байлдаан

1626 онд 67 насандаа Нурхач баатар Нинъюань цайзыг бүслэн байлдаж байхдаа Мингийн их буунд шархдан нас барчээ. Түүний хаан орыг 8-р агь Дээд эрдэмт залгаж, 1634 онд Өвөр Монголыг эзлэн, 1636 онд Мүгдэн хотод болсон чуулганаар улсын цолыг Чин, үндэстэний нэрийг Манж хэмээн сольжээ. Нурхач баатар үр хойчдоо найман хошуу цэргийн зохион байгуулалтыг үлдээсэн. Сүүлийн жилүүддээ хоёр шар хошууг Нурхач өөрөө, хоёр хөх хошууг Шурхач дүү нь, хөвөөт цагаан хошууг ахмад хүү Чүен, шулуун цагаан хошууг хүү Хун тайж, улаан хошууг хоёрдугаар хүү Дайшан эзэн мэдэж байв.

Гэнэт нас барсан болохоор гэрээс бичсэн баримт байхгүй. Дайшан, Амин (Шурхач дүүгийн хүү), Мангултай, Хун тайж дөрвийг дөрвөн ахмад бэйл гэж байсан ба тэд Нурхач баатрыг үхэхэд Абахай хатныг буруутган амийг нь хорлуулжээ. Абахай хатны хүү Ажигэ, Доргон, Додо нар нас бага ч бас боломж байсан гэдэг. Дайшан ахмад нь боловч Хун тайж дүүг дэмжиж хаан болгосон.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Өвөг дээдэс[засварлах | кодоор засварлах]

Эцэг эх[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг — Такши (1583 онд нас барсан)
  • Эх — хитара овогт хатан (1569 онд нас барсан)

Дүү[засварлах | кодоор засварлах]

Хатан[засварлах | кодоор засварлах]

Хатан, татварын тоо – 16.

  1. Тунгия овогт хатан Хахана Жацин: Таванбаяны охин
  2. Фуча овогт хатан Гүндай.
  3. Ехэнара овогт хатан Монго Жэржэр (1575–1603), Янгину ноёны охин, хожим Шяоцигао их хатан хэмээсэн.
  4. Уланара овогт хатан Абахай (1590–1626), Мантай ноёны охин
  5. Боржигин овогт хатан гэх мэт.

Хүүхэд[засварлах | кодоор засварлах]

Хүү
  1. Цүень (1580–1618), анхны хунтайж, Гуанлюэ бэйл
  2. Дайшань (1583–1648), Ли чин ван
  3. Абай (Чин гүрэн) (1585–1648), улс тохинуулах жанжин
  4. Тангудай (1585–1640), улс тохинуулах жанжин
  5. Мангултай (1587–1633), бэйл
  6. Табай (1589–1639), улсад туслах жанжин
  7. Абатай чин ван (1589–1646),
  8. Хун тайж (1592–1643), Нурхачийг залгасан Тэнгэрийн сэцэн хаан
  9. Бабутай (1592–1655), улс тохинуулах жанжин
  10. Дэгэлэй (1592–1635), бэйл
  11. Бабухай (1597–1643)
  12. Aжигэ (1605–1651)
  13. Лаймбу (1612–1646), улсад туслагч гүн
  14. Доргон (1612–1650), Руй чин ван, 1643-1650 онд Эеэр засагч хааны өмнөөс төр барьсан
  15. Додо (1614–1649), Юй чин ван
  16. Фиянгу (1620–?)
Охин
  1. Донго гэг (1578–1652), 1588 онд Хохоритэй гэрлэсэн, улсын гүнж
  2. Нүнжэ (1587–1646), Дархантай гэрлэсэн, хошой гүнж
  3. Мангужи (1590–1635), 1601 онд хаданара Воргудайтай гэрлэсэн
  4. Мукушэн (穆庫什) (1595–?); 1608 онд уланара Бужантайтай гэрлэсэн. Дараа нь 1619 онд Ниохуру Эйдугийн хатан болсон.
  5. ? (1597–1613); 1608 онд Эйдугийн хөвгүүн ниохуру Дакитай гэрлэсэн
  6. ? (1600–1646), 1613 онд ехэнара Сунатай гэрлэсэн (Суксахагийн эцэг)
  7. ? (1604–1685), 1619 онд нара Эжаитай гэрлэсэн
  8. ? (1612–1646), 1625 онд боржигин Горбуштай гэрлэсэн, хошой гүнж

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Хожуу Алтан улсын хаан
1616—1626 он
Дараах
Хун тайж