Чобаны улс

Чобаны улс
سلسله امرای چوپانی
1338–1357
Ил Хаант улсын нутаг дэвсгэрийн хуваагдал
Ил Хаант улсын нутаг дэвсгэрийн хуваагдал
ТөлөвЭзэнт гүрэн
НийслэлТебриз
Нийтлэг хэлПерс, Монгол хэл
Төр засагХаант засаг
Түүх 
• Байгуулагдсан
1338
• Мөхсөн
1357
Өмнө нь
Дараа нь
Ил Хаант Улс
Алтан Орд
Жалайрын улс

Чобаны улс бол (перс: سلسله امرای چوپانی‎; мон.: Чобаны эмирт улс) 1335-1357 оны хооронд одоогийн Ираны баруун хойд, Армени болон Азербайжаны өмнөд хэсэгт хяналтаа тогтоосон Монголын Сүлдүс аймгийн эмир Чобаны угсааны ноёдын байгуулсан улс юм.

Чобаны уг гарал[засварлах | кодоор засварлах]

Чобан бол Чингис хааны 95 мянгатын ноёдын нэг, Сүлдүсийн Сорхон шарын хүү Чулууны хойчис юм. Чобан нь Газан ханы үед цэргийн захирагч байхдаа хэд хэдэн удаа төрд тэрсэлсэн Кутлуг шах, ойрадын Новруз нарыг амжилттай ялж гавьяа байгуулж байлаа. Улмаар 1305 онд Газан ханы хүргэн болов. Түүний дараах Өлзийт султаны үед гарсан олон удаагийн бослогыг цэргийн хүчээр амжилттай дарсан учир бүх цэргийн захирагч болжээ. 1316 онд Абу Саид хан суусны дараа Улсын Эмир болж, төр улсын хамгийн нөлөөтэй хүн болсон байна. 1327 онд цаазлуулжээ. 1335 онд Абу Саид хан нас барсны дараа эмир Чобаны ач хөвүүд, охид, жанжид Тебризээр төвлөрсөн баруун хойд хэсгийг өөрийн харъяат улсаар зарласан ажээ.

Тоглоомын Ил хангууд ба Чобаны улс[засварлах | кодоор засварлах]

1335-1338 оны хооронд Чобаны ач хүү, эмир Хасан Күчек Жалайрын эмир Хасан Бузургтай дайтсаны үр дүнд түүний цэргийг ялж, Тебриз хотыг эзэллээ. Ингээд тус жилдээ Абу Саид ханы эгч Сати бэхийг Ил ханд өргөмжлөв. Удалгүй Хүлэгү ханы өөр нэг удам болох Сулейманыг ил хан суулгаж, Сати бэхийг огцруулаад түүний хатан болгожээ. Хасан Күчек өөрөө цэргийн бүх эрхийг атгаж улс төрийн замаа заслаа. Гэвч гэр бүл дотор нь гарсан эрх мэдлийн төлөөх тэмцэл нь багагүй хүнд байдалд оруулж байв. Зарим ах дүүс нь түүнээс урваж ялагдаад Жалайрын улсад зугтан очиход Хасан Күчек 1343 онд үхэх хүртлээ тэднийг устгах гэж оролдсон байна.

Хасан Күчек нас барсны дараа түүний дүү Малик Ашраф нь 14 насандаа эмир болов.

Чобаны эмирт улсын мөхөл[засварлах | кодоор засварлах]

Малик Ашрафыг эмир болсны дараа, 1347 онд Багдад хотыг Жалайрын цэргээс чөлөөлсөн боловч хэсэг хугацааны дараа алджээ. 1350 онд Фарс нутгийг Инжугийн улс эзэлсэн байна. Малик Ашрафын ноёрхолын сүүл үед ааш араншин нь улам ширүүн болсноос өөрийн хүмүүсийн дунд нэр хүндгүй болж үймээн самуун үүсэв. Эцэст нь Алтан ордны улсын Жанибек хааны цэргийн хүчин 1357 онд Тебриз хотыг эзэлж, Малик Ашрафыг цаазаар аваад гэр бүлийг нь Алтан ордын нутагт цөлжээ. Ингэсэнээр Сүлдүс овгийн ноёрхол Персэд устаж, Чобаны улс төгсгөл болсон ажгуу.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]