Шанэл

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.

1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.

“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Хоч “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.