Хүний эрхийг хамгаалагч

Хүний эрхийн төлөө тэмцэгч буюу хүний эрхийг хамгаалагч гэдэг нь хүчирхийллийн эсрэг хүний үндсэн эрх ба хүний эрхийн төлөө зүтгэдэг хүмүүсийг хэлнэ.

Өнөөгийн байдал[засварлах | кодоор засварлах]

Олон улсад дан ялангуяа Умард Солонгос, Хятад, Конго, Судан, Иран гэх мэтийн улсуудад хүний эрхийг зөрчих, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг дагаж мөшгих болон баривчлан тарчлаан зовоох, алах, эсвэл сураггүй алга болох мэтийн асуудал их байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд мөн хүн амын эмзэг давхаргынхан болон нутгийн уугуул иргэд, мөн түүнчлэн малчид тариачдын эрх ялангуяа хүнд байдалд байна.

Арга хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Нэгдсэн Үндэстний Байгууллага[засварлах | кодоор засварлах]

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1998 онд хүний ​​эрхийг хамгаалагчдыг хамгаалах зорилгоор хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалыг батлав.

Европт Бельги, Герман хоёр улсын парламент энэ тухай хуулийг түүнээс хойш баталсан байна. Хүний эрхийн хамгаалагчдыг гадаад, хөгжлийн бодлогод нь дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг засгийн газруудад уриалав.

Хүний эрх Монголд[засварлах | кодоор засварлах]

Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Энэ нь хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байгаагийн илрэл юм. Иймээс зарим нэг хүний эрхийг хамгаалагч нарыг эрсдэлд оруулах асуудал гарч байна. Тухайлбал залуухан хүний эрхийг хамгаалагчдад зайлшгүй анхаарал хандуулах, туслан дэмжих хэрэгтэй. Үүнд хүүхдүүд өөрсдөө тэмцэх хэрэгтэй. Хүүхэд хүүхдийнхээ эрхийг хамгаалагч байх хэрэгтэй. Эдгээр залуу тэмцэгчдийн ач холбогдлыг өндрөөр үнэлэх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд хүмүүс хоорондоо гутаан харилцан доромжлох, цаашлаад уул уурхай хөгжсөн орон нутагт амьдарч буй малчид иргэдийг эрх байнга зөрчигддөг. Ус, байгаль орчин, агаар бохирдсоноор тэдний эрх ч зөрчигдөж байна гэсэн үг.