Уэсли Шнайдер

Уэсли Шнайдер

Шнайдер Нидерландын шигшээд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрУэсли Шнайдер[1]
Төрсөн огноо1984 оны 6 сарын 9 (1984-06-09) (39 настай)
Төрсөн газарНидерланд, Утрехт
Өндөр1.70 м[2]
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багГалатасарай
Дугаар10
Өсвөрийн баг
1991–2002Аякс
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2007Аякс126(43)
2007–2009Реал Мадрид52(11)
2009–2013Интернационале76(13)
2013–Галатасарай40(15)
Шигшээ баг
2000–2001Нидерланд (17-)6(2)
2001–2002Нидерланд (19-)8(3)
2003Нидерланд (21-)1(0)
2003–Нидерланд105(27)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 12

Уэсли Беньямин Шнайдер (нид. Wesley Benjamin Sneijder, 1984 оны зургаадугаар сарын 9-нд Утрехт хотод төрсөн) — Нидерландын хөлбөмбөгчин бөгөөд туркийн Галатасарай болон Нидерландын шигшээд тоглодог.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Уэсли Шнайдер 1984 оны зургаадугаар сарын 9-нд Утрехт хотноо хөлбөмбөгчний гэр бүлд мэндэлжээ. Аав нь хөлбөмбөгчин байсан, ах нь ч мөн. Дүү нь хөлбөмбөгчин болохоор суралцаж буй.[3]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Реал Мадрид[засварлах | кодоор засварлах]

Шнайдер Аяькст тоглож байгаа нь

Аякстай 17 настайдаа гэрээлсэн. Тэр 2002-2007 онд 122 тоглолтохдоо 44 гоолдсон түүнийг 2007 оны наймдугаар сарын 12-нд Реал Мадрид 27 сая еврогоор элсүүлэн юм.

Уэсли Шнайдер Аякст байх үедээ 2006 он

Реал Мадрид түүнийг очихоос өмнө Голландын хоёр тоглогч тоглож байсан байна. Роистон Дренте болон Ариен Роббен. Давид Бекхэмийн өмсөж байсан 23 дугаарын дугаарын өмсгөлтэйгээ тоглож байгаад дараа жил нь 10 дугааын өмгсгөл өмсөх болсон байна. Харин түүний өмсгөлийг нутаг нэгт багийн анд Рафаэль ван дер Ваарт өмсөн тоглох болжээ. Эзэн хааны клубт чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэж байсан ба Голландын хэвлэлүүд хамгийн сайн чөлөөт цохилт гүйцэтгэдэг хэмээн бичиж байв.[4] Ла лигт тэр даруухан тоглотыг үзүүлсээр хоёр хаврыг үджээ.

Интернационале[засварлах | кодоор засварлах]

2007 оны наймдугаар сарын 27-нд Реал Мадридаас Интернационалед 15 сая еврогоор очив.[5][6] Милантай дербидэхэд (4:0) гялалзсан 10 дугаартай Шнайдер 2009-2010 оны шилдэг хөлбөмбөгчин (Goal.com) болов.[7]

Галатасарай[засварлах | кодоор засварлах]

Шнайдерийг Интер 2013 оны нэгдүгээр сарын 20-нд 7.5 сая еврогоор туркийн хүчирхэг Галатасарайд зарсан билээ.[8]

Олон улсын гараа[засварлах | кодоор засварлах]

Шнайдер (баруун гар тал) Арьен Роббентой шигшээ багийн бэлтгэлээ хийж буй нь

Шнайдер Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүнд Нидерландын бүх цагийн хамгийн залуу тоглогч болсон байдаг байна.

Евро 2004[засварлах | кодоор засварлах]

Шнайдер багийнхаа хамтаар Евро-2004 тэмцээний хагас шигшээ хүртэл шалгарсан юм. Тэрээр ихэнхи тоглолтонд сэлгээнд суусан бөгөөд хэсгийн тоглолтуудад 2 удаа гарч тогложээ. Снайдер Евро-2004-ны урьдчилсан шатны тоглолтуудад 2 гоол оруулахад хувь нэмрээ оруулсан билээ.

2006 оны ДАШТ[засварлах | кодоор засварлах]

Шнайдер(зүүн гар тал) Рафэель ван дер Ваартийн хамт

2006 оны ДАШТ-д Снайдер Голландын бүх 4 тоглолтонд гараанд гарч тогложээ. Тэрээр хасагдах шатанд Португалтай хийсэн тоглолтонд ( "Юринбергийн тулаан" хэмээн түүхэнд үлдсэн) 16 шар хуудасны нэгийг нь авсан тоглогч юм. Португал 1–0 хожиж дараагийн шатанд үлдсэн.

Евро 2008[засварлах | кодоор засварлах]

Еврo 2008 тэмцээний өмнө Уэльстэй хийсэн нөхөрсөг тоглолтонд, Шнайдер хаалттай цохилтоос гоол хийсэн байна. Энэхүү тоглолт 2-0 өндөрлөсөн бөгөөд үлдсэн нэг гоолыг түүний экс Реал Мадрид дахь багийн анд Арьен Роббен оруулжээ. Снайдер өөрийн 24 насны төрсөн өдрөөрөө, Евро 2008 тэмцээний хэсгийн эхний тоглолтыг тэр үеийн дэлхийн аваргууд болох Италитай хийсэн тоглолтонд 31 дэх минутанд гоол хийжээ. Живоанини Ван Бронкостын дамжуулсан бөмбөгийг Дирк Куит мөргөж Снайдерт дамжуулахад, тэрээр итгэмээргүй нарийн өнцгөөр бөмбөгийг өшиглөж Буффоны хаалгыг мялаасан юм.

