Улиастайн жанжны газар

Улиастайн жанжны газар нь 1733 онд Зүүнгарын Галданцэрэн хааны цэргийн хүчнээс сэргийлэн Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин хэмээх газрыг байгуулан ийнхүү нэрлэжээ. Энэ нэрийг товчлон Улиастайн жанжин гэж бас нэрэлдэг байв. Энэ нь өнөөгийн Улиастай хотыг үүсэхэд том нөлөө үзүүлсэн.

Зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

„…Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийг Улиастайн Манж жанжны газар шууд харъяалан захирч байсан аж. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж, Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин гэсэн тамга олгожээ. Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайд суудаг байсныг хуувийн (зөвлөх) сайдууд хэмээжээ. Улиастайн Манж жанжны газар нь бас Хөвсгөл нуурын Урианхай, Тагнын Урианхайн хошууд, тэдний газар нутаг дээрхи өртөө, харуулуудыг харъяалан захирдаг байлаа…“

Монгол улсын түүх[1]

Манж нар 1750 онд Халхын 5000 цэргийг Улиастай, Ойгон, Тамир зэрэг газарт суулгаж байсан. Эдгээр нь Халхын дөрвөн аймгийн хошуудаас цуглуулсан цэргүүд байсан.

Орон тоо[засварлах | кодоор засварлах]

Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайдтай. Дотоод журган, цэргийн журган, сангийн журган, монгол журган гэсэн дөрвөн хэлтсээс бүрэлднэ.[2] Хэлтэс бүрд нэжгээд дарга, жангуан, жяньбаньши түшмэдтэй. Мөн цэргийн тушаалтан болох шоубэй 1, мянгатын дарга 1, бажун 3, бага түшмэл 1 гэсэн орон тоотой байсан. Тагнын Урианхайн нийтийн дарга-5 түшмэл (хошуу бүрд 1 түшмэл), зүолин, бага тушаалын түшмэл нийт 25 хүн (тус бүр 5 хүн).

  • Дотоод хэргийн журган: захирагч 1, бичээч 4 хүн
  • Сангийн журган: захирагч 1, бичээч 4.
  • Цэргийн журган: Сангийн жургантай адил байна.
  • Монгол журган (理藩院衙門): захирагч 1, бичээч 4, жанжны туслах бага түшмэл 5 хүн.

Улиастайн жанжид[засварлах | кодоор засварлах]

Найралт төв, Тэнгэр тэтгэгч хаадын үе[засварлах | кодоор засварлах]

Нэр Овог Харъяат газар Томилогдсон хугацаа Огцорсон хугацаа Тайлбар
эфү Цэрэн Боржигин Монголын Халхын Сайн ноён аймгийн хүн 1733 1750
Лувсан Боржигин Өмнөд Монголын Аохан хошуу 1750 1750
Цэнгүүнжав Боржигин Ар Монголын Сайн ноён аймаг 1750 1754 Цэрэнгийн хүү
Цэрэн (策楞) Ниохуру Манжийн хөвөөт шар хошуу 1754 очоогүй эргүүлэн татсан
Ренчиндорж Боржигин Түшээт хан 1754 1754 түр зуур
Банди Боржигин Монгол хөвөөт шар хошуу 1754 очоогүй эгүүлэн татсан
Амарсанаа Хойд аймаг Зүүнгарын Хойд аймаг 1754 1754
эфү Сэвдэнбалжир Боржигин Өмнөд Монголын Хорчин 1754 1754
Амарсанаа Хойд аймаг Зүүнгарын Хойд аймаг 1754 1754
Далданга Ниохуру Манжийн хөвөөт шар хошуу 1755 1755 Зүүнгарт томилогдсон
Хадха Гувалгиа Манжийн хөвөөт шар хошуу 1755 1757
Цэнгүүнжав(2 дахь удаа) Боржигин Ар Монголын Сайн ноён аймаг 1757 оны 8 сар 1771
Жалафунга Хэсэри Манжийн шулуун шар хошуу 1763 1763 Ховдын амбангаар сууж байхдаа。 Цэнгүүнжавыг Бээжин орох үед түр суусан.
Цэвдэнжав Боржигин Ар Монгол Сайн ноён аймаг 1771 1773
Хутулинга Манж 1773 1776
Баюй 1776 1780
Чингүй Жангиа овогт Манжийн хөвөөт шар хошуу 1780 1781 Инь жишангийн хүү
Гүйлин Фука Манжийн хөвөөт шар хошуу 1781 1785
Фушин Гувалгиа Хөвөөт шар хошуу 1785 1789
эфү Лхавандорж Боржигин Ар Монголын Сайн ноён аймаг 1785 1785 Цэнгүүнжавын хүү
Хөнрүй Айсиньгиоро Манжийн шулуун шар хошуу 1789 1795
Юнькүнь Айсиньгиоро Манжийн шулуун хөх хошуу 1795 1795 Хунжоугийн хүү. Дараа нь Хар мөрний жанжин болсон.
Тусанга Дун Е овог Манжийн шулуун цагаан хошуу 1795 1797

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улсын түүх. УБ., 2003. IV боть. т.168
  2. mongoltoli.mn