Элио Грэйси

Элио Грэйси
Элио Грэйси 2004 онд
Төрсөн1913 оны 10 сарын 1 (1913-10-01)
Бразил, Белем до Пара
Нас барсанJanuary 29, 2009(2009-01-29) (95 насалсан)
Бразил, Петрополис
Бусад нэр"Caxinguelê" ("Хэрэм"),[1] "O Caçula" ("Отгон")[2]
ТөрөлБразил жиү-жицү, жүдо, кэтч бөх
БагшДонато Пирес Дос Рейс, Карлос Грэйси
Орландо Америко да Сильва
Сато Чүүго
Цол зэрэг     Бразил жиү-жицүгийн 10-р дан, улаан бүс (их мастер)
ХамаатанГрэйсийн гэр бүл
ШавьРоллс Грэйси, Риксон Грэйси, Ройлер Грэйси, Ройс Грэйси, Рельсон Грэйси, Рорион Грэйси, Карлос Элиас

Элио Грэйси (порт. Hélio Gracie, 1913 оны 10 сарын 1 – 2009 оны 1 сарын 29) нь Бразилын тулааны урлагийн мастер, ах нар болох Освальдо, Гастао, Жорж, Карлос нарын хамтаар өөрийгөө хамгаалах тулааны урлагийн төрөл Грэйсийн жиү-жицү буюу Бразил жиү-жицүг бий болгосон хүн юм.[3]

Бразил жиү-жицүгийн загалмайлсан эцэг гэгддэг Элио нь Бразилын түүхэн дэх спортын анхны баатруудын нэг байв. Тэрбээр 1997 онд Америкийн тулааны урлагийн Хар бүс сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдсэн.[4] 10-р дан, улаан бүстэй Элио Бразил жиү-жицүгийн түүхийн хамгийн шилдэг тулаанч гэж тооцогддог.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Gracie Academy – Hélio Gracie". Archived from the original on 2018-02-28. Retrieved 2021-04-19.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Reila
  3. Ericson, E. Jr. (2009): Never Give Up: Helio Gracie Archived January 1, 2014, at the Wayback Machine. Baltimore City Paper (December 30, 2009). Retrieved on April 6, 2010.
  4. Jeffrey, Douglas (March 1999). "Helio Gracie on Brazilian Jujutsu". Black Belt. Retrieved July 25, 2010.