Сталинградын тулалдаан

Сталинградын тулаан нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын Улаан Арми болон Гитлерийн Германы Армийн /Вермахт/ хооронд 1942 оны 7 дугаар сарын 17-ноос эхлэн 1943 оны 2 дугаар сарын 2-нд болсон томоохон тулалдаан бөгөөд уг тулалдаанд Германы арми бууж өгч дуусгавар болсон юм. Уг тулалдаан өнөөгийн ОХУ-ын Воронеж, Ростов, Волгоград хязгаарууд болон Бүгд Найрамдах Халимаг улсын нутагт орносон байна.

Тулалдаан

Сталинград (өнөөгийн Волгоград) хотыг германчууд бүслэж тулаан эхэлэхэд 500 мянга гаран хүн амтай байсан бөгөөд дайны дараа 1500 хүн амьд гарсан байна. Нийтдээ бүслэгдсэн тулалдаан төгсөхөд 1 сая 109 мянган гаруй хүн амь үрэгдсэн байдаг. Байшингаас байшин, гудамжнаас гудамж, орцноос орцны хооронд барьцалдан тулалдаж хэн хэнийх нь тэвчээр эр зоригийг сорьсон дэлхийн түүхэнд үлдэх томоохон зэвсэгт тулаан юм. Эх орон, ард түмнэээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тэмцсэн Зөвлөлтийн мянга мянган баатрууд амиа үл хайрлан зоригтой, тэвчээртэй байж чадсанаар ялалт байгуулсан билээ. Зөвлөлтийн арми, хотын иргэд бүслэлтэнд хамгийн хүнд нөхцөлд байсан ч эргэлт буцалтгүй давшиж 1942 оны 11-н сард байдал эсрэгээр эргэн улмаар Германы алдарт 6-р арми бүхлээрээ бүслэгджээ. 1943 оны нэгдүгээр сарын 31нд Дэлхийн хоёрдугаар дайны томоохон тулаан болох Сталинградын тулалдааны явцад германы фашистын цэрэг анх удаа бууж өгчээ. Германы генерал-фельдмаршал, өмнөдийн цэргийн бүлгийн 6-р армийн командлагч Паулюсын цэрэг армийнхаа үлдэгдэл хэсгийн хамт зөвлөлтийн цэрэгт бууж өгсөн байна. Үүнээс хойш хоёр өдрийн дараа умардын цэргийн бүлэг бууж өгсөнөөр Сталинградын тулалдаан дууссан юм. Сталинградын тулалдаан нь аугаа их эх орны дайны төдийгүй, бүхэлдээ дэлхийн хоёрдугаар дайны явцад үндсэн эргэлт гаргах эхлэл болсон юм.

Тулалдааны явц[засварлах | кодоор засварлах]

Тулалдааны өмнөх байдал[засварлах | кодоор засварлах]

Оросууд 1942 оны хавар Москвагийн тулалдаанд ялж Ленинградын босгонд дайсныг барьж чадсан нь тэдэнд өөртөө итгэх итгэл ялалт ойрхон байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байдаг. 1942 оны хавар Ржевын мөргөцөгт хийсэн тулаан Оросуудад ашигтай байдлыг үүсгэсэнгүй. Энэ тулалдаанд нийтдээ 1942-1943 онд Германы төв бүлэг 150 мянган цэргээ алдсан бол тэдэнтэй байлдсан Калинины болон баруун фронтын хохирол 450 мянга даваад байсан ажээ.

1942 оны хавар нууц мэдээ хүргэж явсан германы онгоц Оросын талд унасан байна. Онгоцны багийн нэг гишүүн тэндээ үхсэн бол нөгөөх нь бууж өгөхийг хүссэнгүй эсэргүүцэл үзүүлсэн тул устгав. Алагдсан хошууч маш чухал мэдээ тээж явсан нь Германы 1942 оны гол зорилго өмнө зүгт Баку Грозный орчмын газрын тосны нутаг руу болохыг мэдэв. Энэ чиглэл дэх тулаанууд онцгой хүнд сорилт болох нь эхнээсээ л тодорхой байлаа. 42 оны хавар хүлээсэн Оросуудын дараалласан ялагдал нь Германы армийг Дон мөрөн хүртэл зогсоож барсангүй.

Тулалдааны эхэн үе[засварлах | кодоор засварлах]

1942 оны 7 сарын 17-ны өдрийг Сталинградын тулалдааны эхлэл гэж оросын түүхчид үздэг. Паулюсын 6-р арми 270 мянган цэрэг 350 гаруй танк 3500 их бу 1000 гаруй онгоцтой. Эсрэг талд Тимошенкогийн мэдэлд 300 мянган цэрэг их буу хамаагүй илүүг эс тооцвол бусдаар адилавтар хүчтэй байж.

Давшиж байгаа тал ямагт давуу байдалтай байдгийг Паулюсын цэргүүд харууллаа. Оросын хориглолтын нэг цэгт хүчээ бөөгнөрүүлэн дайрч орсноор Дон мөрний баруун эрэг Германчуудын гарт шилжлээ. 7 сарын 21 нд тэргүүний ангиудаа завиар гол гатлуулж түшиц газар булаан өргөжүүлснээс Сталинград хот 60 км зайтай боллоо. Маршал Тимошенко зайлуулагдаж дэслэгч генерал Гордовыг фронтын толгойд тавьлаа. Гордов үүнээс хамаагүй хойно 46 онд Сталинын муулсан яриаг нь матаасчин ховлосноор цаазлагдсан.

Гордов ч тун удахгүй хурандаа генерал Еременкод ажлаа өгсөн байдаг. Сталинград хотоос өмнө зүгт Бакугийн чиглэлд явсан Готын танкийн 4-р арми хотыг өмнө талаас нь шахаж ирлээ. Алдарт 227 р тушаал гарсан нь олон мянган Орос цэргийг ухрах замгүй болголоо. Олон олон тулаанд Немцүүд Оросын армийг ар талын халхлах отрядтай нь давхраар нь хуу хамж байсан гэдэг. Сталинград дайсны бөмбөгдөлтөнд өртсөн эхний өдрөөсөө авахуулаад л галанд умбав. Хотын ихэнх хэсэг нь модон байшинтай байсан нь нөлөөлөв.

