Өмнөдийн далайн заан

Өмнөдийн далайн заан
Эр
Эр
Эм
Эм
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Phocidae
Төрөл: Mirounga
Зүйл: M. leonina
Латин нэр
Mirounga leonina
Карл Линней, 1758

Өмнөдийн далайн заан (Mirounga leonina) нь далайн зааны 2 зүйлийн нэг юм. Мах идэштэн багийн томхон төлөөлөгч болно. 19-p зуунд хэтэрхий олноор нь агнаснаас устах аюулд ороод байсан ч, өдгөө эргэж өсөн нийт 650000-д хүрээд байна.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Өмнөдийн далайн заан нь Умардын далайн заанаас аварга том бие болон илүү өргөн хамар хоншоороор ялгарна. Эр, эмийн биеийн хэмжээ маш ялгаатай. Эм далайн заан 400-900 кг, 2.6-3 м урт бол эр нь 2200-4000 кг, 4.2-5 м урт байдаг. 1913 онд бүртгэгдсэн хамгийн том далайн заан 5000 кг, 6.9 м урт байжээ. Хамгийн том эм нь 1000 кг, 3.5 м урт байв.

Өмнөдийн далайн заан хар өнгийн том дугуй нүдтэй. Зулзага нь үстэй төрөх ба хар өнгөтэй байдаг. Энэ нь хүйтэнд биеийн дулаанаа алдахаас хамгаална. Нас бие гүйцэн энэ үс нь гуужиж, саарал эсвэл бор болдог.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Энэхүү хөхтөн амьтан нь загас, арваалжаар хооллох бөгөөд ан хийхдээ 20 минутын турш 400-1000 м гүнд шумбадаг байна. Дээд амжилт нь 2 цаг орчим хугацаатай 1400 м гаруй гүнд шумбасан бүртгэл бий. Тэд мөн далайн нялцгай биетэн, сам хорхой, замаг зэргээр хооллодог. Тэдний гол дайсан нь алуурчин халим бөгөөд голдуу зулзагыг нь дайрж барьдаг байна.

Үржил[засварлах | кодоор засварлах]

Өмнөдийн далайн заан нь бусад сэлүүp хөлтөн дотор хамгийн удаан хуурай газар байж чаддаг байна.

Дөнгөж төрсөн зулзага нь эхийгээ хөхөх ба 23 өдөр үргэлжлэнэ. Төрөх үед 40 кг байсан зулзага 120-130 кг болж томордог ба эх нь их турж жин алддаг. Сүргийн ахлагч эр хэдэн арван эм далайн заантай эвцэлдэх ба түүний доох зиндааны эр нь цөөн толгойтой үржилд ордог.


Галлерей[засварлах | кодоор засварлах]

 Commons: Mirounga leonina – Викимедиа дуу дүрсний сан