2010 оны ДАШТ[засварлах | кодоор засварлах]

Шнайдер Данитай хийх тоглолтын өмнөх өдөр Өмнөд Африк руу мордохоор явж буй нь

Нидерландын хэсгийн эхний Данитай хийсэн тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарсан Шнайдер баг нь 2-0 харьцаагаар хожиход[9] чухал үүрэг гүйцэтгэсэн тул тоглолтын онцлох тоглогчоор шалгарч, дараагийн Японы шигшээ багийг 1-0 харьцаагаар буулган авсан[10] тоглолтонд гоол оруулж мөн онцлох тоглогч болж энэ нь Дэлхийн аваргын тэмцээний анхны тохиолдол болсон юм.[11][12] Нидерландын баг шөвгийн 16-гийн тоглолтонд Словакийг 2-1 харьцаагаар буулган авахад Шнайдер багийнхаа эхний гоолын дамжуулалтыг өгч, өөрөө хожлын гоолыг оруулав. Дөрөвний нэг шигшээн тоглолтонд Бразилийн шигшээ багийг мөн 2-1 харьцаагаар хожиход Шнайдер хоёр гоол оруулж тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдсэн юм. [13]

Шнайдер хагас шигшээн тоглолтонд Уругвайн багтай тоглосон тоглолтонд арвандолоо дахь минутанд гоол оруулж энэ тэмцээний тав дахь гоолоо оруулж мэргэн буучийг тэргүүлж буй Давид Вильятай тэнцэж ирсэн билээ. Баг нь ч энэ тоглолтонд 3-2 харьцаагаар хожиж гурав дахь удаагаа аваргын төлөөх тоглолтонд шалгарч үлдэв. Шнайдер дөрөв дахь удаагаа тоглолтын онцлох тоглогчоор ФИФА-гаас нэрлэгджээ.[14]

2014 оны ДАШТ[засварлах | кодоор засварлах]

2014 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Мексиктэй тоглоход (2:1) тэнцээний гоолыг оруулсан.[15]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Аякс
Реал Мадрид
Интер
Галатасарай
Нидерланд
Хувийн
  • 2003 — Амстердамын авъяаслаг тамирчин
  • 2004 — Аяксын авъяаслаг тоглогч
  • 2007 — Аяксын шилдэг тоглогч
  • 20082008 оны ЕАШТ-ий бэлгэдлийн гараанд багтсан (ФИФА)
  • 2010 — 2010 оны ДАШТ-ий бэлгэдлийн гараанд багтсан (ФИФА)
  • 2010 — Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч (УЕФА)

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Шнайдер Рамона Стрикстра хэмээх эмэгтэйтэй 2005 оны зургаадугаар сарын 18-нд гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 21-нд гэр бүлээ цуцалсан байна.

2009 оны наймдугаар сараас Голландын жүжигчин, хөтлөгч Ёланте Кабау ван Касбергентэй үерхэж байгаа ажээ. Шнайдер католик шашинтан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "FIFA World Cup South Africa 2010 – List of Players" (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). p. 20. Retrieved 8 June 2013.
  2. "The story of Wesley Sneijder". Official website. Wesley Sneijder. Retrieved 13 November 2009.
  3. "Rodney Sneijder" (in German). transfermarkt. Retrieved 19 June 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "Sharpshooter Sneijder". Realmadrid.com. 2008-10-13. Retrieved 2010-04-27.
  5. Transfer Zone (2009-08-26). "Inter Sign Real Madrid's Wesley Sneijder – Report". Goal.com. Retrieved 2010-06-10.
  6. "Wesley Sneijder joining Inter Milan from Real Madrid". Telegraph.co.uk. 2009-08-27. Retrieved 2010-06-10.
  7. http://www.goal.com/en-gb/news/3276/serie-a/2010/08/12/2067852/inter-and-netherlands-star-wesley-sneijder-proud-to-win
  8. "Information Regarding Wesley Sneijder". Galatasaray S.K. Official Website. 21 January 2013. Archived from the original on 16 Хоёрдугаар сар 2010. Retrieved 21 January 2013.
  9. "Netherlands-Denmark". FIFA.com. 2010-06-14. Retrieved 2010-06-16.
  10. "Netherlands 1-0 Japan (sub header)". CNN. June 21, 2010. Retrieved July 2, 2010.
  11. "Dutch scorer Sneijder names Man of the Match". World News. Retrieved July 2, 2010. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  12. "Wesley Sneijder". UEFA. Retrieved July 2, 2010.
  13. "Dutch fightback buries Brazil". FIFA.com. July 2, 2010. Retrieved July 2, 2010.
  14. "Oranje edge five-goal thriller". Fifa. July 6, 2010. Retrieved July 6, 2010.
  15. "Netherlands 2-1 Mexico". BBC. 29 June 2014. Retrieved 30 June 2914. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]