Ганцхан өдөрт 40 мянга орчим хүн бөмбөгдөлтөнд амь үрэгдэв. Германчууд хотын захад ирээд шууд л хот руу дайралтаа эхлүүлснээр хот доторхи тулаан оргилдоо хүрлээ. Байшин гудам бүрийн төлөө зууралдан тэмцэх Оросуудын эсэргүүцлийг дарсаар зүүн зүгт Сталинградын балгасан дундуур дайсан алхам алхмаар урагшилсаар байв. Хотын гол найдвар 62р арми байв. Армийн командлалаас Лопатиныг сольж Василий Иванович Чуйковыг 1942-09-14 нд тавилаа. Германчууд зарим талаар Волга буюу Ижил мөрөнд тулж 62-р армийг өмнөд хөрш Шумиловын 64-р армиас салгаж тун удахгүй 62-р армийг дахин 2 хувааж чадав. Хотын гол хэсгийг хамгаалж байсан 112-р дивизийн 12 мянга гаруй хүн хэдхэн хоногт 100 хүрэхгүй болсон байна. Хотын төв гол хэсэг дайсны гарт орлоо. Чуйков алгуурлалгүй яаралтай шийдвэр гаргаж хошууч генерал Родимцевын гвардийн 13-р дивизийг дайсны өөдөөс хаяв. 9 сарын 16 ны шөнөөр дивиз Волгыг гатлан давшилтанд орж мельницын 4-р гудмын төлөөх тулаанд Паулюсын цэргүүдтэй гардан тулаанд оров. Бууны жад ирлэсэн хүрзээр үзэлцсэний эцэст гудмаас дайсныг цэвэрлэлээ дараагийн атакаар төв вокзал мөн цаашлаад олон дахин атаклаж маш их хүнээ алдсан ч Мамай толгойг дайснаас булааж авсан нь уг тулааны хамгийн шийдвэрлэх мөчүүдийн нэг байлаа. Мамай толгой Сталинградын өндөрлөг цэг бөгөөд эндээс өдрийн цагт голоор гарч байгаа бүх юмыг харж их бууны хараандаа байлгаж болдог аж.

Дивиз 7 ч хонолгүй ар тал руу татагдах үед 10 гаруй мянган хүнээс 260 хүн л үлдсэн гэдэг ердөө л ар тал штаб. Яг энэ үед тэднээс хамаагүй хойд зүгт Сталинградаас ямар ч үнээр атугай дайсны хүчийг татар зорилгоор Сталинградын фронтын хойд хэсэг давшилтанд орлоо. Гумрак орчим байсан нэлээдгүй танкийг Сталинград руу явуулсангүй. Хойноос хийсэн атак тйим ч амжилт олоогүй маш олон хүнээ алдсан ч хот доторхи хамгаалагч нарын байдлыг багагүй хөнгөвчлөв. Хотод 2 талын мэргэн буучдын тэмцэл дээд цэгтээ хүрлээ. Мэргэн буучид маш аюултай мөн дайсныхаа офицеруудыг түүж бууддагаараа онцгой аюултай байсан юм.

Тулалдааны ид үе[засварлах | кодоор засварлах]

Германы бөмбөгдөгч нар Чуйковын цэргүүдэд амар заяа үзүүлэхгүй бөмбөгдөж аюул тарьж байв. Чуйков цэргүүдээ урагшлуулж Германы цэргүүдтэй бараг л тулгаж байрлуулав. 2 талын цэргүүд 10-30м зайтай ойрхон балгасанд үзэлцэж байсан нь нисэгчдэд агаараас идэвхтэй бөмбөгдөх боломжийг эрс хязгаарлав. Дайсан дээрээс хаясан бөмбөгөнд өөрийнхөн нь өртөх магадлал маш их байжээ. Мөрний зүүн эрэгт байрлах артиллерийн галын дэмжлэг сайн байсан тулдаа л мөрний баруун эргээс ховх цохигдохгүй тэсээд байв. Мөн боломж л гарвал гатлага онгоц завиар цэрэг хүн хүчийг тасралтгүй зөөж байсан юм. Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөнөөс шалтгаалсан нэг сонин зүйл гэвэл дэлхийд урсаж байгаа голуудын баруун талдаа илүү гүн эрэг өндөр байдаг. Волга мөрөн ч тйимэрхүү. Эргийн өндөр 30 орчим метр хэсэг ч бий. Тэнд дотогшоо ухаж байрлуулсан нуувчинд Штабууд байрладаг байж. Зүүн эргээс дайсны дээр буух артиллерийн гал дайснуудад маш их хохирол занал учруулсаар.

Хэд хэдэн газраар мөрөнд хүрч бүслэгсэн ч үзэлцсээр хойд хэсэгт бүр 200 радиустай жижгэвтэр тойрог Золудаевын арал нэртэйгээр тэсэн байлдсаар байсан байна. 1942-09-27 Хотын хамгаалагч нар ширүүн тулалдаан хийсний эцэст балгас болсон 4-н давхар байшинг дайснаас булааж өөрсдөө тэнд бэхжиж авлаа. Энэ байшин хожим Павловын байшин гэж алдаршсан билээ. Зэргэлдээх 2 байшинтай тунелээр холбогдоно байшин өндөрлөг газар байрлах тул байшингийн оройдох холбоочин дайсны байрлалын мэдээг зүүн эрэгт байрлах артиллерчидад өгч байв.

Энэ байшин үзэл суртлын маш том зэвсэг байлаа. Тэнд байгаа цэргүүдийг архи хоолоор хангахын тулд ар талаас хүргэж өгөхгүй бол буудах сануулгатайгаар мэргэн буучийн овоон хараанд цэргүүдийг явуулдаг байсан ч гэдэг. Германчууд энэ байшинг бөмбөгдөх гэж үзсэн ч хэт ойрхон тулж ирсэн өөрсдийн цэргээ бөмбөгдөж мэдэх байсан учраас бөмбөгдөж чадсангүй. Шууд атак хийгээд орох гэж үзсэн ч байшинг хамгаалагч нарын шаргуу эсэргүүцлийг давж чадсангүй.

