Тэкүдэр

Ахмед Төгөлдөр (Тэкүдэр) буюу Султан Ахмад (1282-1284 онд хаанчилсан) нь Ил Хаант Улсын султан, Хүлэгүгийн хүү, Абахагийн дүү байлаа. Түүний дараа Аргун хан өргөмжлөгдсөн. Төрөхдөө Нестор Христ шашинтны ёсоор Николас Тэкүдэр хэмээх нэр авсан Тэкүдэр сүүлд Исламын шашинд орж, нэрээ Ахмед Тэкүдэр хэмээн өөрчилжээ.

Тэкүдэр 1282 онд хаан ширээг авангуутаа Ил Хаант Улсыг Султант улс болгон өөрчилж, Буддын болон Нестор шашныг хязгаарлахыг оролдож эдгээр шашны төлөөлөгчдийг хавчин хяхах болсон. Гэвч түүний ач дүү Хорасаны захирагч Аргун Буддын шашинтан байсан бөгөөд Юань Улсын эзэн хаан Хубилайгаас тусламж хүсчээ. Марко Пологийн тэмдэглэснээр бүх Монголчуудын Их Хаан Хубилай үүнд ихэд хилэгнэсэн ажээ.

Тэкүдэр Мамлюк султанд найрсаг захидал илгээж, энхийг хүсчээ. Тэкүдэрийн Исламын шашинд орж, Мамлюкуудтай сайхан харилцаа тогтоосон нь Монгол язгууртнуудад тийм ч сайхан санагдаагүй аж.

Аргун тусламж хүссэн захидлынхаа хариуг аваагүй байхдаа Тэкүдэрийн эсрэг дайн зарлав. Тэкүдэр Мамлюкуудаас тусламж гуйсан боловч цаадуул нь Тэкүдэрт туслаагүй ажээ. Тэкүдэрийн цөөн хүнтэй арми Аргуны их цэрэгт дийлдсэн бөгөөд Тэкүдэр 1284 оны наймдугаар сарын 10-нд цаазаар авахуулсан.

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Абаха
Ил Хан
1282-1284
Дараах
Аргун