Японы өөрийгөө хамгаалах хүчин

Японы өөрийгөө хамгаалах хүчин
日本自衛隊

Салбарууд Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин

Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин
Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчин

Цэргийн нас 18-27
Цэргийн
алба хаах насны
27,003,112 эрэгтэй, нас 18-49 (2005),
26,153,482 эмэгтэй, нас 18-49 (2005)
Цэргийн
албанд тэнцэх
22,234,663 эрэгтэй, нас 18-49 (2005),
21,494,947 эмэгтэй, нас 18-49 (2005)
Цэргийн алба хаах
насанд хүрч буй
683,147 эрэгтэй (2005),
650,157 эмэгтэй (2005)
Цэргийн жинхэнэ алба хаагчид 239,000 (байр 21)
Зардал
Төсөв $55.9 тэрбум (2011)
ДНБ-нд эзлэх хувь 1% (2004)

Японы өөрийгөө хамгаалах хүчин (яп. 自衛隊) нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкт эзлэгдсэн Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан Японы зэвсэгт хүчин юм. Дайны дараах ихэнх хугацаанд энэхүү хүчнийг Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ хүчнийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсон.[1] Сүүлийн үед үүссэн хурцадмал байдал, ялангуяа Хойд Солонгос[2] and Хятадтай харилцах харилцаанд үүссэн хурцадмал байдлын улмаас[3] ЯӨХХ болон түүний нийгэмтэй харилцах харилцааны талаар маргаан мэтгэлцээн дахин өрнөжээ.[4]

Бие бүрэлдхүүн ба зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

ЯӨХХ нь нийт 239,430 (2005) бие бүрэлдхүүнтэй бөгөөд эдгээрийн 147,737 нь Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин, 44,327 нь Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин, 45,517 нь Агаарын өөрийгөө хамгаалах хүчин, 1,849 нь Нэгдсэн штабт хамаарна. Бэлтгэл хүчин 57,899 болно.[5]


Ерөнхий сайдын туг
Батлан хамгаалах яам

Командын шатлал[засварлах | кодоор засварлах]

Ажиллагааны[засварлах | кодоор засварлах]

  • Японы ерөнхий сайд
    • Батлан хамгаалахын сайд
      • Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд
        • Нэгдсэн штабын дарга

Захиргааны[засварлах | кодоор засварлах]

  • Батлан хамгаалахын сайд
    • Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд
      • Салбарын штабын дарга нар

Цэргийн салбарууд[засварлах | кодоор засварлах]

Цэргийн анги нэгтгэлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Таван арми
  • Таван тэнгисийн цэргийн тойрог
  • Агаарын цэргийн гурван хүчин.

Бүхэлд нь хэлэхэд Япон цэргийн өвөрмөц тогтолцоотой. ЯӨХХ-ний бүх бие бүрэлдхүүн албан ёсоор иргэний албан хаагчид бөгөөд: дүрэмт хувцастай эдгээр бие бүрэлдхүүнийг иргэний тусгай албан хаагчдын нэгэн адил ангилдаг ба Батлан хамгаалах яаманд ажилладаг ердийн иргэний албан хаагчдад захирагддаг. Цэргийн нууц, цэргийн хууль, цэргийн албан хаагчийн үйлдсэн хэрэг гэж байхгүй. Баазын дотор эсвэл гадна, албан үүргээ гүйцэтгэж байхдаа эсвэл гүйцэтгээгүй байхдаа үйлдсэн, цэргийн буюу цэргийн бус шинжтэй аливаа хэрэг зөрчлийг ердийн журмаар иргэний шүүхэд зохих харъяаллын дагуу шийдвэрлэдэг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. "Japan - Introduction". Globalsecurity.org. Retrieved 2006-03-05.
  2. "Japan fires on 'intruding' boat". BBC. 2001-12-22. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  3. "Japan protests to China over sub". BBC. 2004-11-12. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  4. "Japan Mulls Constitutional Reform". VOA News. 2006-02-15. Archived from the original on 2006-03-04. Retrieved 2008-09-24. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  5. "Personnel of JSDF". Japan Defense Agency. Archived from the original on 2006-05-02. Retrieved 2006-04-23.

Нэмж унших материал[засварлах | кодоор засварлах]

  • Maeda, Tetsuo, David J. Kenney (ed. and intro.), and Steven Karpa (trans.). The Hidden Army: The Untold Story of Japan’s Military Forces. Chicago: edition q, 1995. ISBN 1-883695-01-5.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]