Тайванийн хоолой

Тайваний хоолой газрын зурагт

Тайванийн хоолой (Хятад: 臺灣海峽), хуучнаар Формозын хоолой гэдэг байсан—БНХАУ-ын их газрын зүүн эрэг Тайвань арал хоёрыг тусгаарладаг завсрын хоолой юм.

Тус хоолой нь 130-180 километр өргөн, 400 км урт юм. Умард талаараа Дорнод Хятадын тэнгис, дорнод талаараа Тайвань орны Тайвань муж, зүүн өмнөд талаараа Пөнхү арлууд, өмнөд талаараа Өмнөд Хятадын тэнгис, өрнөд талаараа Хятад улсын Фужянь муж хүрнэ.

Хоолойд Жиньмэнь, Мазү, Шямэнь, Пинтань арал байж, захаар нь Гаошюн, Фужоу, Шямэнь зэрэг боомт хот байна.

1954-1955, 1958 онд хоёр удаа Тайванийн хоолойд БНХАУ (Хятад), БНХУ (Тайвань) хоёр зэвсэгт мөргөлдөөн болж байсан.

Зураг[засварлах | кодоор засварлах]

 Commons: Taiwan Strait – Викимедиа зураг, бичлэг, дууны сан