Хурамхаан аймаг

Бүгд Найрамдах Буриад Улс дахь Хурамхаан аймгийн байршил

Хурамхаан аймаг (Орос: Курумканский район; Орос дахь бур. Хурамхаанай аймаг) — Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын аймаг.

12,450 км² (5-р том) талбайт нутагтай[1] тус аймагт 2010 оны тооллогын дүнгээр болвол 15,343 хүн (11-р олон) оршин сууж байна.[2] Хот, хоторхуу суурингүй гэдгээс бүгд хөдөөний гэж бүртгэгддэг. 2006 оноос хойших нэгэн тооцоонд аймгийн хүн амын 65.4% нь Буриад, 30.7% нь Орос, 2.3% нь Эвэнх (Хамниган), 1.6% нь бусад угсаатан байдаг гэж дурдсан байдаг. Аймгийн захиргааны газар нь Улаан-Үдээс хойш 420 км зайтай байх Хурамхаан сууринд байрладаг. Аймгийн нутгаар Баргажин гол урсдаг.

Зүүлт[засварлах | кодоор засварлах]