Солонгосын булан

Солонгосын булан
Олон нэр
монгол- Солонгосын булан
- Солонгосын өрнөд булан
солонгос1 서조선만 [сожусоньмань]
2 서한만 [соханьмань]
хятад朝鲜湾 [чаошяньвань]
1 Умард Солонгост
2 Өмнөд Солонгост

Солонгосын булан, Солонгосын өрнөд буланШар тэнгисийн булан юм.

Өмнөд талаар нь Шар тэнгисийн үндсэн бие, баруун талаар нь Ляодун хойг, Хятад улсын Ляонин муж, зүүн талаар нь Солонгосын хойг, Умард Солонгос улсын Умард Пёнъань, Өмнөд Пёнъань, Өмнөд Хуанхэ аймгийн нутаг дэвсгэр байна.

Солонгосын буланг Бохайн тэнгисээс Ляодун зааглана. Ляодунгийн өмнөд үзүүрт Далянь боомт хот оршдог.

Хятад-Умард Солонгосын хилээр урсах Ялу гол Хятадын Даньдун, Солонгосын Шинийжү хот орчмоор Солонгосын буланд цутгадаг. Солонгосын эргээс мөн Тэдун, Чунчонь гол буланд цутгах ба гол боомт нь Нампу байна.

Булангийн өргөн хамгийн их хэсэгтээ 100 км байна.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]