Байшинг тойруулан битүү минэжүүлсэн байсан нь бас нэгэн давхар хуяг болж өгөв. 6-р арми зууралдсан ширүүн байлдаанд олон хоног байлдаж тамирдаж хөдлөх чадвараа нэгэнт алдсан байлаа. Польшийг 28 хоногт Францыг 38 хоногт буулгаж авч байсан арми ганц нэгхэн навсгар амбаарын төлөө энэ байтугай цаг хүнээ алдчихаад байлаа. Сталинградыг эзлээд эндээс гэртээ харина гэдэгт итгэх хүн цөөрсөөр бараг байхгүй боллоо.

Тулалдааны сөрөг давшилтын үе[засварлах | кодоор засварлах]

Оросын генералуудад тагнуулын мэдээгээр 2 жигүүртээ Румын Италийн сулхан дивизүүдийг байрлуулж гол Герман цэргүүдээ хотын гол хэсэгт өрнөж буй тулаанд түгжсэн байсан нь давшилт явуулж хотод байгаа цэргийг бүслэх талаар бодоход хүргэв.

Сталинградын фронтыг 2 хувааж хойд хэсгийг нь дэслэгч генерал Рокоссовскийн мэдэлд өгч Доны фронт гэж нэрлэв. Дайны туршлага Итали Румыны цэргүүдийн байлдах чадвар зэвсэглэл зохион байгуулалт эр зориг олон талаараа Германы цэргүүдээс дэндүү хол дутууг Оросуудад хэдийнээ тодорхой болсон байв. Манштейн тэргүүтэй олон Германы томчууд Итали Румынчуудыг цэрэг гэж огтоос тоож үздэггүй байж. Унгар цэргүүд арай илүү гэх. Чухам энэ л УРАН операцийн гол зорилгын нэг хэсэг байв. Хойд талааас довтлох давшилтыг 11-19нд Рокоссовскийн цэргүүд хийх ёстой бөгөөд түүнээс нэг өдрийн хойно өмнө талаас Сталинградын фронт хийхээр төлөвлөгөө гаргав. 1942-11-19 нд Доны фронт артиллерийн маш хүчирхэг цохилтыг Румыны дивизүүд дээр буулгав. Румыны эсэргүүцэл тэр дороо нуран унаж байрлалаа орхин ухарч эхэллээ.

Байдал бишдэж байгааг ойлгосон Германчууд Оросуудын өөдөөс танкийн 48-р дивизийг сөргүүлэн тавилаа. Нэгэнт эрчээ авсан Рокоссовскийн цэргүүд тэдний эсэргүүцлийг нуга дарж оперативын уудам зайд гарч ирлээ. Өмнө зүгээр эхэлсэн Сталинградын фронт ч бас дайсны эсэргүүцлийг даран тосон ойртож байлаа. 11-20 ны шөнө Калачийн гүүрийг манаж байсан Германы харуулууд тэдэнлүү чиглэн ирэх танкийг Оросынх гэж таних үед хэдийнээ оройтсон байлаа. Калач гацаа гүүрийг дор нь эзлэж авав. Өмнө зүгээр ирэх давшилт ч мөн хурдтайгаар дөхсөөр 11-21 нд 2 талын цэрэг Советскийн гацааны дэргэд уулзаж бүслэлтийг битүүлэв. 11-21 ний шөнө Паулюс Гитлерээс бүслэлтийг сэтлэн гарах зөвшөөрөл хүсэв. Гитлер татгалзаж 6-р армийг тун удахгүй бид аварна гэж мэдэгдсэн байна.

Оросуудын хувьд ажил жинхнээсээ ундарлаа бүслэгдсэн цэргийг маш яаралтайгаар баруунаас зүүн тийш өөрийн нутгийн гүн лүү түрж өөрсдийнхнөөс нь аль болох холдуулах зорилготой байв. Үүнийгээ ч маш хурдан хийж бүслэгдсэн цэргийг зүүн зүг нэлээдгүй хөөж чадлаа. 6-р армийг агаараас байдаг боломжоороо хангаж байгаа Германы нисэгчдийг устгах хангамжийг хүргүүлэхгүй тал дээр аль аль тал онцгой анхаарал тавьж агаарын ширүүн тулаан өрнөлөө.

Оросууд зорилгоо биетүүлж агаарын тулаанд ялж чадсанаар 6-р армийн хангамж маш хурдан эрсдэлд орж цэргүүд өлсгөлөнд автаж дагаад байлдах чадвар ялалтанд итгэх бүслэлтээс гарах морал эрс унав. Хотын байдал арай тайван болсон бол хотоос баруун зүгт бүслэлтйин зааг цасан цөл болсон нүцгэн талд үхэл амьдралын тулаанууд үргэлжилж байв. Доны орчим өрнөсөн энэ тулаан маш хүнд нөхцөлд явагдсан юм. Дайнаас залхаж айсан өөрийгөө буудсан баашилсан цэргүүдээ Германчууд арга хэмжээ Оросуудыг зогсоох үүрэгтэйгээр хаяж байв.

Өөрийгөө буудсан айсан хулчийсан улсууд жинхнээсээ торгуулын батальонд Оросуудаас хүнд байдалд орсон бөгөөд хэрвээ дайсны нэг атакийг зогсоож чадвал шархыг нь боож эм хоол өгнө. Үгүй бол тэнд нь өрөвдөх сэтгэгүйгээр нохой шиг хаядаг боллоо. Өвлийн цасан шуурга хүйтэн бүслэгдсэн цэргийн байрлалаа хадгалж өөрийнхөө иртэл тэсэх Оросуудын хувьд аль болох зүүн зүгт хол хөөх эсрэг тэсрэг сонирхол зөрчилдөн тасралтгүй байлдаан өрнөж байлаа.

