Олон Улсын Автомашины Холбоо

Олон Улсын Автомашины Холбоо
Fédération Internationale de l’Automobile (фр.)
(ОУАХ)
Зорилго: ОУ-ын авто тээвэр ба авто спортыг дэмжих
Удирдлага: ФранцФранц Жан Тодт
Байгуулагдсан огноо: 1904 оны 6 сарын 20
Төв байр: Парис, ФранцФранц Франц
Цахим хуудас: fia.com

ФИА (франц нэрийн товчлол FIA-аас галиглан) хэмээн товчоор бичигдэх Олон Улсын Автомашины Холбоо (энийг товчловол ОУАМХ, францаар Fédération Internationale de l'Automobile, оросоор Международная автомобильная федерация) төрийн бус байгууллага 1904 онд үүсэн байгуулагдсан. Франц улсын Парис хотноо төвлөсөн энэ том холбоо өдгөө 125 орны 213 холбоог өөрийн гишүүн болгоод байна. ОУАМХ-оос Формула-1 мэтийн автомашины олон олон уралдааныг эрхлэн явуулдаг.