Улиастай

Улиастай
ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ
Улиастай сум
ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢᠰᠣᠮᠣ
Улиастай is located in Mongolia
Улиастай
Улиастай
Солбицол: 47°44′34″N 96°50′36″E / 47.74278°N 96.84333°E / 47.74278; 96.84333
Улс Монгол
Аймаг Завхан
Байгуулагдсан1733
Газар нутаг
  Нийт32.04 км2 (12.37 миль2)
Өндөр
1,753 м (5,751 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 16,507
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
81090
Бүсийн дугаар+976 (0)146
Уур амьсгалBSk

Улиастай хот нь Завхан аймгийн төв юм. Анх 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжины газрыг байгуулснаар хотын түүх бичигдэж эхэлсэн. Улиастай хотыг 1912 оны 1 сарын 21 өдөр Манжийн дарлалаас Богд хаант Монгол улсын цэргүүд чөлөөлсөн. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 1,115 км зайд оршино. Монгол улсын 2000 оны хүн амын тооллогоор нийт оршин суугч нь 24,276 байсан ба улсдаа хүн амаар 10-д бичигдэж байв. 2006 оны тооцоогоор 16,300 болсон [1] ба энэ нь 17-р байрт орно. Завхан аймгийн Улиастай сум нь засаг захиргааны хувьд Өлзийт, Товцог, Жинст, Богдын гол, Чигэстэй багуудад хуваагддаг.

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Хотын төвийн автобусны буудал

Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай. 2002 оноос 1 шороон зурвастай байсан бол 2019 оноос хатуу хучилттай зурвастай болж Доной нисэх буудал ("Шинэ Улиастай нисэх буудал" ч гэдэг) нь Улиастай хотоос баруун зүгт 25 км зайд орших бөгөөд Улаанбаатартай байнгын нислэг явуулдаг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Улиастай нь 1733 онд цэргийн хуаран хот болж үүссэн. Улиастайд Манжийн цэргийн хэрмийн туурь байдаг бөгөөд Монгол улсын хамгийн урт түүхтэй хот юм. Мөн тус аймагт Даян хайрхан хэмээх тайхар хадтай уул байдаг ба тайхар хад нь ойролцоогоор 20 метр өндөр. Мөн энэхүү суманд Монгол улсдаа алдартай Отгонтэнгэр уул буюу Очирваань хайрхан уул байдаг.

Аймгийн төвийг тойроод нар мандах зүгээс эхлэн цагийн зүүний дагуу Жинст хайрхан, Товцог хайрхан, Бичигт толгой, Ганцын даваа, Өндөр толгой, Баян-Улаан хайрхан, Жавхлант толгой, Хатавч гэх мэтийн уулнууд байхаас гадна аймгийн төвийн зүүн хойд талд 60-аад километрийн зайтай орших Загастайн даваанаас эх аван урсдаг Чигэстэйн гол, зүүн урдаас Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрээс эх аван урсах Богдын гол Улиастай хотыг дайран өнгөрнө. Энэ хоёр гол баруун зүг урссаар Алдархаан сумын төвийн урд ширээгийн гол зутгаж, цааш урсаж өгөөмөрийн тал нутагт Завхан голтой нийлдэг.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Улиастай хот нь уур амьсгалын хувьд хангайн бүс нутгийн сэрүүн бүсэд орох учир ихээхэн хүйтэн байдаг. Жилийн дундаж хэм нь -1° С байх бол хур тунадасны дундаж нь 267 мм байна. Сүүлийн таван жилийн дундаж хур тунадас буусан хэмжээг хүснэгтээс харахад 1-р сард хамгийн бага буюу 3,4 мм байгаа жилийн бага бага хур тунадас буудаг сар юм.

Улиастай
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
3.4
 
-17
-28
 
 
5.8
 
-11
-26
 
 
4.3
 
-1
-16
 
 
7.9
 
10
-4
 
 
17
 
16
1
 
 
43
 
22
8
 
 
162
 
24
11
 
 
42
 
22
8
 
 
14
 
16
1
 
 
4.5
 
8
-6
 
 
7.1
 
-5
-17
 
 
3.6
 
-14
-25
Температур °CТунадас мм
Эх сурвалж: climate-data.org; weatheronline.de: 2010-01 сараас 2015-12 сар хүртэлх цаг уурын мэдээний дундаж утга
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улиастай
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −16.7 −11.4 −0.8 9.6 15.6 21.9 24.3 22.1 15.8 7.8 −4.5 −14.2 Ø 5.9
Мин. Температур (°C) −28.4 −25.8 −16.3 −3.9 1.2 7.5 10.6 7.7 0.9 −6.2 −16.7 −24.8 Ø −7.8
Температур (°C) −22.5 −18.6 −8.5 2.9 8.4 14.7 17.4 14.9 8.4 0.8 −10.6 −19.5 Ø −0.9
Тунадас (мм) 3.4 5.8 4.3 7.9 16.8 42.6 161.5 42.4 14.4 4.5 7.1 3.6 Σ 314.3
Нартай цаг (h/d) 5.4 6.6 8.0 8.7 9.8 9.2 8.8 8.2 8.3 6.9 4.9 4.6 Ø 7.5
Бороотой өдөр (d) 4.4 5.7 3.4 4.3 7.0 9.8 12.3 10.3 5.2 4.1 7.5 6.3 Σ 80.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−16.7
−28.4
−11.4
−25.8
−0.8
−16.3
9.6
−3.9
15.6
1.2
21.9
7.5
24.3
10.6
22.1
7.7
15.8
0.9
7.8
−6.2
−4.5
−16.7
−14.2
−24.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
3.4
5.8
4.3
7.9
16.8
42.6
161.5
42.4
14.4
4.5
7.1
3.6
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: climate-data.org; weatheronline.de: 2010-01 сараас 2015-12 сар хүртэлх цаг уурын мэдээний дундаж утга

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006Archive copy (Memento 25. Аравдугаар сар 2007 цахим архивт)