Гитлер Манштейн хичнээн яарч байсан ч 6-р армийг аврах хүч тйим амар бүтсэнгүй. Манштейн 2 газраас зэрэг цохилт өгч бүслэгдсэн цэрэгтээ хүрэх тактик боловсруулсан ч цэрэг цуглуулах ажил удааширч аргагүй эрхэнд нэг цохилтын бүлгээр давшилтаа эхлэхээс аргагүй болов. Бүслэгсэн бүлэглэл Оросын нутгийн гүн лүү улам хол хөөгдөж байгаа нь яарах гол шалтгаан болов.

Манштейны цэрэг ч сайн байлдаж бүслэгдсэн цэрэгтээ бараг л хүрсэн мэт болох үед зуны байлдааанд бүтэлгүйтэж нэр хүндээ илт алдаад байсан хурандаа генерал Малиновскийд том боломж гарсан байна. Түүний цэргийг Манштейны цэргийн өөдөөс хаяснаар Германы давшилтыг зогсоож чадав. Тэгтэл энд нэг давруу гэмээр хүсэлт гарсан нь шууд Манштейны цэргийг мөшгиж хөөсөөр Азовын тэнгис хүртэл хөөж чадвал Сталинградаас урд зүгт байгаа бүслэлтийн гадна байгаа олон тооны цэргийг хангамжаас таслах бололцоотой гэж үзэл гарч ирсэн ч Германчуудыг дутуу үнэлэхээс хэт болгоомжилж энэ төлөвлөгөөг орхисон байх юм.

Энд бас Германы 3 генералын нэр хожим нэлээн түгсэн юм. Тарж цохигдож бутарсан цэргүүдийг цуглуулж Оросуудад хэрхэвч бууж өгөхгүй гэх уриатай тэдгээр нөхөд маш их төвөг удсан байна. Тэдний талаар жич дурдахыг хичээнээ. Бүслэгдсэн цэргийн баруун талыг Рокоссовкийн фронт зүүн талыг Еременкогийн Сталинградын фронт барьж байсн бөгөөд дээд командлалын хурлаар бүх цэргийг Рокосссовкийн мэдэлд өгсөн байна.

Сталинградын тулааны хамгийн хүнд хэцүү цаг мөчийг давж гарсан Еременко эндээс зайлуулагдах үедээ бүр нулмис урсгасан гэдэг. Еременко Манштейныг баруун зүгт хөөх ажилд томилогдсон. Бүслэгдсэн цэргийн байдал найдваргүй болсон нь бүгдэд илэрхий боллоо. Өлсгөлөнд автаж сүйрсэн хот руу хөөгдсөөр өөрсдийнхнөөсөө дэндүү холдож аврагдах найдвар бараг байхгүй болов. 12 сарын өдрүүдэд тэдгээр цэргүүдэд байсан ихэнх хоол хүнс дуусаж уналга эдэлгээнд байсан 4000 гаруй морьдыг арьсыг нь хүртэл идэж дуусгахад нэг их цаг орсонгүй.

Тулалдааны төгсгөл үе[засварлах | кодоор засварлах]

Оросуудын анхны тооцоогоор 80-90 мянган цэрэг бүслэгдсэн гэж тооцож байсан нь алдаатай болж энэ чинээгээр бүслэгдсэн цэргийг устгах ажиллагаа удаашралтай болж байв. Уутанд үнэндээ 250 мянга гаруй Герман Румын Италийн цэргүүд орсон байлаа. Бүслэгдэж ямар ч авралгүй хүнд байдалд орсон хэдий ч Германы арми бууж өгсөнгүй. Тэднийг устгаж дуусгасангүй сар хагас болж 1943 он гарлаа. Цагариг гэж нэрлэсэн операциар Германы армийг 2 хэсэг ярж хуваагаад дуусгах төлөвлөгөө боловсруулаад 1 сарын эхний 7 хоногт эхлэх байв. Энэ үед дайснуудад бууж өгөх санал тавьж үзэх санаачлага гарав. Ингээд улаан армийн ахмад нэрийг мартав хэхэ. Цагаан туг өргүүлэн дайсны тэргүүн шугам руу явуулав.

Дайснууд өөдөөс нь буудаж эсэргүүцэл үзүүлэв. Зарим генералууд одоо фашистуудыг устгах цаг болсон тэдэнтэй тоглох шаардлагагүй гэж үзэж байсан хэдий ч дахин нэг оролдож үзэхээр болсон байна. Энэ удаа Германчууд ахмадыг хүлээж авч нүдийг нь боож Паулюс дээр аваачсан байна. Бууж өгсөн тохиолдолд ядарч зүдэрсэн олон мянган цэргүүдэд нь хоол хүнс эм тариа гаргаж энэрэнгүй хандахаа амласан байна. Паулюс ахмадад бууж өгөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж буцаасан байна. Ийм явдал хожим Будапештын тулаанд болсон билээ.

Бүслэгдсэн дайснуудад өршөөл үзүүлж энэрэнгүй хандахаа амлаж явуулсан элч ахмад Осипенког фашистууд нуруунд нь буудаж алснаар зөвлөлтийн армийн хайр найргүй цохилтонд өртсөн байдаг. Бууж өгөхөөс татгалзсан дайснуудыг гүйцээхээр Оросын армийн дайралт эхэллээ. Бүслэгдэж юу ч гүй болсон байлдах чадвар морал навс унасан гэгдэх Германы цэргүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж 10 гаруй хоног тэссэн байдаг. Гарц байхгүйг ойлгосон Паулюс Гитлерээс бууж өгөх тушаар хүссэн байна. 1943-01-28 Гитлер хариуд нь 6-р арми эцсийн хүнээ сумаа дуустал байлдах ёстой. Бууж өгөхийг эрс хориглоно гэсэн байв. Маргааш өглөө нь Паулюсыг фельдмаршал цолоор шагнав. Германы ямар ч фельдмаршал дайсандаа бууж өгсөн түүх байдаггүй билээ. Паулюсыг амиа хорлох заавар байсан байна. Тухайн өдөр Паулюс амиа хорлоогүй бууж өгсөн юм. Паулюс бууж өгсөн байхад үлдсэн цэргүүд нь бууж өгсөнгүй эсэргүүцэл үзүүлсээр байв. Паулюсыг байцаасан Рокоссовский Воронов нар үлдсэн цэрэгтээ бууж өгөх тушаал өгөхийг шаардсан ч Паулюс би олзлогдсон хүн хойд бүлгийн командлагчид бууж өгөх шаардлага өгч чадахгүй гэж татгалзсан байдаг. Даруйхан хүчтэй артиллерийн гал нээж танк явган цэргийг давшилтанд оруулж дахин байлдаан өрнөлөө. 3 хоногийн дараагаас хойд бүлэг бууж өглөө. 22 генерал 2000 гаруй офицер нийт 91 мянган цэрэг олзлогдсон байна.

