Сохор номин

Сохор номин

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Soricomorpha
Овог: Talpidae
in part
Төрөл

12 төрөл, өгүүлэл үзэх.

Сохор номингийн арьсан дээл.

Сохор номин нь Talpidae овгийг бүрдүүлэх дийлэнх гишүүд юм. Хойд Америк, Ази, Европын улсуудад (Ирландаас бусад) хаа сайгүй тархжээ.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Тэд цилиндр хэлбэрийн, 15 см орчим урт биетэй, сүүл нь 32 мм, 120 гр жинтэй, арьс нь үсээр хучигдсан, жижиг эсвэл битүү нүдтэй байна. Чих нь гаднаас харагдахгүй, далд байрлалтай. 4 мөч нь богино, урд хөл нь хавтгайдуу ба хурц том хумстай бөгөөд хөл нь доош биш хажуу тийш чиглэсэн байдгаас газар дээр тааруу юм. Тэдний энэ биеийн бүтэц нь газар дор амьдрахад зохицсон болно. Мөн тэд сайн сэлж чаддаг байна.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Сохор номин гол төлөв чийгийн улаан идэх ба хөрсөн дорх бусад сээр нуруугүй амьтад ба ургамлын үндэсээр хооллоно. Мөн нүхнийхээ амсар дээр таарсан жижиг хулгана барьж идэх нь бий. Сохор номин маш ховдог амьтан бөгөөд ходоодондоо 12 цагаас илүү хоолгүй байвал өлсөөд үхчихдэг ажээ.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Сохор номин – Викимедиа дуу дүрсний сан