Одиша

Одиша
муж
ଓଡ଼ିଶା (ори)
Хиндү шашны сүм
Хиндү шашны сүм
Энэтхэгийн газрын зурагт Одиша
Энэтхэгийн газрын зурагт Одиша
Улс ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Муж Одиша
Дотроо 30 тойрогт хуваагдана
Мужийн төв Бубанешвар
Газар нутаг 155,820 км² (9-р том)
Хүн ам (2015) 41,947,358 (11-р олон)
Нягт сийрэг 210 хүн/км²
1936 онд Бихар Орисса хоёр
муж салан байгуулагдсан

Одиша (лат-га. Odisha; Orissa-Орисса 2011 он хүртэл) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорнод эргээр оршдог муж.

155 мянган км² газар нутаг, 42 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь ори.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Нутгийн хуваарь

Одиша нутаг Энэтхэгийн хойгийн төв дорнод хэсэг, Бенгалын булангийн эрэгт оршдог.

Эргийн урт - 480 км. Өрнөд Бенгал, Жарканд, Чаттисгар, Андра Прадеш мужтай хиллэдэг.

Нутгийн дорнод хэсэг нам доор газар, бусад талаараа уулархаг. 31% ой.

Эрэг дагуу 1100 км² талбайт Чилика нуур тогтжээ.

Субарнарека, Рушикуля, Маханади зэрэг гол мөрөн урсдаг.

Нутгийн хамгийн өндөр цэг нь Дорно Гат нурууны Деомали (1672 м) юм.

Зундаа 25 °C - 36 °C, өвөлдөө 15 °C - 28 °C халуун байна. 6-10-р сард хур ихтэй.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Орисса мужийн хүн амын 81% төрөлхийн ори хэлтэй. Бенгал, хинди, урдү, тэлүгү хэлтэн бас бий.

Хүн амын 73.0% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 82%, эмэгтэйд 64% байна. ХХИ нь 0.442 байгаа.

93.6% хиндү, 2.8% христ, 2.2% лал, бусад хэсэг сарна гэх мэт шүтлэгтэй.

Хот суурин[засварлах | кодоор засварлах]

Томоохон хот (2011 оны байдлаар):

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрт үед энэ хавийг Калинга гэж нэрийдэж байсан. НТӨ 261 онд Маврын Ашока хаан Калингаг эзлэн авсан тухай дурджээ.

Дундад зуунд Дорно Ганга, Гажапати, Их Могол, Бенгал зэрэг улсын харьяанд орж явав.

18-р зуунд Британийн колоничлолын мэдэлд орж, Бенгал муж, Мадрас мужид салангид хамаарч байв. 1903 оноос ори хэлтний өөрийн гэх муж байгуулах хөдөлгөөн өрнөсөн. 1912 онд Бихар-Орисса муж үүсэн байгуулагдсаны дараа хоёр хуваагдаж 1936 онд ори хэлтний Орисса муж дангаараа байгуулагджээ.

1947 онд Орисса муж тусгаар тогтносон Энэтхэгийн муж болсон.

Зураг[засварлах | кодоор засварлах]