Хамниган
Эвэнк/Эвэнх/Хамниган | |
Бичгийн нэр | Эвэнкил |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Бүгд — 77 000 мянга (тооцоо). Үүнээс: Хятад (БНХАУ) — 39 534 (2010) Орос — 37 131 (2010 они тооллого) Монгол улс – 1 000 (1992) |
Хэл аялга | Эвэнх хэл, Хамниган хэл, Хятад хэл, Орос хэл |
Бичиг үсэг | кирил үсэг, латин үсэг, монгол бичиг үсэг (туршилтаар) |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Орчон |
Хэл угсаа | тунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн) |
Хаминган буюу Эвэнк нь нийт 70,000 орчим хүн амтай, голдуу Оросын Саха,Красноярскийн хязгаарын Эвэнк тойрогт мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн мужийн ойн бүсээр тархан суурьшдаг. Хаминган хэл нь Манж-Тунгусын хэлний бүлэгт хамаарагддаг. Ихэнх нь Бөөгийн шашин шүтдэг. Хамниган хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг нь газар нутгаасаа шалтгаалаад олон янз. Зарим нь мал аж ахуй эрхэлдэг бол зарим нь газар тариалан, ан агнуур гэх мэт. Хооллох заршлын хувьд ч мөн адил ялгаа харагддаг байна. Хамниган ястан нь гарал үүслийн хувьд өөр өөр байдаг. Монголд болон Буриадад байдаг Хамниган хүмүүст Монгол овог давамгайлдаг бөгөөд Буриадуудтай хэл соёлын хувьд төстэй бол Оросод байх Хамниган хүмүүс нь Эвен Нэгидал хүмүүстэй ойр соёлын хувьд ч Монголын Хамниганаас өөр байдаг бол Хятадад байх Хамниган хүмүүс нь Орочон ястантай гарал нэг Солон хүмүүс юм.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Зүүн өмнөдийн хамниганчуудын өвөг дээдэс Байгал нуурын хэсгээр амьдардаг байжээ. Өвөр Байгалын хязгаарт амьдардаг хамниганчууд нь халхуудад татвар төлж байжээ. 17-р зуунд тэд оросуудад татвар төлж, Хори буриадууд татвар авахыг шаардсан. Буриадууд тэдний амьдарч байсан нутгийг авч Хамниганчууд Дайчин гүрэн лүү зугтсан.