Тэрэг (шатар)

Шатрын дүрсүүд
Ноён
Бэрс
Тэрэг
Тэмээ
Морь
Хүү

Тэрэг (Англи: Rook, ♖♜) нь шатрын дүрсүүдийн нэг юм.

Анхны байрлал[засварлах | кодоор засварлах]

Тэрэгний анхны байрлал

Тоглоомын эхэнд цагаан тэргүүд a1, h1, хар тэргүүд a8, h8 нүдэнд байрлана.

  • Тэргийг R гэж тэмдэглэнэ.


Нүүдэл[засварлах | кодоор засварлах]

Тэрэгний нүүдэл
Үндсэн зарчим
Босоо, хөндлөн чиглэлд дурын нүдэнд бууж чадна.


Зураг 1 : Тэрэгний хөлд айлын дүрс байвал уг дүрсийг идэж чадна.
Идсэний дараа тухайн дүрс байсан нүдэнд бууна.
Зураг 2 : Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
Зураг 3 : Бусад дүрсийг давж нүүж чадахгүй.
Тэрэгний нүүдэл 1
Айлын дүрсийг идэж чадна.
Тэрэгний нүүдэл 2
Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
Тэрэгний нүүдэл 3
Бусад дүрсийг давж нүүж чадахгүй.


Үнэлгээ[засварлах | кодоор засварлах]

  Ноён Бэрс Тэрэг Тэмээ Морь Хүү
Дүрсүүдийн үнэлгээ 9 5 3 3 1
  • Энэ үнэлгээ нь абсолют биш бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгддөг.

Онцлогууд[засварлах | кодоор засварлах]

  • Тэрэг нь өргийн эхэнд нэг их чухалд тооцогддоггүй, харин өрөг өрнөхийн хэрээр хэрэгтэй болж, өргийн төгсгөлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийдөө ноёноос гадна хүүнүүд, мөн тэрэг үлдэж хоцрох нь элбэг байдаг.
  • Айлын хүүг бэрс гаргахаас сэргийлэх эцсийн арга нь ихэнхдээ тэргээрээ идэх явдал байдаг.
  • Хос тэргээр эсрэг талын ноёнг мадлаж чадна.