Робиньо

Робиньо

Робиньо Миланд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрРобсон де Соуза
Төрсөн огноо1984 оны 1 сарын 25 (1984-01-25) (40 настай)
Төрсөн газарБразил, Сан-Паулу, Сан Висенти
Өндөр1.72 м[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багОрландо Сити
Дугаар7
Өсвөрийн баг
1996–2002Сантос
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2005Сантос110(47)
2005–2008Реал Мадрид101(25)
2008–2010Манчестер Сити41(14)
2010Сантос
(зээл)
23(11)
2010–2014Милан108(25)
2014–Орландо Сити
Шигшээ баг
2004Бразил (23-)8(3)
2003–Бразил92(27)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оын 4 сарын 25.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

Робиньо (исп. Robinho; бүтэн нэр — Робсон де Соуза исп. Robson de Souza, 1984 оны нэгдүгээр сарын 25-нд Сан-Паулу мужийн Сан Висенти хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд америкийн Орландо Сити болон Бразилын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2010 оны ДАШТ-д

Бейра Мар, Портуариос зэрэг өсвөрийн багуудад гялалзсан Робиньог Сантосын академи зургаан жил бэлтгээд 2002 онд мэргэжлийн лигт гараалсан юм. 76 тоглолтонд 23 гоолдохдоо лигт түрүүлээд амжсан авъяаслаг залуу довтлогчийг 2003 оны долоодугаар сарын 13-нд Бразилын шигшээ Мексиктэй тоглоход гараалуулав. Лигт аваргалахдаа (2004) илтэд онцгойрсон Робиньо дэлхийд алдаршив.

2005 оны долоодугаар сарын 31-нд түүнийг 25 сая еврогоор үнэлэн мадридын Реал элсүүлэв. Анх наймдугаар сарын 28-нд ла лигт Кадистай тоглоход гараалсан.

2008 оны зун Челсигээс Робиньог элсүүлэхээр хөөцөлдсөн ч есдүгээр сарын 1-нд 'британы наймааны дээд ханшийг 40 сая еврогоор' 2011 онд Фернандо Торресын 50 сая фунтийн гэрээнд эвдэгдэх хүртэл тогтоон Манчестер Сити дөрвөн жилээр элсүүлж байлаа.[2]

2010 оны наймдугаар сарын 31-нд италийн Миланд 4 жилийн гэрээгээр ирэв.[3] 2013 оны долоодугаар сарын 18-нд гэрээгээ 2016 онд дуусахаар сунгав.[4]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Сантос
Реал Мадрид
Милан
Бразил
Хувийн
  • Мөнгөн бөмбөгийн эзэн (Плакар): 2002
  • Алтан бөмбөгийн эзэн (Плакар): 2004
  • Америкийн цомын мэргэн бууч: 2007 (6 бөмбөг)
  • Америкийн цомын шилдэг тоглогч: 2007

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Goal.com Robinho player profile
  2. Робиньо едет в «Сити» UEFA.com 2.09.2008.
  3. AC Milan comunicato ufficiale  (итал.) AC Milan.com 31.08.2010.
  4. "Milan, Robinho rinnova fino al 2016. Scatta la missione Honda" (in итали). repubblica.it. 2013-07-18. Retrieved 2013-07-20.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Орландо Сити багийн бүрэлдэхүүн Загвар:2003 оны Алтан цомд (КОНКАКАФ) Бразилын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2005 оны Холбоодын цомд Бразилын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Бразилын хөлбөмбөгийн шигшээ