Цацраган аянга

Цацраган аянга агаарт 50-90км-т ажиглагдах байдал
Онгоцноос ажиглагдсан цацраган аянга

Цацраган аянга нь томхон хэмжээний бороо шуурганы үүлний фронт дээр агаарт 50-90км-т үүсдэг, голцуу улаавтар өнгөтэй тохиолддог. Цацраган аянга нь хүйтэн плазмын үзэгдэл учир энгийн борооны үүлний аянганаас эрс ялгаатай юм. Цацраган аянга нь маш бага судлагдсан байгалийн үзэгдэл бөгөөд анхны фото зургийг нь 1989 онд АНУ-ын Миннесотын их сургуулийн эрдэмтэд авч байсан юм. Одоогоор медуз маягийн, лууван, баганан маягийн цацраган аянганууд бүртгэгдээд байна.


Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Цацраган аянга газарт маш хүчтэй аянга цахингуут хэдхэн миллсекундын дотор месосферид зарим тохиолдолд цахина. Секундэд 10000 зураг авдаг камерийн тусламжтайгаар судалснаар цацраган аянга нь хэсэг хэсэг 10-100м хэмжээтэй бөмбөгөн ионжилтууд 80км-ийн өндөрт үүсч дараа нь гэрлийн хурдны 10%-ийн хурдаар доош цацарч дараа нь дээш хэдэн миллсекундын дараа томорсон бөмбөгөн ионжилт болж төгсдөг байна. Зарим тохиолдолд цацраган аянга доод үүлний аянганаасаа 50км зайтай хэвтээ хэлбрээр цахидаг.

Бичлэг[засварлах | кодоор засварлах]

  1. [A]
  2. [B]
  3. [C]