Чанжи тойрог

Чанжи холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Шиньжян дахь Чанжи тойрог (шар)

БНХАУ-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ы харьяанд Хотон үндэстэн өөртөө засах Чанжи тойрог (аль эсвэл Чанжи жуу) гэж бий. Хятадаар 昌吉回族自治州 - chāngjí huízú zìzhìzhōu, уйгураар سانجى خۇيزۇ ئاپتونوم ئوبلاستى - sanji huyzu aptonom oblasti гэж хэлж бичдэгийг Хятадад монголоор Чанжигийн хотон үндэстний өөртөө засах жуу гэж хэлж ч магадгүй юм. 77,129 км² энэ нутагт 2007 онд хятад голдуу 1,353,742 хүн амьдран сууж байв. Тойргийн төв нь Чанжи хот. Чанжи тойрог Өрөмч хотын нутгаар тусгаарлагдсан хоёр хэсгээс бүтнэ. Өрнө талаараа Тарвагатай, Баянгол хоёртой хаяалдаг бол дорноороо Алтай, Хами, Турфантай захалж, Монгол улстай хиллэдэг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
# Нэр латин хятад латин уйгур Хүн ам
(2003
прим.)
1 Чанжи хот Chāngjí Shì Sanji Shehiri 390,000
2 Фукан хот Fùkāng Shì Fukang Shehiri 160,000
3 Хутуби шянь Hūtúbì Xiàn Qutubi Nahiyisi 210,000
4 Манас шянь Mǎnàsī Xiàn Manas Nahiyisi 170,000
5 Читай шянь Qítái Xiàn Guchung Nahiyisi 230,000
6 Жимсар шянь Jímùsà'ěr Xiàn Jimisar Nahiyisi 130,000
7 Мори шянь
(Казахын ө.з)
Mùlěi Hāsàkè Zìzhìxiàn Mori Qazaq Aptonom Nahiyisi 90,000

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 1,129,384 75.1%
Хотон үндэстэн 173,563 11.5%
Казах үндэстэн 119,942 8.0%
Уйгур үндэстэн 58,984 3.9%
Монгол үндэстэн 6,062 0.4%
бус ард түмэн 15,162 1.0%
Бүгд 1,503,094 100.0%