Эдинбургийн гүн, хунтайж Филип

Хунтайж Филип, 1992 он

Эдинбургийн гүн, хунтайж Филип (Англи: Prince Philip, Duke of Edinburgh, 1921 оны 6-р сарын 10-нд Грек улсад төрж, 2021 оны 4-р сарын 9-нд Их Британид нас барсан) нь Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, хатан хаан II Элизабетын нөхөр байв.

Тэрбээр Грек ба Данийн хааны гэр бүлээс гаралтай бөгөөд төрөхдөө Грек ба Данийн хунтайж Филип гэдэг нэртэй байв. Филип Грект төрсөн ч ой 6 сартайдаа гэр бүлийн хамт Их Британи руу дүрвэжээ. Франц, Герман, Их Британид боловсрол эзэмшсэн хунтайж 1939 онд 18 насандаа Эзэн Хааны Флотод элсэн орсон. 1934 онд Филип анх гүнж Элизабеттэй танилцсан бөгөөд 1939 оны 7 сараас тэр үед 13 настай байсан гүнжтэй захидлаар харилцах болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед хунтайж Филип Газар дундын тэнгис, Номхон далайд алба хаав.

Дайны дараа VI Жорж хаан түүнийг Элизабеттэй гэрлэх зөвшөөрөл олгов. 1947 оны 7 сард тэдний сүй тавьсныг албан ёсоор зарлахаас өмнө Филип Грек ба Данийн язгууртны хэргэмээсээ татгалзаж, Маунтбаттен хэмээх нагац өвгийнхөө овгоор Их Британийн иргэншилтэй болжээ. 1947 оны 11 сарын 20-нд Филип Элибабет хот гэрлэлээ. Хуримын ёслолын өмнө Филип Эдинбургийн гүн зэрэг хэд хэдэн хэргэм хүртсэн байна. 1952 онд Элизабет хатан хаан болоход Филип цэргийн албаа командлагч цолтойгоор өндөрлүүлж, улмаар 1957 онд Их Британийн хунтайжид өргөмжлөгджээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Эдинбургийн гүн, хунтайж Филип – Викимедиа зураг, бичлэг, дууны сан