Шивэй

Шивэй нь VI?-XII зууны үед монгол, тунгус аймгуудыг ерөнхийд нь нэрлэж байсан нэр юм.[1] Тэд Монголын зүүн хэсэг, Өвөр Монгол, Манжуураас зүүн хойд зүгт Агнуурын тэнгис хүртэл суурьшиж байсан бөгөөд анчин, малчин, нүүдэлчин, гахай малладаг гэх мэт олон янзын соёл, аж ахуйтай хүмүүс байв. Тэдний нилээд нь гахай малладаг байсанаас үзэхэд голдуу тунгусууд байсан бололтой. Мөн палеоази хэлт анчин овгууд ч тэдний дунд байсан байж болох юм.[2]

Нирун улс Түрэг улсад цохигдон унасны дараа монголчууд зүүн тийш шахагдан нүүсэн үеэс хятад сурвалжид шивэйн хэмээх олон аймгийн нэрийн дор зарим монголчууд тэмдэглэгдэх болсон ба яваандаа шивэйн аймгуудын гарал угсаа тодорхой болсон тул шивэй нэрийг дундад зууны хятад түүхчид хэрэглэхээ больжээ. Тэр үеийн хятад сурвалжид тэднийг киданы төрөл аймаг гэж бичсэн байдаг ч тухайн үеийн түүхчид угсаатан, аж ахуйн хувьд ялгаатай монгол, тунгусуудыг ялгаж бичээгүй хэрэг юм. Ийнхүү өөр өөр угсаатныг нэг аймаг мэтээр бичих явдал эрт, дундад зууны Европ болон Азийн түүхчдийн дунд түгээмэл байжээ.

Монгол шивэй аймгууд[засварлах | кодоор засварлах]

Монгол шивэйчүүд тал, ойт хээрд амьдардаг, адуу, үхэр, ямаа, хонь, сарлаг, тэмээ малладаг жинхэнэ нүүдэлчин аймгууд байсан ба цөөн хэсэг нь анчин байсан байж болох юм. Тэд Зүүн Монгол, Өвөр Монголын хойд хэсэг, Амар мөрний эхэн, дунд урсгал хавиар байсан бололтой.

Гарал нь тодорхойгүй аймгууд[засварлах | кодоор засварлах]

Эдгээр аймгийн ихэнх нь эсвэл зарим нь тунгусууд байсан бололтой. Шивэйчүүдийн ихэнхийг бүрдүүлж байсан ой шугуйд амьдардаг анчин, загасчин, гахайчин, хагас нүүдэлчин аймгуудыг тунгус аймгууд гэж үзэж болно.

  • Дагуй
  • Да руже
  • Дун шивэй /зүүн шивэй
  • Hejie
  • Huangtou (Yellow-head)
  • Lingxi
  • Luozu Shiwei
  • Luotuo
  • Nali
  • Nebeizhi
  • Powo
  • Saiezhi
  • Shanbei
  • Wusugu
  • Xi (Western) Shiwei
  • Xiao (Lesser) Ruzhe
  • Yisaimo

Ишлэл[засварлах | кодоор засварлах]

  1. ez.chita.ru Шивэй
  2. [1]
  3. "Эвенки" Г.М. Василевич

Холбоос[засварлах | кодоор засварлах]