Эрмин Бичакчич
Эрмин Бичакчич | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1990 оны 1 сарын 24 ХБНСЮУ, Босни ба Херцеговина, Зворник | |
Иргэншил | Босни ба Херцеговина Герман | |
Өндөр | 185 см | |
Жин | 80 кг | |
Байрлал | хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Хоффенхайм | |
Дугаар | 4 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1995—2004 | Мёкмюль | |
2005 | Хайльбронн | |
2005—2009 | Штутгарт | |
Багийн замнал* | ||
2009—2011 | Штутгарт II | 23 (0) |
2010—2011 | Штутгарт | 1 (0) |
2012—2014 | Айнтрахт Брауншвейг | 79 (5) |
2014—одоо | Хоффенхайм | 16 (1) |
Шигшээ** | ||
2008 | Герман (18-) | 1 (0) |
2009 | Босни ба Херцеговина (19-) | 4 (1) |
2013—одоо | Босни ба Херцеговина | 11 (1) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 5 сарын 10-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Эрмин Бичакчич (Босни ба Херцеговина хэл: Ermin Bičakčić; 1990 оны нэгдүгээр сарын 24, Зворник) — Боснийн хөлбөмбөгчин, Германы «Хоффенхайм» багийн хамгаалагч.
Замнал[засварлах | кодоор засварлах]
«Штутгартад» 2010 оны аравдугаар сарын 27-нд Бичакчич мэргэжлийн анхны гараагаа Германы цомд «Кемницерийн» эсрэг хийжээ.[1] 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нд Европа лигт нутгийнхаа «Янг Бойзийн» эсрэг,[2] арванхоёрдугаар сарын 19-нд Бундеслигт «Бавари Мюнхений» эсрэг тус тус дебютлэв.
2012 оны нэгдүгээр сарын 8-нд түүнийг II лигийн «Айнтрахт Брауншвейг» элсүүлж байв.[3] Тухайн улиралд багийн амжилтаа ахиулсаар дээд лигтээ дэвших эрхээ олсон юм. «Хоффенхайм» үр дүнтэй тоглосон Бичакчичийг 2014 оны тавдугаар сарын 20-нд элсүүлэхээр тохиролцжээ.[4]
2013 оны долдугаар сард Боснийн шигшээд анх дуудагдаж, наймдугаар сарын 14-нд АНУ-ын эсрэг гараалсан. Удалгүй есдүгээр сарын 10-нд Словакийн эсрэг (2:1) анхны бөмбөгөө оруулав.[5] 2014 оны ДАШТ-д ганц тоглолтонд оролцсон нь Аргентиний эсрэг (2:1) байлаа.
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Debut for Ermin Bicakcic". VfB Stuttgart. 27 October 2010. Archived from the original on 18 Гуравдугаар сар 2012. Retrieved 27 October 2010.
- ↑ "Lineups Young Boys – VfB Stuttgart". UEFA. 1 December 2010. Retrieved 1 December 2010.
- ↑ "Bicakcic to Braunschweig". VfB Stuttgart. 8 January 2012. Archived from the original on 1 Гуравдугаар сар 2014. Retrieved 8 January 2012.
- ↑ "TSG sign Ermin Bicakcic". TSG 1899 Hoffenheim. TSG 1899 Hoffenheim. 20 May 2014. Retrieved 4 July 2014.
- ↑ "Hajrovic the hero". espnfc.com. 10 September 2013. Retrieved 11 September 2013.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл - Soccerway.com (орос.)
- Профайл - transfermarkt.com (англ.)
- Профайл fussballdaten.de (Герман)
- Эрмин Бичакчич — National-Football-Teams.com
Энэ Босни ба Херцеговинагийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Хоффенхайм — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Бауманн (х) 2 Бек (а) 4 Бичакчич 6 Руди 7 Вукчевич 8 Полански 9 Шипплок 10 Фирмино 11 Хамад Жилоа 12 Штробль 13 Граль (х) 14 Эльюнусси 16 Швeглeр 19 Абрахам 20 Сасси 20 Ким Жин Су 21 Акпогума 22 Бруно Насарио 23 Салихович 25 Зюле 26 Хаберер 27 Модест 28 Салаи 29 Вестергорд 30 Кастелс (х) 31 Фолланд 36 Толян 38 Хердлинг Вайс Мальбашич Мусона Дасгалжуулагч: Маркус Гисдоль |
Босни ба Херцеговина улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Бегович (х) • 2 Вршаевич • 3 Бичакчич • 4 Спахич (а) • 5 Колашинац • 6 Враньеш • 7 Бешич • 8 Пьянич • 9 Ибишевич • 10 Мисимович • 11 Жеко • 12 Фейзич (х) • 13 Муйжа • 14 Тино-Свен Сушич • 15 Шунич • 16 Лулич • 17 Ибричич • 18 Медунянин • 19 Вишча • 20 Хайрович • 21 Хажич • 22 Авдукич (х) • 23 Салихович • дасгалжуулагч: Сафет Сушич |