Принтер

(Хэвлүүр-с чиглүүлэгдэв)
Canon-аас гаргасан принтер

Принтер (Англи: printer) нь компьютерээс эх бичиг, бичиг баримтын зургийг цаас юм уу тунгалаг хальсанд хэвлэх төхөөрөмж юм. Ихэнх принтер кабель утсаар, USB утсаар холбогддог бол сүлжээний принтер нь дотоод сүлжээгээр дамжин сүлжээнд байгаа нэгж компьютер бүрт залгагдах боломжтой байдаг. Сүүлийн үеийн принтерүүд нь мөн мемори карт, дижитал зургийн аппарат, хувилуур зэргээс шууд залгагдан хэвлэх боломжтой болсон. Цөөн тохиолдолд хувилуур, дүрсжүүр, факсын төхөөрөмжтэй нэгтгэгдсэн иж бүрэн хэвлүүр бас байдаг.

Энгийн хэрэглээнд хэвлүүрийн өртөг харьцангуй өндөр юм. Нэг минутанд 30 хуудас хэвлэх чадалтай бол хурдан гэж үздэг, тиймээс үүнээс удаан ажилладаг хэвлүүр бол арай хямд үнэтэй худалдаалагддаг. Хэвлэх үйлдвэрт энгийнээс илүү өндөр хүчин чадалтай принтер шаарддагдаг.