Субадай засагт хан

Субадай засагт хан (?-1650) нь Гэрсэнз жалайр хунтайжын гуч хөвгүүн Лайхур ханы ахмад хөвгүүн юм. Эцгийнхээ дараа 1596 онд Ар Халхын ноёдын их чуулганаар Богд Засагт хан цолоор өргөмжлөгдөж, Халх 7 хошууны жинхэнэ эзэн болжээ. Халхын баруун гар дахь харъяаны 4 хошууг Засагт хан аймаг гэж нэрлэсэн. Тэр бол Манжийн эсрэг тууштай тэмцэгч байсан бөгөөд 1638 онд Хөх хотыг довтолж, 1640 оны Монгол-Ойрдын Их цаазыг батлахад оролцож байсан. Чин улстай хэд хэдэн удаа байлдаж, 1647, 1650 онд Хөх хотод довтолж байв. 1650 онд нас барсан. Түүнийг дунд хүү Норов нь Бишрэлт хан цолтойгоор залгамжилсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эх: Урианханы Буйдурунгийн охин Булган хатан[1]

Хөвгүүд:

  1. Соном ахай цөөхүр
  2. Жав эрдэнэ
  3. Норов бишрэлт хан
  4. Гомбожаг бинт ахай
  5. Гомбодаш дархан хунтайж
  6. Дасар сэцэн ахай
  7. Нишар ёст ахай
Өмнөх
Лайхур хан
Засагт хан
1596-1650
Дараах
Норов Бишрэлт хан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Их шар тууж. УБ., 2006. т.102