Тэдний тал нь олзлогдсоныхоо дараагийн 7 хоногт өвчин өлсгөлөнгөөр хэт дордсон бие нь дийлээгүй нас барсан байдаг. Хожим 91 мянган хүнээс 6 мянга гаруй нь нутгийн бараа харсан билээ. 2 талаас энэ тулалдааны явцад 2 сая орчим хүн байлдан үрэгдсэн тооцоо бий. Германы армийн хохирол 800 мянга давсан бөгөөд 6-р армийн эдгээр цэргүүд нь тэдний хамгийн шилмэл нэгтгэлүүдийн нэг нь байсан юм. Энэ тамаас амьд гарсан цэргүүд хожмоо Германы армийн сор болж байсан түүх бий. Тэдний орон зайг хойшид юугаар ч нөхөж чадаагүй юм.

Оросуудын ажил дуусаагүй байлаа. Хавраас өмнө дайсны 150 мянга гаруй цэргийн цогцсын тахал элдэв өвчин гарахаас өмнө цэвэрлэх ажил хүлээж байв. Германы армийг нэг магтахад бууж өгөх маш дургүй эцсээ хүртэл байлддаг талаа үүнээс ч хойш олон удаагийн тулаанд харуулсан байдаг.

Тулалдааны үед[засварлах | кодоор засварлах]

1. 1942 оны 11-р сард, Халхын голд японы Квантуны армийг бүсэлж бут ниргэсэн алдарт жанжин Георгий Константинович Жуковын удирдсан Зөвлөлтийн улаан арми Сталинградын дэргэд генерал Паулюсын удирдсан 300 мянган цэрэгтэй /энд германы 2, румын 2, италийн 1, унгарын 1 армиуд багтаж байжээ/ армиудын нэгтгэлийг бүслэн авсан байна. Тэр үед л нутгаасаа 2700 км-ийн алсад бусдын нутгийг эзлэн авахаар ирсэн байсандаа жинхэнэ ёсоор харамсаж эхэлцгээсэн ажээ. Гэвч оройтсон байв. Гитлер Дорнод фронт дээр дайтаж байсан цэргүүддээ ядаж дулаан хувцас ч явуулаагүй байна. Учир нь Европыг тэр чигээр нь эзлэн авахад бараг эсэргүүцэлтэй тулгараагүй тул энэ удаа ч гэсэн өвлөөс өмнө Сталинградыг эзлэн авна гэж бүгд итгэж байсан ажээ.

2. Немцийн армид хэдийгээр цааш дайтах ямар ч боломж байгаагүй ч Гитлер Сталины нэртэй энэ хотыг эзлэн авна гэж ам гарсан байсандаа бантаж тэднийг үхлийн аманд хаясан байсныг ахмад дайчид дурсаж байна. Асар олон хүнтэй арми нь бүслэгдэж идэх уух, эм тарианы хангамжгүй 40 мянга гаруй немцийн шархтай цэрэг дайчид үхлээ хүлээж байсэн тэр үед Европ даяар нацистын суртал ухуулагын хэрэгслүүд гитлерчүүд Сталинградыг тун удахгүй эзлэн авах гэж байна, тэгээд дайн удахгүй дуусна гэж олон нийтийн тархийг нь угааж байсан тухай энэ аймшигтай тамаас амьд гарсан германы ахмад дайчид дурсан ярьж байна.

3. Цаашид цус асгаруулахаас зайлсхийх үүднээс зөвлөлтийн арми 1943 оны 1-р сарын 8-нд немцийн армийн командлалд бууж өгөхийг санал болгосон боловч Гитлерээс эцсийн цэрэг, сумаа дуустал байлдах тушаалыг авсан байсан генерал Паулюс зөвшөөрөөгүй ажээ. Гэвч 2 сар гаруй өлсөж хөлдөж туйлдсан немцийн дайчдын зарим нь хүний мах идэж /каннибализм/ байхад харин Паулюсын штабын офицерүүд коньяк ууж, навчин тамхи татаж шарсан мах идэж байсан тухай хожим амьд гарсан бага тушаалын офицерүүд нь дурсаж байна.

4. Гэвч үүнийг үл хэрэгсэн германы олон офицерүүд, цэргүүд бууж өгсний хүчинд эндээс амь гарсан байна. 1943 оны 1-р сарын 10-нд бүслэлтийн тогоон дотор байсан фашистын армийг утгах ажиллагаа эхэлсэн ба 2-р сарын 3-нд 100 мянга гаруйхан цэрэг Зөвлөлтийн армид бууж өгч амь гарсан байна. Удирдаж байсан цэргээсээ 200 мянган хүнийг өлсгөлөнд нэрвүүлж өвлийн хувцасгүй хөлдөөж гарцаагүй үхэл үрүү түлхснийхээ төлөө Гитлерээс фельдмаршал цолоор шагнуулсан Паулюс ч тэдний дунд бууж өгсөн ажээ.

Хохирол[засварлах | кодоор засварлах]

Энэ тулалдааны явцад герман 32 дивизи, 3 бригадаа алджээ. Германы 1,5 сая цэрэг, офицер алагдаж, шархдаж, олзлогдсон байна. Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, . Дэлхий II дайнд амь үрэгдсэн 4 герман цэргийн 1 нь Сталинградад амь үрэгдсэн тооцоо ч байдаг.


Зарим баримтууд[засварлах | кодоор засварлах]

Сталинградад байлдаж байгаад алуулсан Хоффман гэдэг Герман цэргийн өдрийн тэмдэглэлээс.

