Хээрийн галуу

Хээрийн галуу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Anser
Зүйл: A. indicus
Латин нэр
Anser indicus
(Latham, 1790)
Ижил утгатай нэршил

Eulabeia indica

Anser indicus

Хээрийн галуу(Anser indicus) нь Төв Азид нутагладаг Нугасныхан овгийн шувуу юм. Манай оронд Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур голууд, Завхан голын сав, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.

Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175 м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгарна. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ гэх мэт юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Викизүйлд Anser indicus-тай холбоотой мэдээлэл байна.
 Commons: Хээрийн галуу – Викимедиа дуу дүрсний сан