Түнхэл

Түнхэл Тосгон
Суурин
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
СумМандал сум
Хүн ам
 (2022)
  Нийт 3,074
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түнхэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км зайд (УБ-аас төмөр замаар 45 км) орших тосгон юм. Түнхэлд Монголын төмөр замын өртөө байдаг. Түнхэл тосгон 4 талдаа уулаар хүрээлэгдсэн, Хараа гол дагуу суурьшсан байдаг. Түнхэл тосгон нь ой мод жимс ногоогоор маш баялаг байгалийн үзэсгэлэнт Хангай нутагт байрладаг. Түнхэлийн оршин суугчид нь эелдэг, найрсаг бас туйлийн ажилсаг маш сайхан дүнзэн байшинд голдуу амьдардаг. Хашаандаа төрөл бүрийн ногоо ургуулж цэцэг тарих нь элбэг. Зун цагт голын усны эргээр амран суух хүүхэд хөгшчүүд элбэг харагддаг. Голдуу цөөн тооны саалийн үнээтэй байдаг. Мал аж ахуй нэг их хөгжөөгүй суурин амьдралтай. Сүүлийн үед хот болоод бусад аймгийн аялагч, амрагч нар маш ихээр ирдэг болсон. Энэ нь байгаль ус, мод, ууландаа хайр гамтай нутгийн ард түмэнд сөргөөр нөлөөлж байгаа харагддаг. Нутгийн ард байгалаасаа хамаагүй мод, жимс түүдэггүй заншилтай. Мөн голынхоо усанд бохир хувцас шууд угаадаггүй заншилтай байсан. Түнхэлээс баруун тийш 15 км зайд Гацууртын алтны уурхай бий. Алтны уурхайн дараа орон нутгийн байгалийг сэргээн засварлах барьцаа төлбөрийг орон нутгийн засаг захиргаа аваагүйгээс одоогийн байдлаар байгалийн баялаг бүтэц маш ихээр гэмтсэн байдаг.

Байгаль газарзүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг.  Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн 120 гаруй гол горхи, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул болон байгалийн сонин тогтоцтой газар нутаг ихтэй, 160 гаруй эртний булш хирэгсүүртэй бөгөөд цаашид эдгээр газруудыг түшиглэн археологийн хайгуул судалгааг явуулж баталгаажуулан дэлхийд алдаршуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Түнхэл тосгон нь  3104 хүн амтай, 874 өрхтэй. 17000 орчим малтай. 120 малчин өрх, 300 гаруй мал бүхий иргэдтэй. Тосгонд төсвийн 5 байгууллагад нийт 100 орчим төрийн албан хаагчтай ажиллаж байна. Модны чиглэлийн 9 ААН, 10 нөхөрлөлд нийт 150-200 орчим иргэд улирлын чанартай ажиллаж байна.  Байгалийн дагалтад баялаг ашиглаж байгаа 100 орчим иргэд самар, хувиараа алт олборлохоор ажиллаж байна. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 иргэн, 8 нэрийн хүнсний дэлгүүр, мухлаг нийлээд 40 дэлгүүр орчим ажиллаж байна. Согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 16 цэг байна. Нийт 1400 орчим хөдөлмөр эрхлэх насны иргэд байгаагаас 250 /төсөв, ТЗ, ХХЭ, банк/ орчим нь байнгын ажлын байртай, 250 орчим нь улиралын чанартай ажилтай. 240 малчин иргэн, 650 орчим нь огт ажил эрхэлдэггүй, ажилгүй иргэд байна.

Бүрэн дунд боловсоролын сургуультай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анх Түнхэл тосгонд олон зуун жилээр шашны зан үйлийг баримталсан хийд байрлаж байсан бөгөөд уул усаа маш их тахидаг байсан. Иймд лус савдаг хилэгнүүлэхээс болгоомжилж байгальтай харилцах нь туйлын чухал байдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.