  • -Өнөөдөр бид усанд орсны дараа бүлгийн командлагч бидэнд явуулах үйл ажиллагаа амжилттай болж дуусвал бид удахгүй Волгад хүрж Сталинградыг эзлээд дайн дуусна гэсэн. Зул сарын баяраар гэртээ байж магадгүй л юм.
  • -7сарын 29 Командлагч бидэнд Оросын арми бараг л сүйрж байгаа болон биднийг удаан барьж чадахгүй болсон тухай ярив. Волгад хүрж Сталинградыг эзлэх нь бидэнд хэцүү зүйл биш аж. Фюрер А.Гитлер Оросын эмзэг хэсгийг мэдэж байгаа. Ялалт тийм ч хол ч биш байна.
  • -8 сарын 10 Фюрэрийн захиасыг уншив. Тэр бидэнд ялахын даалгасан. Бид бүгд оросууд биднийг зогсоож чадахгүйд итгэж байна.
  • -9 сарын 4 Бид Сталинградыг урд болон хойд талаас нь бүслэв. Бүхэл шөнөжин бид жагссан бөгөөд Воропоновод хүоэв. Бид хотын барааг харав. Энэ нь дайн удахгүй дуусах нь гэдэг баярт бодлыг төрүүлж чадав.
  • -9 сарын 8 Хоёр өдрийн турш зогсолтгүй байлдав. Оросууд өөрийн ухаангүй галзуу юм шиг байлдаж байна. Манай арми маш олон залуусаа алдлаа.

- 10 сарын 10 Оросууд бидэнтэй хэтэрхий байгаа тул бид тэднийг бөмбөгдөж чадахгүй байна. Манай арми шийдвэрлэх тулаанд бэлдэж байна. Фюрер бидэнд Сталинградыг бүхэлд нь аль боло хурдан эзлэхийг даалгасан.

  • 10 сарын 22 Бид үйлдвэрийг эзлэх гээд бүтэлгүйтэв. Бид ахиад л маш олон залуусаа алдав. Хөдлөх бүрд хөлөн доор цогцос тээглэж байв.
  • 11сарын 10 Элзагаас захидал ирэв. Бүгд л биднийг Зул сарын өдөр гэртээ байна гэж бодож байгаа. Германд байгаа л бүх л хүмүүс биднийг Сталинградыг аль хэдийн эзэлсэн гэж бодож байгаа. Тэд манай армийг Сталинград ямар болгосныг харсан бол...
  • 11 сарын 21 оросууд бүх л фронтыг эзлэв. Ширүүн тулаан өрнөж байна даа. Волгад хүрчвэл гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байна. Эндээс шал өөр ертөнц байх байх даа.
  • 11 сарын 29 бид бүслэгдэв. Фюрэр өнөө өглөө “ Бүслэлтийг хурдан сэтлэхэд шаардлагатай бүхнийг би хийнэ гэдэгт цэргүүд минь итгэ ” гэснийг бидэнд сонсгов.
  • 12 сарын 3 Бид бүгд өлсгөлөнд автав. Бидэнд Фюрер нэмэлт хүч, хоол хүнс явуулахыг хүлээсээр
  • 12 сарын 26 Бүх морьдоо идэв. Би одоо муур ч иэдэхэд бэлэн байна. Муурны мах тийм ч муухай биш гэсэн. Цэргүүд яг л галзуу хүн шиг галзуу хүмүүс амандаа хийчих юм хайж байна. Тэдэнд алхах, нуугдах, гүйх ямар ч тэнхээ алга[1].


Дайны арга хэмжээнүүд[засварлах | кодоор засварлах]

Дайн эхний үеийн хүнд байдлаас 1941 оны сүүлээр явууулсан Москвагийн дэргэдэх сөрөг давшилтын үр дүнд фронтын шугам тогтворжсон байна. Гэвч 1942 оны зуны германы давшилтаар дахин удаа дараа ялагдсан нь зөвлөлтийн цэргүүдийг тулалдалгүй зугатдаг болгожээ. Үүний эсрэг Сталинградын тулалдааны өмнө 227 дугаар тушаал гэсэн алдартай тушаалыг Сталин гаргасан байна. Энэ тушаалын орчууулга нь:

ЗХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ АРДЫН КОМИССАРЫН ТУШААЛ Улаан Армид сахилга, дэг журам бэхжүүлэх хийгээд байлдааны байрлалыг дур мэдэн орхих явдлыг хориглох тухай

