Фил Коллинс

Phil Collins
Фил Коллинс

Фил Коллинс, 2007
Ерөнхий мэдээлэл
Жинхэнэ нэрФилип Дэвид Чарльз Коллинс
Төрсөн өдөр1951 оны 1 сарын 30
Төрсөн газарЧизик, Лондон, Англи
Яс үндэс Англи
Ажил үйлДуучин, дууны үг-, ая зохиогч, жүжигчин, продюсер, зохиолч
УрсгалРок, поп
Танил үе1968 оноос хойш

Филип Дэвид Чарльз „Фил“ Коллинс LVO, CBE, (* 1951 оны нэгдүгээр сарын 30-нд Чизик, Лондон, Англи) нь Их Британийн бөмбөрчин, дуучин, дуу зохиогч, продюсер, жүжигчин бөгөөд 2012 оноос хойш мөн зохиол бичиж байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Коллинс Женесис хамтлагт бөмбөрчнөөр…

Солгой гартай тэрбээр рок хамтлаг Женесисийн гишүүнээр ч тэр, соло уран бүтээлчээр ч тэр олны танил бөгөөд нийт 250 сая борлуулагдсан цомгийн тоогоороо дэлхий даяар энэ салбарт өндөр амжилт гаргасан хөгжимчний тоонд багтан, Биллбоард Hot 100 All-Time Top Artists (Бүх цаг үеийн шилдэг 110 уран бүтээлчийн жагсаалт) жагсаалтад 23-р байрт оржээ. Фил Коллинс нь Америкийн Миами хотод амьдардаг байна.

Хүүхэд байхдаа Коллинс эхний жүжиглэх туршлагаа цуглуулсан ба нэлээд шооч энтертайнер байсан гэдэг. Түүний 1984-1989 оны хооронд гаргасан синглээс 7 нь америкийн хитийг тэргүүлж байснаас гадна үүн дээр Женесис хамтлагийн нэг дуу бас тэргүүлж байлаа. Коллинс нь нэг удаа Оскар-, долоон удаа Грэмми-, хоёр удаа Алтан бөмбөрцөг шагнал, мөн Женесис хамтлагийн гишүүнээр 2010 онд Рок-н-Роллын алдрын танхимд бүртгэгдсэн, 2003 оноос дуу зохиогчийн алдрын танхмын гишүүн болсон.

...дараа нь хамтлагийн гоцлол дуучин болсон үе

Коллинсын дуулдаг дуунууд дотор бөмбөрийг нь онцолсон хүнд (In the Air Tonight) дуунаас эхлээд, хүний сэтгэл татсан поп дуу (You Can’t Hurry Love), цаашлаад улс төрийн агуулга бүхий баллад (Another Day in Paradise) дуу хүртэл бий. Тэрбээр зөвхөн соло дуулах болон Женесис хамтлагийн гоцлол дуучнаараа дуулаад байхыг хүсээгүй учраас 1980-аад оны эхээр өөрийн дуулах стилиэс давсан шинэ содон зүйлийг үргэлж хайн эрэлхийлж байв. Үүний дүнд Эрик Клэптон, Роберт Плант, Тина Төрнэр, Брэнд X, Филип Бэйли зэргийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран нэлээд хэдэн бүтээлүүд гаргажээ. Түүний зохиосон киноны хөгжмүүд нь нэлээд амжилттай байснаас үүдэн, Коллинс 90-ээд оны эхээр өөрийн гэсэн Биг Бэндийг байгуулжээ.

Коллинс нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд өөрөөс нь шалтгаантайгаар аль ч гэр бүл удаан үргэлжилж байсангүй.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Студийн цомог[засварлах | кодоор засварлах]

Дэлгэцийн бүтээл[засварлах | кодоор засварлах]

Хөгжимт жүжиг[засварлах | кодоор засварлах]

Бие даасан уран бүтээлчээр авсан шагнал урамшуулал[засварлах | кодоор засварлах]

Hollywood Walk of Fame

  • 1999 онд Фил Коллинс Hollywood Walk of Fame дээр түүний нэртэй одоор мөнхлөв

Айвор-Новелло шагналтан

  • 2008: Олон улсын хамгийн өндөр амжилт

Грэммийн шагнал

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Phil Collins – Викимедиа зургийн сан