Оодон түнжгэр

Оодон түнжгэр


Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Түнжүүрийнхэн
Төрөл: Түнжгэр, Porzana
Зүйл: P. pusilla
Латин нэр
Porzana pusilla
(Pallas, 1776)


Австалид.

Оодон түнжгэр (Porzana pusilla) нь Түнжүүрийнхэн овгийн маш жижиг усны шувуу юм. Тэд Европ, Азид тархан амьдрах ба өвлийн улиралд Африк, Австралируу нүүдэллэнэ. Сүрэглэхгүй, ганцаар эсвэл хосоор амьдран намаг усны ойролцоох хуурай газар үүрээ засаж 4-8 өндөг гаргадаг. 14-16 хоног дараад ангаахай гарна.


Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Оодон түнжгэр 16–18 см урт, богино шулуун, шар эсвэл ногоон өнгийн хошуутай. Нас бие гүйцсэн шувууд нь боровтор нуруу, цэнхэр саарал нүүр, өвөртэй байдаг. Мөн урт хуруутай ногоовтор хөл, богино сүүлтэй. Тэд голдуу шавьжаар хооллоно.

SE Queensland, Australia


Porzana pusilla

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Porzana pusilla – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Porzana pusilla-тай холбоотой мэдээлэл байна.