1942 оны 7 дугаар сарын 28. № 227 Москва хот

Дайсан асар их хохирол хүлээж байгаагаа үл харгалзан фронтод улам бүр шинэ шинэ хүч хаяж, Зөвлөлт Холбоот Улсын гүн рүү урагш нэвтэрч, шинэ нутгийг эзлэн авч, манай хот тосгодыг үгүйрүүлэн хоосруулж, хүчирхийлж, дээрэмдэж, зөвлөлтийн хүмүүсийг алж байна. Байлдаан Воронеж, Доны бүс нутаг, Умарт Кавказын хаалган дээр болж байна. Немцийн булаан эзлэгчид Сталинград, Волга руу зүтгэж, улмаар Кубань, Умард Кавказыг нефть, талх тарианы баялагтай нь хамт ямар ч үнээр хамаагүй булаан эзлэхийг хүсч байна. Дайсан аль хэдийн Ворошиловград, Старобельск, Россошь, Купянск, Валуйки, Новочеркасск, Ростов на Дон болон Воронежийн хагасыг эзлээд байна. Гэтэл Өмнөд фронтын цэргийн зарим хэсэг сандран мэгдэгчдийг дагалдан Ростов, Новочеркасскыг Москвагийн тушаалгүйгээр онцгой эсэргүүцэл үзүүлэлгүй орхиж дайчин тугаа шившигт хутгав. Улаан Армийг хайрлаж, хүндэтгэдэг манай орны хүн ам түүнд сэтгэл алдарч, Улаан Армид итгэх итгэлээ алдаж байна, тэдний олонхи нь Улаан Арми манай ард түмнийг немцийн дарангуйлагчдын дөнгөнд өгч байна гэж хараан зүхэж, өөрсдөө дорно зүг рүү дүрвэж байна. Фронтод буй зарим ухаан муутай хүмүүс бид уудам их газар нутагтай, хүн ам олонтой учраас бидэнд талх тариа ямагт хангалттай учраас дорно зүг цааш ухарч болно гэсэн яриагаар өөрийгөө тайтгаруулж байна. Үүгээрээ тэд фронт дахь шившигт үйлдлээ цагаатгахыг хүсч байна. Гэхдээ ийм яриа нэвт шувт худал хуурмаг бөгөөд зөвхөн манай дайснуудад л ашигтай юм. Одоо дарга бүр, улаан армийн цэрэг бүр, улс төрийн ажилтан бүр манай хэрэгсэл хязгааргүй биш гэдгийг олйгох хэрэгтэй. Зөвлөлт Холбоот Улсын газар нутаг бол элсэн цөл биш, энэ бол хүмүүс, ажилчин, сэхээтэн хүмүүс, манай эцэг , эх, эхнэр, ах дүү, хүүхдүүд юм. Дайсан эзлэн авсан болон эзлэн авахыг санаархаж буй ЗСБНХУ-ын газар нутаг бол арми болон ар талд зориулсан талх тариа, хүнсний бусад бүтээгдэхүүн юм, энэ бол аж үйлдвэрийн металл, шатахуун юм, мөн манай армийг зэвсэглэл, галт хэрэгсэл, төмөр замаар хангагч фабрик заводууд юм. Украин, Белорусс, Балти орчим, Донбасс болон бусад салбарыг алдсанаар бид хамаагүй бага газар нутагтай болов, энэ нь хамаагүй цөөн хүн ам, хамаагүй бага талх, металл, завод, фабриктай боллоо гэсэн хэрэг юм. Бид 70 гаруй сая хүн ам, жилийн 800 пүү илүү үр тариа, жилийн 10 сая тонн металлаа алдаад байна. Одоо бидэнд немцүүдийг хүн хүчний нөөцөөрөө ч, талх тарианыхаа нөөцөөрөө ч даван гарах юу ч байхгүй. Одоо цааш ухрана гэдэг бол өөрөө өөрийгөө хөнөөнө, үүний хамт Эх орноо хөнөөнө гэсэн хэрэг юм. Одоо бол бидний орхисон сөөм газар болгон дайсныг бүх талаар бэхжүүлж, манай хамгаалалт, манай Эх орныг бүх талаар сулруулах болно. Ийм учраас бид уудам их газар нутагтай, манай орон агуу том, баян, хүн ам олон, талх тариа ямагт элбэг дэлбэг байна, иймээс бид эцэс төгсгөлгүй ухарч болно яриаг язгуураар нь тас цохих хэрэгтэй. Ийм яриа цуурхал хуурамч бөгөөд хортой, эдгээр нь биднийг сулруулж, манай дайсныг хүчтэй болгоно, учир нь бид ухрахаа зогсоохгүй бол талх тариагүй, шатахуун түлшгүй, металлгүй, түүхий эдгүй, фабрик, заводгүй, төсөр замгүй үлдэнэ. Эндээс ухрахыг зогсоох ёстой гэсэн дүгнэлт гарна. Алхам ч ухарч болохгүй ! Одоо энэ бол манай гол уриа болох ёстой. Одоо байрлал бүрийг, Зөвлөлтийн метр газар бүрийг эцсийн дусал цусаа дуустал шаргуу хамгаалж, Зөвлөлтийн сөөм газар бүрийн төлөө сүүлчийн боломжоо дуустал зууралдан тулалдах ёстой. Манай Эх орон хүнд өдрүүдийг туулж байна. Бид ямар ч үнээр хамаагүй дайсныг эхлээд зогсоох ёстой, дараа нь таягдан хаяж, бут ниргэх ёстой. Немцүүд сандран мэгдэгсдийн бодож байгаа шиг тийм хүчтэй биш юм. Тэд сүүлчийн хүчээ дайчилж байна. Одоо, ойрын хэдэн сарын дотор тэдний цохилтыг тэсэн гарч чадвал энэ нь бид ялалтаа хангалаа гэсэн хэрэг юм. Бид цохилтыг тэсэн гарч, дараа нь дайсныг баруун зүгт таягдан хөөж чадах уу ? Чадалгүй яахав, одоо бол манай фабрик, заводууд ар талд маш сайн ажиллаж байна, манай фронт улам улам олон онгоц, танк, их буу, миномёт хүлээн авсаар байна. Тэгээд бидэнд юу дутагдаад байгаа юм ? Рот, батальон, хороо, дивиз, танкын хэсэг, нисэх эскадрилүүдэд дэг журам, сахилга бат дутагдаад байна. Одоо чухам үүнд манай гол дутагдал оршиж байна. Хэрэв бид нөхцөл байдлыг аварч, Эх орныхоо төлөө үхэн хатан зогсоё гэж бодож байвал бид манай Армид хатуу чанд дэг журам, төмөр мэт сахилга бат тогтоох ёстой. Цэргийн дарга, комиссар, улс төрийн ажилтан, анги, нэгтгэлүүд байлдааны байрлалыг дур зоргоор орхих явдлыг цаашид тэвчиж болохгүй. Цэргийн дарга, комиссар, улс төрийн ажилтан нарын зүгээс хэдхэн сандран мэгдэгсэд тулалдааны талбарын байдлыг тодорхойлж, бусад дайчдыг ухрахад уруу татаж, дайсанд фронт нээж өгдөг явдлыг цаашид тэвчиж болохгүй. Сандран мэгдэгсэд хийгээд аймхай хулчгаруудыг газар дээр нь шууд устгах хэрэгтэй. Одооноос эхлээд цэргийн дарга, улаан армийн байлдагч, улс төрийн ажилтан бүрийн төмөр хууль бол дээд командлалын тушаалгүйгээр алхам ч ухарч болохгүй гэсэн тушаал байх байх ёстой. Байлдааны байрлалаас дээд газрын тушаалгүйгээр ухарсан рот, батальон, хороо, дивиз, харгалзах комиссар, улс төрийн ажилтнууд бол Эх орноосоо урвагчид мөн. Ийм цэргийн дарга, улс төрийн ажилтнуудыг Эх орноосоо урвагч лугаа адил үзвэл зохино. Манай Эх орны дуудлага ийм байна. Энэ тушаалыг биелүүлэх нь манай газар нутгийг үхэн хатан хамгаална гэсэн хэрэг, заналт дайсныг бутниргэж, ялна гэсэн хэрэг. Улаан Армийн шахалтын дор өвөл ухарсныхаа дараа немцийн цэргүүдэд сахилга бат ганхаж эхэлсэн үед немцүүд сахилга батаа сэргээхийн тулд муугүй үр дүнд хүргэсэн зарим хатуу ширүүн арга хэмжээ авсан юм. Тэд аймхай хулчгар буюу тогтворгүй байдлаараа сахилга бат зөрчсөн гэж буруудсан цэргүүдээрээ 100 илүү торгуулийн рот бүрдүүлж, тэднийг фронтын аюултай хэсэгт тавиад нүгэл хилэнцээ цусаараа угаахыг тушаасан юм. Тэд цааш нь аймхай хулчгар буюу тогтворгүй байдлаараа сахилга бат зөрчсөн гэж буруудсан дарга нараараа хэдэн арван торгуулийн батальон бүрдүүлж, тэдний одон медалийг хураан аваад фронтын бүр ч аюултай хэсэгт тавиад, нүгэл хилэнцээ цусаараа угаахыг тушаасан юм. Эцэст нь тэд тусгай хаших отряд байгуулж, түүнийг тогтворгүй дивизүүдийн ар талд байрлуулж, сандран мэгдэгсдийг бууж өгөх оролдлого хийсэн тохиолдолд газар дээр нь буудахыг тушаажээ. Энэ арга хэмжээ хүч оруулсан бөгөөд одоо немцийн цэрэг өвөл байлдаж байснаасаа илүү тулалдаж байна. Немцийн цэргүүд эх орноо хамгаалах эрхэм зорилго байхгүй, бусдын эх орныг эзлэх гэсэн дээрмийн ганцхан зорилготой ч гэсэн сайн сахилга баттай болж таарч байна, харин дарлагдан доромжлогдсон эх орноо хамгаалах эрхэм зорилготой манай цэргүүдэд ийм сахилга бат алга, харсаар байтал ялагдлыг тэвчин тэсвэрлэж байна. Өнгөрсөн үед манай өвөг дээдэс дайснуудаасаа суралцаж, дараа нь тэднийг ялдаг байсан шиг одоо бид дайснуудаасаа үүнийг сурч авах ёстой юу ? Би сурч авах ёстой гэж бодож байна. Улаан Армийн Дээд Ерөнхий Командлагч Тушааж байна: 1. Фронтын цэргийн цэргийн зөвлөл, юуны өмнө бүх фронт командлагч нарт: а) Дайчдын дунд байгаа ухрах сэтгэл зүйг үг дуугүй устгаж, ухрах нь бидэнд хор хохирол үзүүлэхгүй, бид дорно зүг рүү цаашид ухарч болох мэт, ёстой гэсэн суртал нэвтрүүлгийг төмөр гараар таслан зогсоох; б) Фронт командлагчийн тушаалгүйгээр эзэлж буй байрлалаа дур зоргоороо орхисон армийн командлагч нарыг албан тушаалаас нь хусч, цэргийн шүүхэд шилжүүлэхээр Дээд Ерөнхий Командлалын Газарт илгээх; в) Фронтын хүрээнд нэгээс гурван (байдлыг харгалзан) торгуулийн батальон байгуулж, тийш нь айн хулчийсан буюу тогтворгүй байдлын улмаас сахилга бат зөрчин буруутгагдсан дунд, ахлах дарга нарыг илгээж, фронтын хамгийн хүнд хэсэгт тавьж, тэдэнд Эх орныхоо өмнө үйлдсэн нүглээ цусаараа цайруулах боломж олгох; 2. Армийн цэргийн зөвлөл, юуны өмнө арми командлагч нарт: а) Армийн командлалын тушаалгүйгээр эзэлж буй байрлалаа дур зоргоороо орхисон корпус, дивизийн дарга, комиссар нарыг албан тушаалаас нь шууд хусаж, цэргийн шүүхэд шилжүүлэхээр фронтын цэргийн зөвлөл рүү илгээх; б) Армийн хүрээнд сайтар зэвсэглэсэн 3-5 хаших отряд (тус бүр нь 200 хүнтэй) байгуулж, тэдгээрийг тогтворгүй дивизүүдийн шууд ар талд байрлуулж, үймэн сандарсан, дивизийн хэсэг эмх замбараагүй ухарсан тохиолдолд сандран мэгдэгсэд хийгээд аймхай хулчгаруудыг газар дээр нь буудаж, ингэснээрээ дивизийн шударга дайчдад Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах; в) Армийн хүрээнд таваас арван (байдлыг харгалзан) торгуулийн рот байгуулан (тус бүр нь 150-200 хүнтэй), тийш нь айн хулчийсан буюу тогтворгүй байдлын улмаас сахилга бат зөрчин буруутгагдсан жагсаалын цэрэг, бага дарга нарыг илгээж, армийн хүнд хэсэгт тавьж, тэдэнд Эх орныоо өмнө үйлдсэн нүглээ цусаараа цайруулах боломж олгох; 3. Корпус, дивизийн дарга нарт: а) Корпус буюу дивизийн даргын тушаалгүйгээр дур зоргоороо ухарсан батальон, хорооны дарга, комиссар нарыг албан тушаалаас нь хусаж, тэдний одон медалийг хураан авч, цэргийн шүүхэд шилжүүлэхээр фронтын цэргийн зөвлөлд илгээх; б) Армийн хаших отрядуудын дэг журам, сахилга бат бэхжүүлэх ажилд анги хэсгүүд бүх талын тэмжлэг үзүүлэх. Энэ тушаалыг бүх рот, эскадрон, батарей, эскадриль, командын байр, штабуудад уншиж сонго. Батлан Хамгаалах Ардын Комиссар И.СТАЛИН


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. В.И. Чуйков. Замын эхэн. Дурьтгал. 1969 он.